Сэм Уолш “ГЭРИЙН ДААЛГАВАР” өгсөн байжээ
2015/04/16
Хаврын чуулган нээхийн өмнөх өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг олон нийтэд хандаж үг хэлэхдээ “Оюутолгойн далд уурхайн их ажлыг эхлүүлэх амаргүй хэлэлцээг урт удаан хугацаанд хийж явууллаа.
Хоёр тал маргаантай байсан үндсэн асуудлуудаар зарчмын тохиролцоонд хүрч чадлаа. Үр дүнг ойрын үед олон албан ёсоор зарлах болно” хэмээж байсан. Харин уржигдрын Засгийн газрын ээлжит бус хурлын мэдээ Ерөнхий сайдын онцолж байсан “Оюутолгой хөдөллөө” хэмээсэн учир битүүлэг үгийн учгийг тайлах шиг болов. Ээлжит бус хурлаар Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэнэ хэмээж байсан ч Оюутолгойн талаар давхар ярилцжээ. Энэ нь үндсэндээ
өнгөрсөн аравдугаар сард “Рио Тинто”-гоос ирүүлсэн “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн талаар байлаа. Бас гуравдугаар сарын сүүлээр манай улсад ирээд буцсан тус группийн гүйцэтгэх захирал Сэм Уолшийн айлчлалын ул мөр ч ингэж илэрлээ гэж хэлж болохоор байна.
Монголд саатсан хоёр хоногтоо хоёр өдөр тутмын сонинд ярилцлага өгсөн тэрээр “Санамж бичиг бол хамгийн сайн боловсруулсан, бидний зүгээс өгч байгаа эцсийн хувилбар" хэмээж байсан. Рио Тинтогийнхон ингэж мэдэгдсэн ч үүнийг нь Монголд ашиггүй, нэгэнт байгуулсан Хөрөнгө оруулалтынгэрээг зөрчихөөр Санамж бичиг гэдгийг Оюутолгойн гэрээ байгуулахад эхнээс нь ажилласан улстөрчид, мэргэжлийн хүмүүс хэлж байлаа. "Рио Тинто”-гийн захирлыг айлчилсны дараа манай сонин “Сэм Уолш гэрийн даалгавар өгөв үү, авав уу” гэж бичиж байлаа. Засгийн газрын уржигдрын хуралдаанаас үзвэл "Рио Тинто"-гийн захирал "гэрийн даалгавар" өгчихөөд явчихсан байжээ. Засгийн газар нууцын зэрэглэлээр хэлэлцэж, санал зөрөлдсөн ч танхимын сайд нараас авсан мэдээллээр “Рио Тинто’’-д бид буулт хийжээ. Энэ нь “Рио Тинто”-гоос ирүүлсэн бичигт “Эрдэнэс Монгол”-ын захирлыг гарын үсэг зур хэмээснээс тодорхой харагдана.
Энэ Санамж бичгийг байгуулснаар Хөрөнгө оруулалтын болоод Хувь нийлүүлэгчдийн гэрээний арван зүйл заалт зөрчигдөнө гэдэг. Тэдгээрийг хажуугийн хүснэгтэд товч дурдлаа.
Харин дээрх асуудлаар Оюутолгойн ТУЗ-ийн гишүүдээс тодруулахад үгүйсгэсэн хариулт өгөв. Тэгэхээр энэ асуудлыг ТУЗ-д мэдэгдэлгүйгээр Засгийн газрын төвшинд яриад шийдчихэв үү, эсвэл хэдийгээр мэдэж байсан ч мэдэн будилах шалтгаан ТУЗ-ийн гишүүдэд байв уу.
Д.МӨНХЖАРГАЛ
erka · 2015/04/17
ene muu pio tintoog dabraasan humuusne toriin 3 ondorlog buyu ter uyiin nohduud shuu ylanguya elbegee bayr ***r horchnii hiisen ***iin ajil yagaad gebel mongol tor gadni neg kampaniin omno namba aldaad bugdeeree tsuglaad neg alham urag**** ****laa geed baisan haana bna naad gereeg chni neg yamni said umuu neg darga gariin useg zurhad boloo shuu de guila****n tsarailaad gadni hun mongtei gebel dagaj guigeed baih um buhel buten tusgaar uls shuu de ed nart eh oron mongol tor gesen oilgolt alga bna icheech iim balai ymarch ashigui gereend boonooroo ireed surjigneed baisan odoo nudnii bulai bolood bna shuu de ymarch ashigui hamag mongno gadni bankand bair****d ene ulsad ashig bainuu elbegee hamag um samarch baih um odoo zahir**** ireed ymar hor nairuulsan boloo saihanbileg bol ooriin tolgoigui nohor shuu medleg baihgui iim nohor eronhii said boldog sonin umaa saihanbilgees yagaadch sain um garahgui shuu ard tumen mini