Молхи бүсгүйн болхи хариу
2015/03/11
Оюундарь гэдэг бүсгүйд эрх баригчдын зүгээс дарга хэргэм хайрлаж МҮОНТ-д томилсон юм байна. Энэ дарга морилсон суудалдаа дуртайгаар барахгүй энэ сандлаа алдчих вий дээ хэмээсэн түгшүүртэй амьсгалж явдаг бололтой юм. Уг албан бичгээс харахад “нэгэн малчин залууд, талаар нэг тарсан гахайн сүргийг цуглуулж ирээрэй, тэгж чадахгүй бол хашаандаа оруулахгүй шүү” гэсэн утгатай хүндхэн даалгавар өгсөн харагдана.
Уг нь телевизийн хөтөлбөртэй яаралтай өөрчлөлт оруулж санаа тавьсан царай гаргасан бололтой, тийм ч болохоор нь монголын ард түмэн энэ нэвтрүүлгийг нүдээ цавчихгүй шахам үзэх гэж тэсэж ядан хүлээсэн билээ. Аливаа мэтгэлцээнийг аль тал нь санаачилснаас үл хамааран олон нийтэд ташаагүй мэдээ дамжуулах үүрэгтэй телевиз өөрөө, дундыг баримтлах бодлого баримтлан өөрсдийнхөө нэр хүнд, үүрэг хариуцлагыг ухамсарлан “бээлий шидсэн” талд “бүтэшгүй даалгавар” өгсөн бичиг илгээхийн оронд эсрэг талаас оролцох ижил тооны гишүүдэд мэтгэлцээнд оролцох урилга илгээх байсан юм. Жавхлангийн санаачилсан “дуэл”-ийг дэмжсэн хүмүүс бүгд ирсэн байсан нь уг мэтгэлцээнд ялалт байгуулсан гэсэн ойлголт зүй ёсоор ургуулж байна, учир нь түүгээр дамжуулж ард түмэн ялзарсан төртэйгээ “нэхий дээлээ уралцах” байсан бололтой. Ард түмэн ялагдашгүй хүчтэй гэдгээ харууллаа. Мэтгэлцээнд оролцоод мэнчийтлээ ялагдчих хоншоортой хүү төрд алга. Мэдээллийн албаны Барбигаар халхавчилж нэгэн удаа зугтлаа ард түмнээсээ.
Улс орны амин чухал асуудал хэлэлцэж, хууль батлахад цугларч үзээгүй 76, ийм мэтгэлцээнд хэзээ ч ирэхгүй гэдгийг эрхэм Оюун-Дарь сайн мэдэж байсан болохоор “оролцогч талуудаа бүрэн авчир” гэж тулгажээ. Төрийн түшээд хүн биш болцгоосон болохоор “авчир” гэсэн юм байна. Ийм болхи өгүүлбэр таталж суудаг хүн үндэсний телевиз удирдаж суугаад харамсаж байна.
Зочин · 2015/03/12
huraldaa ch irdegvi shvv dee 76 chini
Зочин · 2015/03/12
эд нартай хэрүүл хийх гэж хэн очих вэ шантаажилахаас өөр юм хийгээчдээ бид ч гэсэн мөрөөрөө тайван засаг төр тогтвортой оногдсон ажилаа хийгээд дутуу ч гэсэн тайван амьдарахыг л хүсэж байна
Зочин · 2015/03/12
АРД ТҮМНИЙ ӨМНӨӨС ЭНЭ МЭТ ШАНТААЖЧИД ЯРИХ ЭРХГҮЙ... АРД ТҮМНИЙ САНАЛ АСУУЛГА ГЭЭД НЭГ ШОУ ТАЛБАЙД ХИЙСЭН БАЙХАА "АРД ТҮМЭН" ОЧООГҮЙШДЭЭ.УЧИР НЬ ТА НАРЫГ ДЭМЖИХГҮЙ БАЙГАА ЮМ.АРД ТҮМНИЙГ АРД ТҮМНЭЭС СОНГОГДСОН ЕРӨНХИЙЛӨГЧ Л ТӨЛӨӨЛДӨГ ЮМ. ШАНТААЖЧИНГУУДАА.