Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг тогтоож өгөх хүсэлтийг "ДМ" нэгдлийнхэн Үндсэн хуулийн цэцэд гаргалаа.

“ДМ” нэгдэл нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн, нэн даруй огцрох ёстой гэсэн бүх нийтийн санал асуулга явуулжээ. Зөвхөн Улаанбаатар хотод дөрвөн долоо хоногийн турш нийт 12 мянга орчим иргэн Ц.Элбэгдоржийг огцруулахыг дэмжин, гарын үсэг зуржээ.

Тус бүлэгт орон нутгаас маш олон иргэд хандаж гарын үсгээ зурах, энэ аяныг үргэлжлүүлэх хүсэлт тавьж буй аж. Хэрэв Үндсэн Хуулийн Цэц уг асуудлыг хэлэлцэж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзвэл тэрээр огцрох юм. 

Зарим улс төрчид уг “ДМ”нэгдлийг Ерөнхийлөгч Н.Энхбаярынх гэж ярьдаг бөгөөд тус нэгдэл Ц.Шинэбаярын Хамуг Монголын Хөдөлмөрийн Намын байранд байрладаг юм байна.

 

Э.Мягмардорж