Хэлсэн үг болгон нь олны анхаарлыг татдаг гишүүн бол Ц.Нямдорж.  Хэлэх гэсэн үгээ хэнээс нууж хаалгүй, шулуухан хэлчихдэг нь түүний гэм биш, зан.  Өчигдөр хуралдсан Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Лүндэндорж нэлээн хатуухан үг хэлж харагдсан.

Тэрбээр "Лүндэндоржоо чи 2.7 хувийн согтолттой байх үедээ хүн дайрч, чирч алсан хүн шүү, чи. 2.7 гэдэг бол 2-3 шил архийг ганцаараа уусан гэсэн үг. Гэтэл хэргийг шүүх будилуулсан. Ц.Элбэгдорж шударга байцгаая гэсэн шүү. Шүүгчийн цалинтай холбоотой асуудлыг дан ганц би яриад байгаа юм биш. Монголд дархлагдсан нэг хүн бий болчихоод зэвүү хүргээд байна. Үндсэн хуулийн дээр сандаалаад гараад суучихсан нэг ийм этгээдтэй боллоо. Хэн юм, юу юм чи. Тэгж ярих юм бол чи хуульч биш. Чи философийн багш төдий. Чамайг хуульч гэдэггүй юм. Тиймээс шүүгчийн цалингийн асуудлыг шийдэх ёстой. УИХ ийм хариуцлагагүй байж болохгүй.  Арай дэндэж байна. Ядаж хүн дайрч алаагүй хүнээр Шүүхийн ерөнхий зөвлөлийг удирдуулаач ээ. Лүндэндоржоо чи өргөдлөө өгөөд зайл. Чи яасан их сандал ширээтэй зууралддаг юм” хэмээн хэлээд авсан. 

 

 

Д.Анар