Их хурлын даргын үгийг иргэн бүр анхаар!
2015/05/02
Ерөнхийлөгчийн зөвлөх О.Чулуунбилэг 21 гишүүнийг 1 тэрбумаар худалдаж авдаг гэх жишиг гаргаснаар тооцвол 1 гишүүнийг 47,6 сая гаруй төгрөгөөр "авдаг" болж таарах нь тэгшлээд 50 сая гэж үзье. 35х50 сая. Ердөө л 1 тэрбум 750 сая төгрөг л шаардагдах болж байна. 1 сая доллар хүрэхгүй хэмжээний мөнгө!
Ч.Сайханбилэгийн зөвлөх, хатагтай Б.Дэлгэрмаа удаа дараа хэвлэлээр "Монголын парламент - УИХ дэндүү бага оврынх" гэж мэдэгдээд байсны учир энд байж. 14 хоног торгоож байгаад өргөн барьсны боломжит нэгэн хариулт нь хангалттай тооны гишүүдийг өөрсөддөө татахад цаг гаргасан байж болохоор юм. УИХ дээр ТТ-н гэрээний шийдвэр гарч батлагдах үест монголын эрх ашгийн эсрэг санал өгсөн гишүүдийн орлого дахь өөрчлөлт, ирэх сонгуулийн санхүүжилт зэргийг хурц хараандаа байлгах хэрэгцээ шаардлага хууль хяналтынханд болон сонгогч олонд үүсч байх шиг байна.
1,3 тэрбум долларын тулгамдсан өртэйг нь олон улсын үнэлгээний Moody's агентлаг, аудитын KPMG компани нотлочихоод байгаа компани өөрсдийгөө аврах цорын ганц боломжийн төлөө 1 тэрбум 750 сая төгрөг байтугай, 120 сая доллар ч гаргаад цацна ш дээ гэж олон жил бизнес эрхлэсэн Н ярьсан нь логикийн хувь зөв сонсогдож байна.
С.Ганбаатар, О.Чулуунбилэг, Б.Дэлгэрмаа нарын нэн чухал эрхмүүдийн дэс дараалсан мэдээллийн араас Ж.Батсуурь, Ч.Хүрэлбаатар зэрэг ТТ-н асуудлаар огтоос дуугардаггүй байсан гишүүд гэнэт дуу орж, том том ярих болсон нь "худалдан авах ажиллагааны" үр дүн биш байгаасай.
УИХ дээр Тавантолгойн гэрээний төслийг хэлэлцэх үед ашиг сонирхлын зөрчилтэй гишүүдийг танхимаас гаргаж, хэлэлцүүлэгт оролцуулахгүй, саналыг авахгүй байх нь зүйд нийцнэ. УИХ өмнө нь их, дээд сургуулиудтай холбоотой шийдвэр гаргахын өмнө хувьдаа их, дээд сургуультай Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол, Д.Лүндээжанцан зэрэг гишүүдийг хөөн гаргаж байсан практикаа энэ удаа заавал давтах ёстой. Их, дээд сургуулийн хажууд монголын хамгийн том баялгийн асуудал юутай ч зүйрлэшгүй чухал гэдэг нь тодорхой.
Яагаад? Энержи ресурсынхан Эрдэнэс ТТ ТӨХК-д 14 тэрбум 360 сая төгрөгийн өртэй байгаагаа нуусаар өдий хүрэв. Тэд 2013 оны сүлээр Цанхийн уурхайн нүүрсийг жингийнх нь 70 хувиар тооцож авах гэрээг дээрээс өгүүлж байж авч, угааж зарчихаад төлбөрийг нь өгөлгүй луу унжсаар өдий хүрснээ мэдээлэхгүй байж ЭТТ дампуурах гэж байгаа хэмээн гүтгэлэг тарааж явна вэ? Төр муу менежер гэж улиглах мөртлөө төрөөс ч муу менежмент хийж 1,3 тэрбум долларын хойшлуулшгүй өрөнд унаж, лицензээ хураалгах дээрээ тулаад байгаагаа яагаад нуусаар байна вэ?
