Рио Тинтогийн захирал Оюутолгойн нууц гэрээ үнэн болохыг нотоллоо
2015/05/14
2013 оны долдугаар сараас хойш орсон “Оюутолгой”-н далд уурхайн өргөтгөлийн ажлыг үргэлжлүүлэх гэрээг эрх баригчид “Рио Тинто” групптэй нууцаар хийж буй талаар манай сайт мэдээлсэн.
5.4 тэрбум долларын өртөг бүхий далд уурхайн өргөтгөлийн үргэжлүүлэхийн тулд Оюутолгойг барьцаанд тавьж байж, хүндхэн асуудлаас гарахаар болсон тухай асуудал гарсан.
Тэрхүү нууц гэрээ үнэн бодит болохыг гадаадын эх сурвалж, тэр тусмаа гэрээнд гарын үсэг зуралцах Рио Тинтогийн томоохон захирал нотоллоо.
Оюутолгойн гэрээг хариуцсан Рио Тинтогийн охин компани "Туркойз Хилл"-ийн захирал Жефф Тайгесен мэдээлэл хийсэн байна.Тэрээр өчигдөр хөрөнгө оруулагчдаа цуглуулж, Оюутолгойн хоёр дахь шатны олборлолт тун удахгүй эхэлнэ хэмээн ярьжээ.
Жефф Тайгесен “Далд уурхайн өргөтгөлийн гэрээ эцсийн шатанд хүрээгүй байгаа ч хүрэх дэвшилт хийгдчихсэн. Бидний эцэслэх ёстой гол асуудал нь анхдагч хөрөнгө оруулагчтай холбоотой татварын зарим албан ёсны асуудлыг шийдвэрлэх юм” хэмээн ярьсан байна.
Түүнээс ирэх гурван сарын дотор хэлэлцээр дууссан байх эсэхийг асуухад Жефф Тайгесен “Гэрээ 3 сараас эрт эсвэл дөнгөж дараахан нь гэхэд батлагдчихсан байна гэж найдаж байгаа”хэмээн хариулжээ.
Гадаадын талынхан мориндоо мордоход бэлэн, өөрсөддөө хэрэгтэй зүйлсээ авчихсан, ганцхан тэр асуудлаа л нягталчихвал хөдөллөө хэмээн мэдээлж байна. Гэтэл Монголын Засгийн газар таг чиг. Учир нь далд уурхайн маргааныг шийдвэрлэхийн тулд Оюутолгойг өөрийг нь барьцаалж байгаа нь үнэн учраас тэр.
Нууц гэрээнд манай талаас “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболд, “Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нарыг гарын үсэг зурна хэмээн нууц эх сурвалж манайд мэдээлсэн юм.
Рио Тинтогийн төлөөлөгч хөрөнгө оруулагчиддаа эерэг мэдээлэл дуулгасны дараа "Туркойз Хилл"-ийн хувьцаа цагийн дотор $C5.13-аас $C6.15 болж өсчээ.
Зарим ажиглагчид Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн засгийн газар Оюутолгойн хоёр дахь шатыг эхлүүлэхийн тулд Оюутолгойг өөрийг нь барьцаалан улайрч буй нь 2016 оны парламентын сонгуулиас өмнө амжуулах гэсэн оролдлого хэмээн харж байна.
Г.Үжин
Зочин · 2015/05/14
Төмөр замын гурван угсармалаас гаралтай Ландаг Батцэнгэл, Гомо Мөнхжаргал гэж алдартай хоёр хулгайч бий. Ландаг нь аяга хоолноос болж төрсөн эхийнхээ эсрэг зуудаг нохой тавьж явсан бол Мөнхөө нь шоронд байхдаа эр эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг оролдоод энэнээсээ болж Гомо Мөнхөө, доошоо орсон хулгайч нэр авсан хүн байгаан. Одоо Мөнхжаргал нь Төв цэнгэлдэхийн хажууд байдаг Нархан хотхоны 51-р байрны нэгдүгээр орцны таван давхарт амьдардаг бөгөөд бас зүгээр байж чадалгүй энэ хавийн хөвгүүдийг татаж чангаадаг сурагтай. Энэ хоёр хулгайчийн талаар илүү ихийг мэдье гэвэл Youtube дээр Mongoliin ijil huistnii holboo гэсэн аудио бичлэг байгаа.
Зочин · 2015/05/14
http://MyReferralPay.com/index.php?ref=35698 ene hygaar burtguuleed orlogoo nemegduuleerei