Өнөөдөр “Гэр бүлийн өдөр”
2015/05/15
НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хэлэлцээрээр 1994 оноос эхлэн таван cap болгоны энэ өдрийг "Гэр бүлийн өдөр" болгох тогтоол баталсан байдаг. Үнэхээр ч улс үндэстний оршин тогтнох хамгийн бага нэгжүүдийн нэг болох гэр бүлийн сайн сайхан ирээдүй тухайн улс орны хувьд хамгийн чухал үнэт зүйл болдог билээ.
Дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэж өнгөрүүлснээс хойш өдгөө 21 жил болж байгаа бөгөөд Монгол Улс энэхүү өдрийг энэ жил 10 дахь удаагаа тэмдэглэж байгаа юм. Гэр бүлийн өдрөөр гэр бүлийн ямар нэг асуудлыг анхаарлын төвд тавьдаг.
2005 онд “Гэр бүлийн амьдрал ДОХ, ХДХВ-ын нөлөө”, 2007 онд “Гэр бүл ба хөгжлийн бэрхшээлтэй иргэн”, 2012 онд “Гэр бүлийн хуримтлал үүсгэх” уриан дор тэмдэглэж байжээ. Харин энэ жилийн хувьд “Гэр бүлд ээлтэй найрсаг Улаанбаатар ” баярын парадыг зохион байгуулна.
Монголынхоо бүх гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.