Яагаад? ММС-ийн хувьцаа өсөв. 4 сарын 19-ний өдөр “Ройтерс” агентлаг Хонконгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation” буюу “Энержи Ресурс” компани Хятадын “Шэнхуа групп”-д 1.2 сая тонн коксжих нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан талаар мэдээлэв. Ингэснээр MMC-ийн хувьцаа Хонгконгийн бирж дээр 17.4%-иар өсчээ. ММС компанийн хувьцаа ТТ-н гэрээг УИХ-д өргөн барихын өмнөх 10 гаруй хоногийн хугацаанд нийтдээ 40%-иар өсч, нэгж хувьцааны үнэлгээ нь 0.41 хонконг доллар болоод байгааг гадаадын шинжээчид онцолж байна. Яагаад?
Ил харагдаж байгаа тайлбар нь Нүүрс нийлүүлэлэх томоохон хэлэлцээр хийгдснийг Хятадын төрийн өмчийн хөрөнгийн хяналт, захиргааны комисс (SASAC) нотлосноор хувьцаа эзэмшигчдийн итгэл сэргэсэн гэх юм.
Харин далд шалтгааныг хардах эрхийнхээ дагуу таамаглавал УИХ дээр шийдвэр гаргах явцад нөлөөлөхийн тулд энэхүү хэлцлийг хийсэн байж болно. Мөн ММС эхэнд дурдсан шалтгаанаар санхүүжилтийн онцгой шаардлагатай болсон байж ч болно. Зориуд асуух зүйл нь: Яагаад энэ хэлцлээ ТТ-н гэрээг УИХ-д өргөн барихын өмнөхөн хийв? Яагаад...
Дараагийн Яагаад? УИХ-ын даргыг хорвоогийн хамгийн тэнэг хүн хэмээн тодорхойлж, хүн бүхнийг үсчин загнаж, өөрийгөө ихэд тооцон хөвсөлзөх болсон М.Энхсайхан гэнэт сайхан аашилж, учирлан гуйх болов. Яагаад түүний араншин өөрчлөгдөв?
Нүүрсчин бүлгийнхэн түүнийг бусдын уурыг барж, хардлага сэрдлэгийг дэвэргэж байна хэмээн зэмлэсэн байж болно. Гадаад түншүүдээс тактикийн алдаа гаргаад байгааг нь сануулж, арга, үг зааж өгсөн байж болно.
Ямартай ч түүний яриад байгаа: - Гэрээг хараад манай талын хүлээх үүрэг хариуцлага их бичигдээд нөгөө талын үүрэг бага бичигдсэн байна гэж хэмжээ дамжаагаар нь харьцуулдаг. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй, консерциум гадны хөрөнгө оруулагч Монголын талын бүх хууль тогтоомжийг бүгдийг мөрдөнө гээд заачихсан. Өөрөөр хэлбэл, Монголд өнөөдөр 400 гаруй хууль, 60 гаруй бизнесийн хууль үйлчилж байгаа, тэр бүгдийг мөрдөнө. Хэдийгээр ганц өгүүлбэр харагдавч тэр бүх мөрдөх зүйлийг бичнэ гэвэл хязгааргүй юм болно. Бид яагаад илүү үүрэг авсан юм шиг бичдэг юм бэ гэвэл гэрээ байгуулагдсны дараа төсөл хэрэгжүүлэгчид банкин дээр очоод мөнгө босгоно. Мөнгө босгоход тухайлсан гэрээгээр Монголын Засгийн газар ямар үүрэг хүлээж вэ гэдгийг банкууд харна уу гэхээс 400 гаруй хуулийг уншихгүй. Техникийн хувьд пропорцийг нь харахаар манай талынх их юм шиг боловч бүх хууль тогтоомж мөрдөнө гээд бичсэн учраас энэ бүхэн алга болно гэсэн үгэнд нь огт итгэж болохгүй. М.Энхсайхан гэрээ хийх багийг толгойлох болсон мөчөөсөө эхлэн сурган зааварлах, тэнэг хүмүүстэй ярьж буй цорын ганц ухаантан мэт аашласаар ирсэн бөгөөд монголчуудыг түүний үгэнд нуугдсан далд санааг тайлах чадваргүй гэж итгэсээр байгаа юм.
