МАН-ынхан ”Чингис”, ”Самурай” бондоос нэг дахин их өрийг тавихаар зүтгэж эхэллээ. Ариун явдал уу?
2015/04/23
Гэтэл одоо МАН-ынхан асар их хэмжээний өр зээл авах гэж байгаа талаар саарал ордныхон шуугиж эхлэв. Учир нь МАН-аас томилогдсон Сангийн сайд Ж.Эрдэнэбат өчигдөр УИХ-ын чуулганаар "Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай", "Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслүүдийг хэлэлцүүлээд дэмжлэг авчихав. Уг хуулиудаар төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн өрийг Засгийн газрын өрөөс хасч байгаа бололтой. Засгийн газар гадаад өрөө ДНБ-ний 44 хувь гэж үзэж байгаа. Гэтэл Дэлхийн банк Монгол Улсын гадаад өрийг ДНБ-ний 58.3 хувьд хүрсэн гэж дүгнэх болсон. Ийм байдал дунд хамтарсан Засгийн газар асар их хэмжээний өр зээлийг дахин авах гэж байна.
Тухайлбал Сайншанд, Замын-Үүд, Хөөтөөс Бичигт чиглэлийн төмөр замыг 2 тэрбум ам.долларын зээлээр барих эрхийг өчигдрийн Сангийн сайдын өргөн барьсан хуулиудын дагуу нээж байгаа бололтой. Бас Эгийн голын Усан цахилгаан станцыг БНХАУ-аас 800 сая ам.долларын зээл авч барихаар бэлтгэж байна. Ингээд МАН-ын хамтарсан Ч.Сайханбилэгийн Засгийн газрын тун ойрын хугацаанд авах зээл 2.8 тэрбум доллар болох гэж байна. Өмнө нь Н.Алтанхуяг "Чингис" бондын 1.5 тэрбум, "Самурай" бондын 300 сая доллар, Хөгжлийн банкны 580 сая ам.долларын зээл авсан. Бас бус жижиг зээлүүдийг нь нэмээд 2.8 тэрбум ам.долларын зээл авсан гэсэн судалгааг МАН-ынхан гаргачихсан шоудаад байсан даа. 1990 оноос хойшхи бүх Ерөнхий сайдууд нийлээд 2.2 тэрбум ам.долларын зээл авсан Н.Алтанхуяг ганцаараа 2.8 сая ам.долларын зээл авсан гэж МАН-ынхан их улс төр хийсэн. Одоо өөрсдөө төмөр зам, усан цахилгаан станцад зориулан 2.8 тэрбум ам.долларын зээл авахаар оруулаад ирэв. Олон хүн үүнийг ариун явдал уу? гэж асууж байна.
Хамгийн хачирхалтай нь 2 тэрбум ам.долларын зээлээр босох төмөр замыг АН-ын "Алтангадас", "Соёмбо" фракцийнхан, 800 сая.ам долларын Эгийн голын усан цахилгаан станцыг МҮДН, Шонхор фракцийнхан барихаар бэлтгэлдээ орсон гэсэн яриа тархаж байна. Хэдийгээр АН фракцгүй болсон гэж мэдээлж байгаа ч нууц байдалд ажиллаж байгаа бололтой. Энэхүү мэдээлэл үнэн бол МАН-ынхан яах гэж өр нэмж байгаа вэ? Өөрсдөө эдгээр бүтээн байгуулалтын төсөлд оролцож чадахгүй бололтой. Тэгээд АН-ын фракциудын мөнгийг аривжуулж, сонгуулийн мөнгийг нь босгох бэлтгэлийг хангаж өгч байгаа юу гэдэг асуудал урган гарч байна. Үүнээс гадна зүүн тийш тавигдах төмөр замыг 2 тэрбум ам.доллараар тавих судалгааг хэн хийсэн бэ. Эгийн голын усан цахилгаан станцыг 800 сая ам.доллараар босгоно гэдэг бол дэндүү их мөнгө. Үсрээд л 500 сая.ам доллараар босох станц гэсэн яриа ч гарч байна. Энэ бүхнийг шалгаж нягтлахгүйгээр хоёр том нам хамтран ийм их өр зээл авна гэдэг бол ихээхэн асуудал бий гэсэн үг юм.
