Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Н.Номтойбаяртай наймаалцжээ
2015/05/08
МАХН-ын дарга Н.Энхбаяртай 2024 он хүртэл Тогтвортой байдлын гэрээ хийж, үүнээсээ болж намын дарга болон Ерөнхий сайдын зөөлөн суудлаасаа огцорсон “ухаан муут” Н.Алтанхуяг мотоциклиосоо унаж нэг хэсэг Солонгост эмчлүүлж байгаад эргэн ажилдаа оржээ.
УИХ-ын гишүүний сэтрээс өөр юмгүй үлдсэн түүний хувьд нэг л өдөр улс төрийн үхдэл болсноо мэдэрсэн ч хажуу хавиргаар нь далдаганаж гүйдэг нөхөд түүнд “Дарга аа, та болоогүй шүү. 2016 онд үзнэ шүү” гэж хошгируулжээ. Тиймдээ ч тэрбээр зүгээр нэг Саарал ордныг орхиод явчихгүй бололтой. “Хаан жимс”-ээр овоглосон Н.Алтанхуяг гишүүн “Цэнгэлийнхээ манлайд” хүрчихсэн тул одоо түүнд тэтгэвэрт гарах бус харин яаж ийгээд дөрвөн жил улс төрд новшрох шаардлага тулгарчээ. Тиймээс тэрбээр ажилчдынхаа цалинг өгч чадахаа байсан Н.Номтойбаяр гишүүний мэдлийн “Шинэ дэлхий” телевизийг худалдан авчээ.
Улс төрөөс холдохыг хүссэн бол түүнд ямар нэгэн телевиз худалдан авч, хаанаас ч юм олсон мөнгөө зүгээр нэг цацчихгүй байсан биз ээ. Харин тэрбээр хэний хүү болохоо харуулахаар шүд зууж, ийнхүү “С1” телевизийн хувь эзэмшигч Х.Баттулга, ETV-гийн хувь эзэмшигч УИХ-ын дарга З.Энхболд, гишүүн Д.Эрдэнэбат нарын араас оров. Дөрөв дэх засаглалыг гартаа атгасан цагт түүн дээрээ дөрөөлж улс төрд өөрийн гэсэн орон зайг эзлэнэ гэж бодсон уу, яасан ийнхүү тэрбээр эл алхамыг хийжээ. Нэгэнт намууд нэг хөнжилд ороод сурчихсан хойно хоёр намын нөхөр хоорондоо наймаа хийж болохгүй гэсэн хууль байхгүй болжээ. Үүнийг батлах гэсэн шиг урьд өмнө Шадар сайд У.Хүрэлсүхээс худалдаж авсан “Шинэ дэлхий” телевизээ Н.Номтойбаяр гишүүн Н.Алтанхуягт зарсан гэх мэдээлэл байна.
Удахгүй “Шинэ дэлхий”-гээр экс Ерөнхий сайд маань мэлийтэл гараад ирвэл эрхэм уншигч та бүү гайхаарай. Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг хойно, яалтай ч билээ дээ.
Зочин · 2015/05/09
ХӨӨРХИЙ, ЭНЭ БАРУУН МОНГОЛЧУУД, БҮР ТОДОРХОЙ ХЭЛБЭЛ ОЙРДУУД Л ЭНЭ МОНГОЛЫГ АВЧ ЯВАХ ЮМ ДАА. ХАЛХУУД НЬ УЛСААСАА УРВАНА, ХУЛГАЙЛНА, ХАГАРАЛДАНА, ЗАЛХУУРНА, БЭЛЭЧИЛНЭ. МӨН Ч ГОРЬГҮЙ ХҮНД ГАРУУД ДАА. ЕР НЬ ЯАЖ Ч МЭДЭХ ҮМХИЙ ХАНХЛУУЛСАН ХУЛМАСТАЙ "СУГАНУУД" ШҮҮ.
Зочин · 2015/05/08
найруулчихаж ч чадахгүй байж хүн ******лах. юун галзуу хүний өдрийн тэмдэглэл уншчихав аа хайран цаг
Зочин · 2015/05/08
Бичич байгаа царайг нь бүр ******** хүрчлээ