Үүсч болох маргаан, зөрчил, түүнийг шийдэх арга замын талаар гэрээнд нэг бүрчлэн заахгүй л бол хожим нь 400 гаруй хуулийн заалт барьж маргалдна гэж байдаггүй юм. Үүнийг ОТ төслийн Хөрөнгө орууулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэт товч, ерөнхий байснаас үүдсэн үр дагаврууд бэлээхэн нотлож байгаа билээ. Гэрээний эхэнд Монголын бүх хууль, тогтоомжийг мөрдөнө гэж бас л бичсэн байдаг. Гэтэл мөрдөж байгаа юм байхгүйтэй адил болсон. ОТ төсөлд зээл олгох гэж байгаа 11 банкны консорциумтай байгуулах гэж байгаа гэрээ нь 1500 хуудас байхад ОТ-тай байгуулсан 2 гэрээ нийлээд 200 хуудас хүрэхгүй хэмжээтэй. Банкнууд 1500 хуудас гэрээнд хууль мөрдөх тухай огт заагаагүй хирнээ үүсч болох маргааныг шийдвэрлэх арга замыг залхууралгүй нэг бүрчлэн тоочсон байх жишээтэй.
М.Энхсайханы боловсруулсан гэрээний төсөл дээр УИХ-ын гишүүд онцгой хянамгай хандах маш олон заалт бий. Голыг дурдвал:
-Монгол улсын Засгийн Газрын 2012-1016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт заасан Тавантолгойн орд газрыг ашиглах зорилгоор олборлох үйл ажиллагаа явуулах гэсэнтэй зөрчилдөж байна. Үүнийг нөлөөлөлд автсан байж мэдэх зарим нэгэн гишүүн "Нэг намын зорилт болохоос хууль биш" гэж тайлбарлаж байгаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөр бол УИХ-аас батлан гаргасан хуультай эн тэнцэх эрх зүйн акт мөн.
-Олборлох үйл ажиллагаа нь нүүрсийг газрын хэвлийгээс ухаж гаргах операторын үйл ажиллагаа болохоос гэрээнд дурьсан шиг өргөн хүрээтэй үйл ажиллагаа биш.
-Тавантолгойн ордыг ашиглах гэрээний хүрээнд Ухаа худагийн ордыг ашиглах үйл ажиллагаа хамаарах ёсгүй бөгөөд Засгийн газар тул үүрэг хүлээх шаардлагагүй. Ухаа худагийн орд нь энэ гэрээний зүйл биш тул Гэрээнд байгаа Ухаахудагийн ордтой холбоотой бүх заалтыг хасах нь зүйтэй. Тэгээд ч Ухаахудагийн ордтой холбоотойгоор ЭР-тэй Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах шийдвэр Засгийн газар гаргаагүй. Энэ заалт нь 1,3 тэрбум долларын өрийн үүргийг Эрдэнэс ТТ ХК-д үүрүүлэх гэсэн мэх байж болох юм.
-Энэ гэрээгээр Хөрөнгө оруулагч нь Люксембургийн “Монголиан Коал корпораци”-ийн 100 хувийн охин компани “Энержи Ресурс Корпораци” болон Хятадын төрийн өмчит “Чайна Шенхуа Энержи лимитед” компаниуд юм. Эхнээсээ Гэрээнд ингэж барьцаалан шилжүүлэх эрх олгосон заалт хийж байгаа нь ЭР нь цаашдаа ийм үйл ажиллагаа хийх зорилготой, ийм аргаар Тавантолгойн ордыг бусдад шилжүүлэхээр төлөвлөж байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, шилжүүлэн авахаар төлөвлөсөн далд захиалагч байж болох юм.
