Зөрчил хурцадвал Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөж мэдэхээр байна
2015/04/30
“Тавантолгой”-н асуудлаар фракцгүй болсон гэх Ардчилсан нам талцаж, хуваагдаад бараг нэг сарын нүүрийг үзэх нь. Урагшилсан ажил нэг ч үгүй. Өнгөрсөн хугацаанд яг энэ асуудлаар УИХ-ын дарга З.Энхболд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг гурван удаа “хутгалав”.
Эхнийх нь, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын хаврын чуулганы нээлтийн өмнөх орой ард иргэддээ хандан “Тавантолгой, Оюутолгой гацаанаас гарч байна. Удахгүй Монголын эдийн засаг сэргэж, та бүхний амьдрал, ахуй сайжирах нь” гэж мэдэгдсэн. Гэтэл маргааш өглөө нь УИХ-ын дарга З.Энхболд “Тавантолгойн гэрээг заавал УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагатай. Хэлэлцүүлэлгүй баталсан сайд нарыг огцруулна” мэдэгдсэн юм. Түүний мэдэгдлээс Тавантолгойг УИХ-аар хэлэлцүүлэхгүй бол Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөнө гэдэг нь тодорхой байв. Ингэж З.Энхболд гурван сая иргэний хүлээлтийг Ч.Сайханбилэгийн сайхан мэдэгдэлтэй хамт салхинд хийсгэсэн юм.
Хоёрдугаарт нь, Ч.Сайханбилэг УИХ-ын даргад бууж өгөн Тавантолгойн гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэхийг зөвшөөрсөн. Ингээд 14 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэхээр тохиролцсон ч уг төслийн ажил бахь байрандаа л байна. Засгийн газраас Тавантолгойн төслийг УИХ-д өргөн барьсан ч гэрээний тогтоол боловсруулах шаардлагыг хангаагүй, баримт бичиг дутуу бүрдүүлж өгсөн байна хэмээн буцаасан. Харин УИХ-ын дарга З.Энхболд “Хоёр сая хувьцаас эзэмшигчдээсээ зөвшөөрөл аваагүй учраас Тавантолгойн төслийг буцаав” гэсэн тайлбарыг хэлж байлаа. Ингэж УИХ дээр тус төсөл бараг 14 хоног саатсан юм.
Гуравдугаарт нь, Засгийн газрын зүгээс шаардлагатай гэсэн бичиг баримтаа бүрдүүлээд дахиад өгтөл АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс шийдвэр гарч Тавантолгойн ордын 51 хувийг төр эзэмших ёстой гэж мэдэгдсэнээр уг гэрээний төслийг нам гацаахад хүргэв. АН-ын гүйцэтгэх зөвлөлийг З.Энхболд хуралдуулсан нь ойлгомжтой бас ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн нь тодорхой юм. Мөн уг асуудлыг байнгын хороогоор хэлэлцэх гэтэл бас л УИХ-ын дарга хойшлуулав. Өчигдөр Эдийн засгийн байнгын хороогоор “Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх байсан ч хойшлуулсан юм. УИХ-ын даргын зүгээс ажлын хэсэг гаргаж гэрээ тогтоолын төсөлтэй холбогдуулан санал, дүгнэлт гаргах гэнэ. Энэ мэтээр тэрбээр Тавантолгойн гэрээний асуудлыг гацаасаар байна. Хамгийн сонирхолтой нь тэрбээр үйлдэл бүрээрээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг "түгжилдэж" байгаа юм.
АН-ын гүйцэтгэх зөвлөлийн шийдвэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг уурыг нилээн барсан сурагтай. Тэрбээр уг асуудлаар УИХ-ын дарга З.Энхболдтой муудалцаж хаалгаа савж гарсан гэх мэдээлэл байна.
