Жүжигчин Э.Ууганбаярын “гэр бүл”
2015/03/22
Энэ залууг хүн болгон таних биз ээ. МУСТА жүжигчин, хөтлөгч Э.Ууганбаяр. “Буруу эргэлт” , “Амьдралын амт” “Амьдралд тавтай морил”, “Валинтены захидал”, "Гэнэтийн бэлэг" романтик жүжиг зэрэг тайз болон дэлгэцийн бүтээлд өөрийн орон зайгаа үлдээж яваа авьяаслаг жүжигчин. Тэрбээр уран бүтээлдээ шалиг залуугийн дүрийг бүтээдэг ч амьдрал дээрээ бол шал өөр гэдгээ олонтаа хэлж байсан удаатай. Түүний ээж нь "миний хүү юм юманд их адтай" хэмээн дурсан ярьж байсан удаатай.
Жүжигчин залуу багадаа кино үйлдвэрийн хашаанд тоглож өссөн гэдэг. Багын л цовоо сэргэлэн, аливаа юманд авхаалжтай, үргэлж инээж явдаг хүүхэд өдгөө хоёр хөөрхөн хүүгийн аав, сайхан эмэгтэйтэй гэр бүл болсон. Э.Ууганбаярын насны ханийг өдгөө үзэгчид андахгүй таньдаг болсон байх. Түүнийг Уянга гэдэг.
"247 градус" кинонд адаар ааштай захиралын дүрийг бүтээсэн Э.Ууганбаярын гэр бүлийн зургийг энэ удаад онцолж байна.