Монгол улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг эрчимжүүлэх тогтоолын төслийг хэлэлцэх үеэр тэрбээр МАН-д шүүмжлэлтэй хандлаа. 

"Та хэд чинь нийлэхээр л мөнгө ундрах юм ярьсан. Засгийн газрын ажилд МАН хоноцын сэтгэлээр хандаж болохгүй. МАН засагт хамтарвал хамтарсан шиг, хамтарч чадахгүй бол зайгаа тавиад өг. Хариуцлага хүлээх нь хүлээг. Явж явж АН л хариуцлага хүлээнэ шүү. Ийм байж яаж юм хийх гээд байгаа юм. 
 
Хоёр Энхболд дарга нийлээд асуудлаа шийдээч ээ. Хамтраад алаад өгнө л гэсэн биз дээ. Баахан мөнгө ярьсан хүмүүс. Хоёр толгой заадаг хүмүүс. Одоо болохоор мөнгө байхгүй гээд сууж байх юм. Битгий ийм хоёрын хооронд өөх ч биш, булчирхай ч биш бай" хэмээн нөхдүүдийг загнав.
 
Ийнхүү тэрбээр Солонгос улсад эмчилгээ хийлгэж яваад эх орондоо ирэнгүүтээ ажилдаа орж гишүүдийг тал талд мөнгө ирсэн хүмүүс байж болохгүй шүү гэж хатуухан үг шидлээ.