Г.Дэнзэнг яагаад баривчилсныг АТГ-ынхан тайлбарлана
2015/05/22
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн эх орондоо ирээд өчигдөр хэвлэлд анх удаа ярилцлага өгсөн. Ярилцлагадаа өөрийгөө хэлмэгдсэн, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн даргаар долоон сар ажиллахдаа нэг төгрөгийн тендер авч, мөнгө замшигдуулаагүй гэжээ.
Тэгвэл яагаад түүнтэй холбоотой гэх 17 тэрбум төгрөгийн тендерийн булхай нэр холбогдох болов. Мөн өчигдөр орой 19 цагаас хойш түүнийг АТГ-аас баривчилсан гэх мэдээлэл тархах болов.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан тэрээр Говь Повер компанийн 17 тэрбумын тендерийн хэрэг мандахад үүрэгт ажлаа өгч нам жим болсон. Удалгүй Герман руу явж асуудал намжтал эзгүй байхыг хичээсэн. Гэвч түүнийг явснаас хойш Эрдэнэс Тавантолгойн ХК-ийн захирал Я.Батсуурь баривчилагдаж асуудал нэлээд ширүүссэн. Энэ бүгдэд нөгөө л Дэнзэнгийн нэр холбогдож явсан юм.
Г.Дэнзэн хэвлэлээр өөрийгөө буруугүй хэмээн ил захидал илгээсэн. Ингэсээр байтал АТГ-ынхан түүнийг мөрдөх ажлаа зогсоолгүй эх орондоо ирснийх нь дараа баривчилсан хэрэг үү. Үнэхээр баривчилсан, үгүй эсэхэд АТГ-аас өнөөдөр тодорхой тайлбар өгөх биз ээ.
Хачин ******хай хүн · 2015/05/22
Иргэд ээ, та нарт баттай нэг зүйл дуулгая. Энэ Ерөнхий сайд байсан, АН-ын дарга байсан Алтанхуяг гэдэг хүн бол жинхэнэ луйварчин. Дандаа хүний гараар мөнгө гулгуулдаг. Бүх ажлыг арын хаалга, хуйвалдаанаар хийдэг, хор найруулахдаа гарамгай хүн шүү. Түүнд ойртсон бүх хүн хулгайн замаар ордог. Төрийн сангийн захирал байгаад шоронд орсон Пүрэвсүрэн гэгч бол Алтанхуягийн шавь, тэгээд багшийнхаа үгэнд ороод мөнгө идсэн. Цэвэр агаар сангийн Хүрэлсүх бас намынх нь гарын хүн. Бас мөнгө идээд 5-6 сарын өмнө шоронд орсон. Мөн өөрийнх нь зөвлөх байсан Гансүх одоо мөнгө идсэн хэрэгтээ байцаагдаж байгаа. Охин Саранзаяа нь Сангийн Яаманд байхдаа мөн мөнгөний хэрэгт орж, хэвлэлээр бөөн юм болж байсан. Хүргэн Дэнзэн нь энэ. Ер нь Алтанхуяг мөнгөний ****************, амьдралаа дандаа хор **********ж ирсэн хүн. Ямар сайндаа 20 гаран жил ханилсан ханиа хаяад Солонгос явсан залуугийн залуу эхнэрийг аваад суучихав дээ. Өвгөрч байж Оройтсон бороо гэгчээр тэр ажилдаа шамдаад хүүхэд хийхдээ л сайн байх шив. Улсад мөн ч их хохирол учруулсан даа. Үнэн зөв гэж байдаг бол ойр дотныхон нь төдийгүй Алтанхуяг өөрөө ялаа заавал эдлэх ёстой хүн дээ.
Зочин · 2015/05/22
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
Зочин · 2015/05/22
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
Зочин · 2015/05/22
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!