Ерөнхий сайд Тавантолгойг орхиод Оюутолгойг гацаанаас гаргахыг хүссэн үү, эсвэл ...
2015/05/12
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ирэх баасан гарагт УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож, гишүүдэд мэдээлэл хийнэ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэрбээр мэдээллийнхээ үеэр Монгол Улс Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүйд хүрч байгаа тухай ярих гэнэ. Мөн өнөөг хүртэл шийдэгдэлгүй ирсэн “Оюутолгой”-н далд уурхайн 5.4 тэрбум долларын өртөг бүхий өргөтгөлийн ажлыг үргэлжлүүлэхээр “Рио Тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн асуудлаар мэдээлэл өгөх юм байна.
“Стэнд бай” хөтөлбөрийн тухайпд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдаанд “Эдийн засаг хүнд үед ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлэх нэг хувилбар байгаа. ОУВС-ийн хөтөлбөр авна гэдэг бодлогын сонголт. Энэ бодлогын сонголтыг Засгийн газар хийх ёстой” хэмээсэн. Тэгэхээр шийдлийн Засгийн газарт “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаас өөр сонголт үлдээгүй бололтой. Учир нь төр цалин тавих мөнгөгүй болсон гэх мэдээлэл сүүлийн үед нэлээд гарах болсон юм.
Тэгвэл Ерөнхий сайдын дараагийн мэдээлэл нь Оюутолгойтой холбоотой. Гүйцэтгэх засаглалын тэргүүн энэ долоо хоногт “Рио Тинто” группээс өргөн бүрэлдэхүүнтэй баг Оюутолгойн асуудлаар Монголд ирж ажиллах болсон талаар мэдээлсэн. Тодруулбал, тэрбээр телевизийн ярилцлагадаа, “Бид том төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй байна. Дараа долоо хоногт “Рио Тинто”-гоос өргөн бүрэлдэхүүнтэй баг Улаанбаатарт ирж ажиллана. Энэ үеэр одоогийн байдлаар хэлэлцээний шатанд байгаа бүх асуудлаа эцэслэж чадна гэдэгт итгэлтэй байна. Үндсэн асуудлууд дээр аль хэдийнэ шийдэлд хүрээд байна. Харин одоо багахан хэмжээний техникийн шинжтэй асуудлууд үлдсэн” гэсэн байдаг.
Тэгэхээр Ерөнхий сайд гацчихаад байгаа Оюутолгойг ядаж л хөдөлгөхийг хүсч байгаа бололтой. Учир нь тэрбээр анх Ерөнхий сайд болохдоо мега төслүүдээ хөдөлгөж эдийн засгийн хүндрэлээс гарна хэмээн мэдэгдсэн. Гэсэн ч Тавантолгойн асуудал өнөөдөр үндсэндээ гацаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэрүүлийн алим чулуудсан байдалтай байгаа юм. Тиймдээ ч тэрбээр ядаж л Оюутолгойг хөдөлгөхийг хүсч буй бололтой. Хэрвээ талууд тохиролцоонд хүрч хэлэлцээ амжилттай явагдвал Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх 5.4 тэрбум ам.доллар манай эдийн засагт ойрын хугацаанд орж ирэх боломжтой байгаа гэж хэлж болно.
Тэгэхээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Тавантолгойг түр орхиж, Оюутолгойг урагшлуулах гарц хайж байгаа бололтой. Гэсэн хэдий ч “Рио Тинто”-той хэлэлцээр эцэслэх тухай мэдээлэлтэй зэрэгцээд таагүй мэдээлэл гарч байгаа юм. Тодруулбал, түүнийг “Оюутолгой”-н ордыг барьцаанд тавьж “Рио Тинто”-оос 5.4 тэрбум ам.долларын зээл авах гэрээнд гарын үсэг зурахаар бэлтгэж байна гэх мэдээлэл гарч эхэлжээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ тухай “Дэлхийн томоохон мэдээллийн суваг болох “Bloomberg” агентлагт “Монгол Уулсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 5.4 тэрбум долларын өр авч “Оюутолгой”, “Тавантолгой” зэрэг том ордыг барьцаанд тавих гэрээнд гарын үсэг зурах гэж байна гэж бичжээ” хэмээсэн.
Түүнчлэн өнөөдрийн хүнд байдлаас гарахын тулд монголчуудыг олон арван жил тэжээх ордуудыг барьцаанд тавих нь гэх хардлага ч үүсээд байна. Ямартай ч Ерөнхий сайд Тавантолгойг орхиод Оюутолгойг хөдөлгөхийг хүссэн үү эсвэл хоёр ордоо барьцаанд тавьж зээл авч амь аргацаахаар болсон уу гэдгээ баасан гарагт гишүүдэд тодорхой мэдээлэх биз ээ.
С.НАРАН

Зочин · 2015/05/12
ENE BANDIAS UYCH GARAKHGUI KHUDLAA BAAHKAN TCETCERKHE DEE ZAILUUL
Зочин · 2015/05/12
saihanbilegee odoo bolioooo naad suudlaa tavij og chi amjhgui holion bantan bolgochihloooo
Зочин · 2015/05/12
Сайханбилэгээ шантарч болохгүй шүү.Улс орныхоо эдийн засгийг ямар ч үнээр хамаагүй өөд нь татах хэрэгтэй шүү.З.Энхболдтонгууд ард түмний нэр барьж яаж ч эс**********цээд амжилт олохгүй л болов уу. Наадуул чинь зүгээр л нөгөө хөрөнгөтнүүдэд атаархаж үхэх гэж байгаа хүмүүс болохоос аврөгчид биш.
Зочин · 2015/05/12
Ганбаатар гэж нэг шудрага хүн байх юм. Шүүмжлээд л байх юм. Нэр хүнд хөөсөн хоосон толгой бололтой. Улс төрчдийн ретинг т**********лээд байгаа болохоор мань хүн шүүмжлэгчдийн байр суурин дээр баттай зогсох бололтой. Болохгүй гэж ард түмний нэрийг барьж шүүмжлэх их амархан шүү дээ. Харин хийх л их хэцүү шүү дээ.Энэ Ганбаатарыг Засгийн газрыг толгойлуулаад нэг үзэх юмсан. Тэгээд нэг шүүмжлээд гацаагааад байх юмсан. Яг л адилхан шүү дээ.Ганбаатар минь.Нэр хүнд хөөцөлдөхөө больж үз.