Ямартаа ч өнгөрсөн хугацаанд тэрбээр гурван удаа З.Энхболдод хутгалуулав. Харин одоо яах бол гэдэг нь олны анхаарлыг ихээхэн татаж байна. Ч.Сайханбилэг өнгөрсөн хугацаанд хангалттай тэвчиж янз бүрийн мэдэгдэл хийж, сэлэм эргүүлэлгүй өнөөдрийг хүргэлээ. Түүний тэвчээрийг хүмүүс гайхаж байна. З.Энхболд Засгийн газрын том төсөл ажлыг гурван удаа амжилттайгаар гацаахад тэрбээр буулт хийж чимээгүй байсан. Тэвчээрт хязгаар бий. Нэг л өдөр тэсэрнэ. Харин тэр үед улс төрийн ямар үйлдэл хийхийг мэдэхгүй.
Хэрвээ зөрчил энэ байдлаар үргэлжилбэл Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөх нь тодорхой гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярьж байгаа юм. Ингээд Тавантолгой шийдэгдэлгүй дараагийн Засгийн газрын нүүртэй тулж мэдэхээр байна.
Зочин · 2015/05/01
Яг үнэн. Сайханбэлэгт юм ойлгох толгой, чадвар үнэхээр дутагдаж байна даа. "Хүн хэрээрээ" гэдэгсэн дээ. Тоо бодох авьяас алга байна. Луйварчин Баярцогт нуусан САЯ ногооноо найздаа өгөөч дээ ха ха ха, ла ла л а
Зочин · 2015/04/30
saihanbileg eronhii said hiij chadah hun monuu sanaa baibch tolgoi mash ih tutna odoo harj baigaa biz de haana bna nogoo ouynlag tolgoi heregtei geed baidag humuus zobhon ouy tolgoi taban tolgoigoos mongo guisan humuus baih um deereesne saidiin zobloh nertei ****an malnuudiig demii tejeeh um mongoloor duuren bolohgui um bna ter bologniig meddeg umuu mededgui umuu buu med yadag zo****uud baidag um erthen saihanbilgeesee sal naad nohor chni ulam ajil unagna shuu
зочин · 2015/04/30
Энхболд зөв ажиллаж байна.
Зочин · 2015/04/30
Сайхнаа, миний арыг зохицуулаад өг. Энхболдод би татгалзахын аргагүй сайхан санал тавиад зөвшөөрүүлчье. Улс орны хөгжлийн чөдөр ту******г заримдаа учиг нь бүүр олдохгүй бол хэд хэдэн газар хатуухан тас татах замаар шийдсэн ч яадгийн, энэ нь улс оронд , үндэстэнд хэрэгтэй, эсбөгөөс тас татагдаагүй боолт хөлийг улам хүчтэй шахна. Эцсийн эцэст хөлийн ту******наасаа болж бүхэл бүтэн морь давхих байтугай алхаж ч чадахгүйд хүрнэ.
Зочин · 2015/04/30
Уг нь ийм хувь заяатай ард түмэн, улс орон биш л юмсан. Аргаа барсан хэдэн мангас юм даа....
Зочин · 2015/04/30
manai uls torchid ***iin ymaa negdmel uls ornoo gesen setgel bhgui *****nuuuud.20 garan jil uls oron ediin zasagaar maani toglloo doooo .eh ornoosoo urvasan hund hund yl bdgii shuuu.
Зочин · 2015/04/30
яагаад эрдэнэт шиг гэрээ хийж болоогүй юм бэ урьд нь ийм бэлэн эрдэнэт байхад оюутолгойн гэрээг яаж хийсэн байнаа энэ малууд гэхээс өөр хэлэх үг алга
Зочин · 2015/04/30
Оросууд хятадыг хяналтаасаа алдаад одоо баларч байхад манайхан он гэхэд ерөнхий дээ хятадын муж төдий болох юм биш үү. Ажиллахаар ирсэн ажилчдыг бид яах юм бэ. нэгэнт гадаадын төрийн компани хэдэн ажилчнаа авчирах үгүйгээ гэрээгээр баталгаажуулсан байхад. монголчууд энэ удаа оюу толгойтой адил ажиллах боломж бараг байхгүй. яагаад гэвэл хятад энэ үй олон гоонь эрчүүдээ хил гаргах маш том бодлогтой байгаа шүүдээ
Зочин · 2015/04/30
чонын бэлтрэг энэ тэр дуудаад багйа хүн гуай хятад эрчүүд олон шүү авгайгаа хянаараа
Зочин · 2015/04/30
нэг өглөө босоход хятадын цэрэг ороод ирчихсэн байх юм биш үү. гэрээ нууцаар хйгээд батлуулахад л болох юм байна.
