Л.Гүндалай намаасаа гарч, шинэ нам байгуулахаар болжээ
2015/03/25
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Ардчилсан намын гишүүнээсээ татгалзаж, намаасаа гарч буйгаа мэдэгдлээ. Тэрбээр намаасаа гарч, шинэ нам байгуулах гэнэ. Ирэх 2016 оны УИХ-ын сонгуульд Эрдэнэт хотоос нэр дэвших юм байна.
Энэ талаар тэрбээр “Би Ардчилсан намаас албан ёсоор гарах өргөдлөө өгөх гэж байна. Аливаа нэг зүйлийн төгсгөл нь нэг зүйлийн эхлэл байдаг. Би шинээр эхэлж байна. Би АН-аас өнөөдөр гарна. Өнөөдрөөс эхлээд улс төрийн шинэ үйл явдлыг эхлүүлнэ. Улс төрийн цоо шинэ нам байгуулахыг зорьж байгаа” гэлээ.
Түүнчлэн шинэ нам байгуулах ажил нь бодлогын түвшинд явагдаж байгаа бөгөөд намынхаа нэрийг болон хэн, хэнтэй хамтран нам байгуулж байгаагаа хэлэх нь арай эрт байна. Би Хөвсгөлөөс нэр дэвшиж болох байсан. Гэсэн ч намын дарга болж байгаа учраас хоттой арай ойрхон байхгүй бол болохгүй. Наашаа ирэх ажил байнга гарах болно. Тиймээс Хөвсгөл арай холдоод байгаа" хэмээн тайлбарлалаа.
өндөр болгох нууц · 2015/03/26
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай_ Үнэ: 22 000₮