НАМЗХ-ны 7-р бага хурал болж Ерөнхийлөгчийн түр орлон гүйцэтгэгчээр Г.Тэмүүлэнг сонгосон байна. Уг нь тус холбооны Ерөнхийлөгчийн түр орлон гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр  ажиллаж байсан юм.

Харин тэрбээр тус холбооны жинхэнэ Ерөнхийлөгч болох Л.Оюун-эрдэнийг Харвардад суралцах хойгуур суудлыг нь булаах оролдлого хийсэн гэгдэж буй. Улмаар уг асуудал нь намын удирдлагуудын чихийг халууцуулж орхижээ. Тиймээс НАМЗХ яаралтай бага хурлаа хуралдуулж Н.Номтойбаярыг огцруулсан нь энэ аж. Мөн энэ хурлаар Их хурлаа хэзээ хуралдуулах вэ гэдэг шийдвэрийг хэлэлцэж, гаргасан байна. Түүнчлэн НАМЗХ-ны босгыг 35-аар үлдээхээ 40 нас болгож нэмэх үү гэдгийг шийдэх талаар эх сурвалж мэдээллээ. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг бид эргэн мэдээлэх болно.