Зочин · 2015/04/30
САЙХАНБИЛЭГИЙГ ОГЦРУУЛАХ Л ХЭРЭГТЭЙ. ТЭГЭЭД ТӨРИЙН ШҮҮХИЙН ӨМНӨ АВААЧИХ ХЭРЭГТЭЙ. эЛБЭГДОРЖИЙГ МӨН ОГЦРУУЛАХ
Зочин · 2015/04/30
ХАМГИЙН НОЦТОЙ ЗҮЙЛ БОЛ ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭРЭЭНИЙ ТӨСӨЛ НУУЦААР ХИЙСЭНД БАЙГАА ЮМ. ЕР НЬ ОЮУ ТОЛГОЙД БИД КАНАДУУДЫГ БУРУУТГАДАГ. ҮНЭНДЭЭ БОЛ ГЭРЭЭГ МУУ ХИЙСЭН С.БАЯР БАЯРЦОГТ ЗОРИГТ НАРААС БОЛСОН БАЙХГҮЙ ЮУ ХЭРВЭЭ ЭРДЭНЭТИЙГ ТУХАЙН ҮЕИЙН ХҮМҮҮС ИЙМ МУУ ХИЙСЭН БОЛ БИД ОРОСУУ₮ДЫГ МУУЛААД Л ХАМГИЙН ГОЛ ГЭМТНҮҮД БОЛОХ ЭХ ОРНОО ЗАРСАН ХҮМҮҮСИЙГ ХАРАХГҮЙ АЙХ НЬ. ГЭХДЭЭ ТЭР ҮЕИЙН ХҮМҮҮСИЙГ ШҮТЭХЭЭС ӨӨР АРГА АЛГА
БАТ · 2015/04/30
Хараал идсэн ЗИ чонын бэлтрэг. Монгол орныг сүйрч, 2017 онд өрөө төлж чадахгүй дампуурлаа зарлахад энэ гөлөг хаана явах бол. 2016 оны сонгуульд ялагдаж Х.Баттулгын ********ийг үнсэж авсан мөнгөөрөө гадаг****** зайлах биз.
Зочин · 2015/04/30
сайханбилэг шалдан банди уурлаад яахавдээ. ах захтай байж сурсан нь дээр байлгүй. энхболд бол монгол улсын эрх ашгийг төлөөлж байгаа хүн гэсэндээ зангарагтай хандаж байгаа. сайханбилэг яхав хэсэг бүлэг олигархуудынхаа эрх ашгийг хангах гээл гүйгээд байгаа нь харагдаж байна
Зочин · 2015/04/30
Засгийн газар өөр дээрээ 14 хонуулсан биздээ. бусад хүмүүсийг юу ч мэдэхгүй чихгүй ************ дүлий гэж битгий бод нийтлэл бичигч Тэгээд ч 5 толгойтой толгойгүй МУ болох байх. ОТ-гүй бол яагаад ч болохгүй гээд байсан одоо ОТ- ЭТ-ээс их орлого төвлөрүүлж байна уу. цэвэрлэгчидээ
Зочин · 2015/04/30
Төрийн толгой дээр нам гарч, монголын хувь заяагаар хэдхэн наймаачид тоглох болсон нь үүгээр яруу тод харагдаж байна. З.Энхболд гэдэг "бэлтрэг" шиг нүдтэй нөхөрт нөхөдтэйгөө хэл амаа ололцох бодол алга. Өөрийнхөөрөө бүгдийг шийдэх гэсэн атгаг санаа нь монголын ирээдүйг баллаж, АН 2016 оны сонгуульд юу ч үгүй арчигдахын эхлэл болж байх шиг байна.
Зочин · 2015/04/30
ulsiin dans ulaichihsan tsalin tavih mungugui 600say do**** belen orj irne teriig taraagaad, shyanha-n medeld oroh yum uu?