Гадаадын шинжээчид гэрээний англи эх дээр дүгнэлт хийхдээ "энэ гэрээг хөрөнгө оруулагч талдаа хэтэрхий их эрх мэдэл өгөх, монголын тал ашиг хүртэхгүй байх нөхцлийг бүрэн бүрдүүлэх зорилготойгоор төлөвлсөн шинж илэрхий байна. Сайн ажиглабал ингэх захиалга нь гаднаас биш дотроосоо байх магадлалтай. Хөрөнгө оруулагчийг яаж ийж байгаад л зөвшөөрүүлэхийн тулд бүхнийг чиглүүлсэн шинжтэй юм" гэжээ.
Эцэст нь УИХ-ын дарга З.Энхболдын үгийн ахин сануулъя: 20 жилийн дараа л 2500 төгрөгийн НООГДОЛ АШИГ хүртэх гэрээ монголчуудад хэрэггүй
Зочин · 2015/05/03
Chi chin harin zahialgat nuhur bh shivdee, ER chin yasiin buun zeel avchaad, zeeleeree baga zereg buteen baiguulalt hiigeel bizde, tiim l yum bol ER jiliin hugatsaand ymarch ajilgui zogsoh ****rdlaga bsan yumuu
Зочин · 2015/05/02
чадахгүй бол гэрээ битгий үзэглээрэй ,Өнөөдөр яг одоо шийдээдэх шийдэхгүй бол болохгүй гээд байгаа хүмүүс чинь ямар хүмүүс юм бэ:Оюу толгойн гэрээг хүлээж байгаад даацтай хийсэн бол одоо санаа амар байх л байсан.Хоёрын хооронд юм хийснээс болж одоо нөгөөх нь ашиг ч байхгүй хэрүүлийн алим болж дууслаа.би даанч наад гэрээнд чинь оролцох боломжгүй юм даа,Боломж байсан бол хөрөнгө оруулагчдыг тоох ч үгүй байсан юмтай хүн шиг л ******лах байсан,юмтай хүнтэй хамтрах хүн зөндөө олдоно оо Эцэгийн өгсөн баялагыг үнэлж өсгөж чадахгүй өнөөгийн талхаар өгвөл хохь л биз дээ
Зочин · 2015/05/02
Өргүй компани гэж байдаг юм уу? Томоохон бизнес явуулахын тулд өр зээл тавьж байж л хийдэг. ЭР нь нүүрс угаах үйлдвэр, цахилгаан станц, хатуу хучилттай автозам, ажилчдын байр, нийгэм ахуйн цогцолбор гээд зөндөө л юм хийсэн, түүнийг томчууд очиж үзээд магтаад байсан биз дээ. Гэтэл наад ашигтай ажилладаг болчихоод байгаа ЭТТ ТӨХК чинь ямар бүтээн байгуулалт хийсэн юм? Тийм ашигтай ажиллааад байгаа юм бол Чалкод төлөх өрөө барагдуулах нь яасан юм. Ер нь юу ч хийдэггүй хүн л бусдын хийснээс өө олж шүүмжлэхдээ гаргуун байдаг юм гэсэн. Женко Баттулга гэдэг бизнесмэн л энэ ажлыг урагшлуулахгүй гээд А.Гансүх гэдэг хүүхэлдэйгээрээ хоосон толгойтой УИХ-ын гишүүд, даргын, АН-ын УЗ-ийн гишүүдийн толгойг **********лж байгаа юм. Баттулга, Гансүх 2 төмөр зам тавина гэж 280 сая до******** аваад нэг метр ч зам тавилгүй шороонд хийсгэчихээ биз дээ. Баттулгын боловсрол, мэдлэг ийм том төслийн ажилд хүрэлцэхгүй л дээ.