Х.Тэмүүжин ахиад хонгио үзүүлэхээс өөр аргагүй
2015/05/23
Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин хар тамхины хэрэгт холбогдон ял эдэлсэн Д.Сарангэрэлтэй орооцолдож, суудлаасаа буусан цагаас хойш нам жимхэн байх болсон. Гэтэл тэрээр сүүлийн үед нам дотооддоо хүчтэй шүүмжлэл өрнүүлэх болов. Тэр тусмаа өөрийнх нь суудлыг авсан Д.Дорлигжавыг өдөр шөнөгүй шүүмжлэх болжээ.
Уг нь тэрээр өнгөрөгч 2008 оны сүүлээс хэдэн хонгио халааслаж явсаар байгаад 2012 оны сонгуулиар АН-ын жагсаалтад дээгүүр эрэмбэ эдэлж, улмаар сайдын суудалд хүрсэн. Ингэснээр тэрээр байнга харуулж явах болсон хэдэн хонгио, хэргийн материалаа ор тас мартсан гэхэд болно. Шуудхан хэлэхэд энд томоохон тохироо хийснээр “долдугаар сарын 1” гэх хэргийн баримт хэдэн хонгио ор тас алга болчихсон. Ямартай ч Х.Тэмүүжин түүнийг хог дээр хаяж шатаагаагүй байх.
Түүний сүүлийн үеийн дайралт, хурц шүүмжлэл нь арга мухардсан гэдгийг шууд илтгэнэ. Тэрээр Хууль зүнй байнгын хорооны хуралдаанаар Д.Дорлигжав сайдыг салам шүүмжилсэн. Энэ тухайгаа хэлэхдээ “Хүний “хошного” ухуулж албан тушаалд хүрдэг, ухаж өгсөн хүмүүстээ албан тушаалаар өр төлдөг ийм хүмүүс улс төрд байгаа учраас нэг ч гэрэл гэгээтэй зүйл урагшаа явахгүй байна . Ийм зүйлийн хажуугаар дуугүй өнгөрч чадахгүй байгаа учраас бухимдлаа л хэлсэн. Түүнээс биш, надад тэр хүнийг хувь хүнийх нь хувьд үзэж ядаад байгаа зүйл байхгүй” хэмээжээ.
Айсуй 2016 оны сонгуулиар жагсаалт ч үгүй, тойрог ч үгүй үлдэх магадлал өндөр болчихсон Х.Тэмүүжин намынхаа бүхий л нөхдийг зад шүүмжилж, хайр найргүй хандах болсон нь ядахад нэг мандаттай үлдэх гэсэн арга бололтой.
Хэрвээ шүүмжлээд мандат өгдөггүй юм бол хонгиогоо үзүүлээд явахад болохгүй зүйл үгүй. Тэр хэдэн хонгио, хэргийн материал нь түүнд мандат авчрах ганцхан том боломж юм.
Н.Дөл
Зочин · 2015/05/27
nogoo hongio chini haana baina odoo ard tumnii onmo neg haruulchih henii buugaar hen buudsan gedgiig ni helchih gutgegch hongio hochitoo
Зочин · 2015/05/24
****l hongio tolgoitoi gar sh dee
jervis · 2015/05/24
Temuujin Urag****!!!Naad byzariin namaasaa gar,negent duussan horvooshuu AH.!!!! MAH-tai ch yu yarihav bulshindaa hevtetsgee!!!!
Ха ха ха · 2015/05/23
Энэ Тэмүүжин бас л хөгийн гар шүү. Сайхан пан аалдаж ********ан залуусыг дагуулсан. Нөгөөдүүл нь одоо л жинхэнэ төрхийг нь мэдсэн байх. Сайхан худлаа туудаг гаруудын нэг байна лээ.