Улстөрийн ПОПУЛИСТУУД-ыг сэрээсэн долоо хоног
2015/05/24
Өнгөрч буй долоо хоногт Монгорлын улстөрийн тогоо нилээдгүй бужигнаантай бас будилаантай ч гэмээр өнгө аястай байлаа. Энэтхэгийн ерөнхий сайд айлчилсан хийгээд түүний үр дүх Монголд хэрхэн тусах талаар, мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ руу, харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж аралын Японыг зорьсон. УИХ-ын гишүүд засгийн газраа унагахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн хийгээд хөл хөдөлгөөн ихтэй өнгөрч байна.
ПОПУЛИСТУУДЫГ СЭРЭЭСЭН ҮЙЛДЭЛ БУЮУ ЕРӨНХИЙ САЙДЫН НҮҮДЭЛ
Монголын уналтад орсон эдийн засгийг сэргээх ОЮУТОЛГОЙН гэрээг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д айлчлах үедээ хийж гарын үсгээ зурсан нь намын болон бусад улстөрийн хүчнийхний анхаарлыг өөр дээрээ татаж тэдний амар амгалан, унтаа байдлыг нэгэнтээ үгүй хийж үймүүлсэн хэрэгт уначихлаа. Энэхүү ялыг УИХ-ын гишүүн Г.Уянга тэргүүтэй С.Ганбаатар удаатай цөөн тооны гишүүд эсэргүүцэж одоо гар хөлийн үсэг цуглуулж Ерөнхий сайд, Засгийн газар бүр цаашлаад УИХ-ыг унагана хэмээн “САЛХИ ДАМБИЙ”-даж яваа сурагтай.
Ер нь “гүйх нохойд гүйхгүй нохой саад” гэгчээр энэхүү улстөрийн популистууд Монголд юу хийж бүтээх гээд басхүү эдийн засгаа яаж өсгөн дэмнэх гээд ийн шаагиад явдаг юм бол гэсэн гэнэн тэнэгийн асуулт асуугаад авмаар санагдана. Харин гэрээий нөхцөлд Монголын тал Оюутолгойн ашигийн 54 хувийг эзэмших эрхтэйгээр зурсан нь нилээдгүй ашигтай харагдаж байгаа тухай эдийн засагчид үнэлсэн байна.
Зөөлөн сандлынхаа буйданг налж хаврын нарлаг өдрүүдийг нозоорсон байдалтай хуулийн тогтоолуудыг чихний хажуугаар өнгөрөөж байсан улстөрчдийг сэрээсэн Ерөнхий сайдын Оюутолгойн нүүдэл ямартаа ч сэрээсэн ч өөр дээрээ цагийн механизмтай бөмбөг суурьлуулсантай ялгаагүй болчих шиг. Ёстой л “хийвэл бүү ай, айвал бүү хий” гэсэн эртний сайхан сургаалийг санагдуулам зоригтойхон алхам хийж чадсан нь 2 жил гарангийн хугацаанд царцаад байсан Оюутолгойн далд уурхайн үйл ажиллагааг сэргээсэн нь эдийн засагчдын болоод гадныхны хувьд Монголын эдийн засаг сэргэх магадлал нилээдгүй өссөн гэсэн сайн дүн авсан.
АРЛЫН ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛ РҮҮ НЭВТРЭХ БОЛОМЖИЙГ НЭЭЛЭЭ
Арлын Япон руу улстөрийн айлчлалаар мордсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр улсын эдийн засаг болоод нийгмийн олон гэрээнд амжилттайгаар шийдэлд хүрч байгаа тухай албаны эх сурвалжууд өгүүлж байгаа бөгөөд түүний хамгийн том шийдвэрлэж байгаа зүйл нь Японыг зорих иргэддээ боломжийг хайж гадаад паспорт болон визний асуудлыг хөндөн ярилцаж шийдвэрлэсэн нь өнөөдрийн хувьд ард түмний хувьд нэгэн эдийн засгийн боломжтой зах зээл рүү нэвтрэх боломжийг нээсэн явдал боллоо.
НЭГ ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН СУРАГ БУЮУ ЭНЭТХЭГИЙН ЕРӨНХИЙ САЙД
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр буюу 2015 оны 5 сарын 16-18-ны хооронд Энэтхэгнийн Ерөнхий сайд Нарендра Моди манай улсад ажлын айлчлал хийгээд мордсон. Энэ үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон УИХ-ын дарга З.Энхболд нар уулзаж хоёр орны хамтын ажилллагаа хийгээд цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар санал бодлоо солилцлоо.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди айлчлалын үеэрээ манай улсад нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох талаар хэлэлцсэн ажээ.
ҮР ДҮН
Өнгөрч байгаа долоо хоногийн хувьд манай улсын хувьд хөнгөлөлттэй зээл болон Оюутолгойн далд уурхайн гацсан гэрээний шийдвэрийг дагаад эдийн засгийн өсөлт харагдаж эхэлсэн байна. Тухайлбал Оюутолгойн бонд хувьцаа гарын үсэг зурсантай холбоотойгоор барууны зах зээлд өсөлт ажиглагдаж байгаа талаар эдийн засагчид хэлж байна. Мөн түүнчлэн үүнийг дагалдаад удахгүй манай улсад эхний санхүүжилт орж ирэх бөгөөд энэ нь 6 орчим тэрбум хэмээн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлсэн.
Ийнхүү уналтад ороод байсан манай улсын эдийн засгийн хувьд хонгилын үзүүрт гэрэл сүүмэлзэж эхэллээ. Шийдлийн тодотголтой засгийн газрын хувьд хүндэрсэн эдийн засаг хүлээж авахдаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Эдийн засаг, Эдийн засаг, Эдийн засаг...” хэмээн бараг л гасалсан байдалтай өгүүснээ мартаагүй яваа бололтой. Ямартаа ч гацсан эдийн засгийг хөдөлгөх хүч хэмээн эртнээс үзэж байсан Оюутолгойн далд уурхайг хөдөлгөх үйл ажиллагааг сэргээж чадсан майна улсын хувьд том завшаан. Харин улстөрийн популистуудын түүний хийсэн эл үйлдлийг шүүмжилсээр байгаа бөгөөд ирэх долоо хоногт хэрхэн улстөржихийг харах л үлдлээ.
ЧОЙ