1 тэрбумын шинжилгээний аппарат гаалийн агуулахад ”зэвэрч” байна
2015/04/09
Нийслэлийн Эрүүл мэндийн газар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард БНСУ-ын “Руйсанса” корпорацитай хамтран ажиллах гэрээ байгуулсан. “Руйсанса” корпораци Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй өрхийн 140 эмнэлэгт шээсний шинжилгээний аппаратыг дагалдах тоног төхөөрөмжийн хамт буцалтгүй тусламжаар олгохоор болсон. Уг ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл БНСУ-ын “Руйсанса” корпорацийн ерөнхийлөгч Ким Жунг Бун тэргүүтэй төлөөлөгчдийг сүр дуулиантай хүлээн авч уулзан Улаанбаатар хотын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, нийслэлийн 375 жилийн ойн медалиар шагнасан. Буцалтгүй тусламжаар олгох ёстой аппарат болон дагалдах төхөөрөмжийн тус бүрийн үнэ нь 3-6 сая төгрөг бөгөөд нийтдээ 493 мянган ам.долларын өртөгтэй. Цагт 700 хүний шээсний шинжилгээний хариу гаргаж, шинжилгээний хариуг интернэт болон гар утсаар дамжуулан эзэнд нь хүргэх ид шидтэй аппарат дөрвөн сарын турш “Чингис хаан” нисэх онгоцны буудлын гаалийн агуулахад “зэвэрч” байна.
Учир нь, эхний ээлжийн 96 ширхэг төхөөрөмж манайд ирсэн ч гаалийн татварын төлж чадахгүйгээс өнөөдрийг хүртэл харанхуй хонгилд хэвтэж байгаа аж. Нийслэлийн эрүүл мэндийн газар өнгөрсөн нэгдүгээр сард Сангийн яаманд НӨАТ-аас чөлөөлөх хүсэлтийг илгээсэн байдаг. Гэвч Сангийн яамнаас чөлөөлөх боломжгүй гэх хариуг ирүүлсэн. Хуулийн ямар заалтыг үндэслэн тус аппаратыг НӨАТ болон гаалийн татвараас чөлөөлөх боломжгүй гэснийг Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын мэргэжилтэн Г.Болормаагаас тодруулахад “Засгийн газар, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагаас авсан буцалтгүй тусламжийн барааг НӨАТ-аас чөлөөлнө гэж хуульд заасан байдаг. Тиймээс Засгийн газрын хоорондын байгуулсан гэрээний хүрээнд хэрэгжих буцалтгүй тусламжаар авсан бараанд л татварын хөнгөлөлт орно. Нийслэлийн эрүүл мэнд газар, БНСУ-ын “Руйсанса” корпорацитай хамтран ажиллах гэрээ байгуулсан байгаа юм.
Энэ бол байгууллага хоорондын хамтран ажиллах гэрээ. Тэгэхээр шээсний шинжилгээний аппаратуудыг татвараас чөлөөлөх боломжгүй гэсэн хариуг манай зүгээс өгсөн” гэв. Үүнээс манай улсын төрийн байгууллагуудын уялдаа холбоо муу байгааг дүгнэж болохоор байгаа юм. Иргэдийн эрүүл мэндэд хэрэгтэй аппарат хэчнээн сар агуулахад хэвтэх нь тодорхойгүй байна. Энэ талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргаас тодруулахад “96 ширхэг шээсний шинжилгээний аппарат, оношлуурынхаа хамт гаалийн агуулахад байна. Эхний ээлжийн аппаратыг авч чадаагүй байна. Тиймээс дараагийнхыг ирүүлэх эсэх нь тодорхойгүй байна. Хуульд буцалтгүй, хүмүүнлэгийн тусламжаар ирж байгаа барааг НӨАТ, Гаалийн татвараас чөлөөлнө гэсэн заалт байдаг. Бид Сангийн яаманд иргэдийн эрүүл мэндэд хэрэгтэй, төхөөрөмжийг татвараас чөлөөлж өгөөч гэсэн албан бичиг хүргүүлсэн. Өнөөг хүртэл ямар ч шийдэлд хүрч чадаагүй. Хэрхэн шийдэхийг хэн ч мэдэхгүй. Өрхийн эмнэлэгт очиж үзээгүй холбогдох албаныхан зөндөө. Өвдөхөөрөө гадаадад эмчилгээ хийлгэдэг хүмүүс өрхийн болон гурав дахь шатлалын эмнэлэг ямар ачаалалтай ажиллаж байгааг мэдэхгүй шүү дээ. Ерөнхий сайд эдийн засаг хямарч байна л гэж ярьдаг. УИХ болохоор хөрөнгө оруулагч хэрэгтэй гэдэг. Гэтэл хөрөнгө оруулагч олоод, өр зээл тавихгүй иргэдэд хэрэгтэй аппарат оруулаад ирэхээр авч чадахгүй байгаа нь “Шийдлийн” Засгийн газар мөн үү.
Ийм өчүүхэн зүйлийг шийдэж чадахгүй байж юун “Шийдлийн” Засгийн газар вэ” гэлээ. Түүнчлэн БНСУ-ын “Руйсанса” корпорацийнхан шээсний шинжилгээний аппаратыг агуулахад хадгалж байгаад сэтгэл дундуур байгаа бөгөөд эргүүлэн татах арга хэмжээ авах магадлалтай байгаа аж. Уг нь дээрх ажлыг амжилт-тай хэрэгжүүлж, хил дээр гацаж, харанхуй агуулахад хадгалаагүй бол дараагийн ээлжид зүрхний бичлэгийн аппаратыг ирүүлэх төлөвлөгөөтэй байсан гэнэ. Монгол Улсын төр, засаг ард ир-гэдийнхээ эрүүл мэндэд зориулж өндөр үнэ бүхий шинжилгээний аппаратыг худалдаж авч чадахгүй бол тусламжаар орж ирж байгаа уг аппаратыг алгаа тосоод авах л хэрэгтэй санагдана.
,,,БНСУ-ын “Руйсанса” корпорацийнхан шээсний шинжилгээний аппаратыг агуулахад хадгалж байгаад сэтгэл дундуур байгаа бөгөөд эргүүлэн татах арга хэмжээ авах магадлалтай байгаа аж. Уг нь дээрх ажлыг амжилт тай хэрэгжүүлж, хил дээр гацаж, харанхуй агуулахад хад галаагүй бол дараагийн ээлжид зүрхний бичлэгийн аппаратыг ирүүлэх төлөвлөгөөтэй байсан гэнэ.,,
С.Ичинхорлоо
Зочин · 2015/04/10
нэг ****** хурган түшмэл хахуул авах гээд гэдийгээд сууж байгаа яасан үрэгдэж дуу******ггүй дуракууд вэ
Зочин · 2015/04/10
1958.mn
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
Зочин · 2015/04/10
1958.mn
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
Зочин · 2015/04/10
1958.mn
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
Зочин · 2015/04/10
1958.mn
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!