УИХ-ын С.Ганбаатар мэдээлэл хийлээ.
 

Тэрбээр энэ үеэрээ :  "Засгийн газар “Оюутолгой”-г гадныханд худалдсан  талаарх мэдээлэл дэлхийн томоохон мэдээллийн суваг болох “Bloomberg” агентлагт “Монгол улсын Засгийн газар 5.4 тэрбум долларын өр авч “Оюутолгой”, “Тавантолгой” зэрэг том ордыг барьцаанд тавих гэрээнд гарын үсэг зурах гэж байна”  бичих боллоо.
Өнөөдрийн амиа аргацаагаад цаашид биднийг олон арван жил тэжээх ордуудыг тавьж туух гэж байна. Ингэхдээ 5.4 тэрбум долларыг авахын тулд тус ордуудыг 14 банкны барьцаанд ямар нөхцөлтэйгээр тавих гээд байгаа юм гэдэг нь тодорхойгүй байна." гэв.

 

Мөн Засгийн газар Эдийн засгийн хүндрэлээс гаргахын тулд гурван зүйлийг баримталж байгаа нь буруу гэлээ.
 Үүнийгээ : "1-т  Оюутолгой, Тавантолгойн ордоо золиосолж алтаар өндөглөдөг нугасаа алж идэх гэж байна. Тодруулбал, тус хоёр ордыг цөөн хэдэн бүлэглэлийн эрх ашигт баригдсан олз хайсан хүмүүст зориулж өгөөд Монголын эрх ашгийг үгүй хийх гэж байна. Хоёрдугаарт, Монголчууд 19.5 тэрбум долларын өрөнд орчихсон байгаа. Харин энэ өрийг өрөөр дарж нэмж зээл авахаар Ерөнхий сайд, Сангийн сайд, “Монгол банк”-ны Ерөнхийлөгч гадуур гуйлга гуйж явна. Өрийг өрийг дармааргүй байна. Гуравдугаарт, дээрх өрөөс гарахын тулд Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахыг чухалчилж байна. Энэ нь улсынхаа хяналтыг тодорхой нөхцөлтэйгээр Олон улсын валютын санд өгөх гэсэн үг юм." хэмээн тайлбарласан юм.

Э.Мягмардорж