Өр нэмэх хуулийн төслийг МАН-аас томилогдсон Ж.Эрдэнэбат оруулж ирж байна. Түүнийг эсэргүүцсэн МАН-ын олон гишүүд бий болов. МАН дотор анхнаасаа өр нэмэхийг Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, С.Бямбацогт, Д.Хаянхярваа, Ч.Хүрэлбаатар гэсэн гишүүн эсэргүүцэж ирсэн. Тэд өнөөдөр ч гэсэн энэ байр суурин дээрээ байна. Тухайлбал өчигдөр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Өрийн удирдлагын хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа хүчингүй болго. Тэгээд хамтарсан Засгийн газар байгуулахдаа өр нэмэхгүй гэж худлаа хэлснээ хүлээн зөвшөөрчих. Ингэж дураараа дургихгүй шүү. Яахаараа дандаа ингэж хууран мэхэлдэг юм. Муу хуурахаар сайн үнэнээ хэлээч" хэмээн хашгирч өгсөн л дөө. Даан ч түүний үгийг авсангүй олонхиороо өр нэмнэ гэж гараа өргөв. Өчигдрөөс эхлээд МАН-ын гишүүдээс хэн, хэн өр нэмнэ гэж гараа өргөсөн бэ? гэж хэвлэлийнхэн хайж эхлэв. Ж.Эрдэнбат, О.Содбилэг, Д.Сумъяабазар гээд хөвөрч байна лээ. Удахгүй бүгдийнх нь нэрийг олоод "Өр нэмэхгүй гэж та нар 2 жил улс төр хийсэн одоо яасан бэ?" гэж асуух хүмүүс олон гарч ирнэ. МАН-ын Бага хурлын 300 гаруй гишүүн өр нэмэхгүй шүү гэсэн саналыг УИХ дахь бүлэгтээ дайсан. Тэд нь юман чинээ бодохгүй, авч хэлэлцэх ч үгүй өр нэмэхийн төлөө кноп дарж байна лээ. МАН-ынхны авах гэж байгаа өр зээл Монголын түүхэн дэхь хамгийн том өрөөр бичигдэнэ? МАН-ын зарим УИХ-ын гишүүд намын гишүүдээсээ, ард түмнээсээ тасарч байна даа.
Т.ХУЛАН
Зочин · 2015/04/24
Хөөрхий дөө!!! Монголын төрд ЯМАР ГУЙЛАГЧИД нь гарчихсан юм бэ!!! ЭНЭ ЯМАР МАНЖИЙН ДАРЛАЛ УУ? ЭНЭ ЯМАР 60-70 аад ОН УУ?
Зочин · 2015/04/24
Энэ их өр зээлийг **********лж яаж төлөх гэж байгаа юм бол эсвэл Дорноговь, Өмнөговь аймгийг хужаад өгөх гэж байгаа юм уу?
Г.Батнасан · 2015/04/24
Өр нэмэхгүй гэчихээд өр нэмж байгаа нь засгийн газарт байгаа хэдэн суудлаа 2016 он гартал хадг******** гэсэн санаа. Өр нэмчихээд өөрсдөө бүтээн байгуулалтанд нь оролцохгүй гэж байгаа нь өр нэмж тависан, үр ашиггүй зарцуулсан АН-ын булайг улам баталгаажуулах гэсэн санаа. Учир нь өнгөрсөн хугацаанд өөрсдийнх нь тарьсан балаг АН-ынханы тависан ба**********с хэд дахин илүү байгаа учир ядаж ойртуулах гэсэн мэх өөр юу ч биш.
Зочин · 2015/04/24
Өмхийрсөн ардчилагчдыг устга
Зочин · 2015/04/24
ардчилсан намын хятадуудын зээлж авсан үр ашиггүй өр, төлбөрүүдийг дахиж өөр үр ашигтай зүйлд зориулах өр тавьж байж л төлнө ш дээ. Зөв зөв оновчтой зээл авч улс орноо өөд нь татах хэрэгтэй. Тэгэхгүй бол хятадын эрлийзүүдийн тавьсан өр төлөх цаг хугацаа тулаад ирэхээр үхэж далд орсон ардчилсан намын хятадын эрлийзүүд бидний эх орны газар нутгаас өмхий хятадууддаа өрөнд өгөхөөр маш нууц гэрээ хийчихсэн байгаа ш дээ.
Зочин · 2015/04/24
Энэ "нэг дахин" гэдэг хэллэгийг л ойлгохгүй байгаам даа. Тоог нэгээр үржүүлэхээр тухайн тоо өөрөө л гардаг байсийшд. Одоо өөр болций******