З.Энхболдын зорилго биелэх нь
2015/06/03
Тун удахгүй Тавантолгойн гэрээний төсөл буцаагдах бололтой. Тодруулбал, Тавантолгойн гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх эсэхийг ажлын хэсэг хаалттай хуралдаанаар хэлэлцсэн. Улмаар ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг “Гурав хоногийн дараа ажлын хэсэг эцсийн дүгнэлтээ гаргаж, УИХ-ын даргад хүргүүлнэ. Дүгнэлтэд орох асуудлаас дурдвал, ямартай ч “Монголын төмөр зам” компани 51 хувиа эзэмшээд урагшаа чиглэсэн Гашуун-Сухайт-Ухаахудаг чиглэлийн төмөр зам болон зүүн чиглэлийн 1300 км төмөр замынхаа асуудлыг хөрөнгө оруулагчид хамтад нь шийдэх ёстой гэсэн дүгнэлтийг гаргаж байна. 2010 онд шалгарсан зургаан компанидаа дахин хүсэлт тавиад тендерийг мөн дахин зарлах боломжтой байх гэж бодож байна. Тус зургаан компаниасаа хамгийн эхэлж замд хөрөнгө оруулалт хийх компаниа шалгаруулъя. Тэр компанидаа Тавантолгойн олборлолт хийх эрхийг өгье гэдэг дүгнэлт гаргахаар ажиллаж байна. Энэ дүгнэлтийг гаргаснаар олборлогч компанийн шалгаруултад “Энержи Ресурс”, “Эрдэнэс Тавантолгой”, “Монголын төмөр зам” болон Япон, Хятад, Орос зэрэг аль ч улс орны компани хамтран оролцох бүрэн боломжтой. Тавантолгойг хөдөлгөх дараагийн ажил энэ юм. Мөн 1072 хувьцааны асуудлаар дүгнэлтдээ оруулах нь чухал. Хэрвээ Засгийн газар манай дүгнэлттэй санал нийлэх юм бол Тавантолгойн гэрээний төслийг буцааж авах байх” гэв.
Ийнхүү ажлын хэсгийн дүгнэлт гарч гэмээ нь З.Энхболдын зорилго биелэх юм. Учир нь тэрбээр Тавантолгойн гэрээг хүчтэй эсэргүүцэгчдийн нэг. Тэрбээр хаврын чуулган эхлэхэд л “Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр өнөөдөр гарын үсэг зурах шийдвэр гаргасан, гарын үсэг зурахаар оролдсон сайд нарт хариуцлага тооцон огцруулах болно гэдгийг мэдэгдье” хэмээн хатуухан хэлсэн. Түүгээр ч зогсохгүй хэвлэлд өгсөн ярилцлагууд болон нэвтрүүлэгт оролцох үеэрээ эсэргүүцлээ илэрхийлж, хоёр сая хувьцаа эзэмшигчээс санал аваагүй хэмээн УИХ-д өргөн барьсан Тавантолгойн гэрээний төслийг буцааж байсан удаатай.
З.Энхболдын тухайд Тавантолгойн асуудалд “Женко” Х.Баттулгатай “гар барьсан” төдийгүй УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн “гараар могой бариулж”, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ч тавиад байгаа гэх хардлагад өртөөд байгаа нэгэн. Учир нь “Оросыг сайн маажвал Монгол л гарна” гэдэгчлэн О.Баасанхүүг сайн ухвал цаана “Женко” Х.Баттулга байгаа. Тэгвэл Х.Баттулгыг сайн ухвал З.Энхболд гарна. Тиймдээ ч “З.Энхболд О.Баасанхүүгийн гараар могой бариулах нь” гэх хардлага нийгэмд үүссэн нь нууц биш. Тиймдээ ч З.Энхболд Тавантолгойн асуудлаарх ажлын хэсэг байгуулж, “өөрийн” хүмүүсээ тавьчихсан. Тодруулбал, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, ажлын хэсгийн гишүүдээр А.Бакей, Су.Батболд, О.Баасанхүү, Д.Ганхуяг, С.Ганбаатар, Б.Наранхүү, Д.Сумъяабазар, Б.Чойжилсүрэн нарыг томилсон явдал юм. Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэгийн тухайд МоАХ-ны хүн. Тэгэхээр Тавантолгойн асуудлаар гар барьчихаад байгаа “Женко” Х.Баттулга, З.Энхболд нарын заавраар ажиллана гэхэд хилсдэхгүй. Түүгээр ч зогсохгүй З.Энхболд Тавантолгойн асуудалд МАН-ын дарга М.Энхболдтой сэм “гар барьсан” гэх хардлага ч бий.
Ийнхүү тэрбээр Тавантолгойг гацаахын тулд өөрийн зүгээс чадах бүхнээ хйиж байгаа гэж хэлж болно. Түүний энэ үйлдлийг олон нийт өөрийн “хаанчлал”-ыг тогтоохыг оролдож байна гэлцэж эхэлснийг ч дурдахгүй өнгөрч болохгүй. З.Энхболд АН-ын даргын хувьд намынхаа 25 жилийн ойн баярын үеэр “АН фракцгүй боллоо” хэмээн тунхагласан. Магадгүй үүгээрээ тэрбээр өөрийн намдаа “хаанчлал”-аа тогтоохыг хүссэн байх талтай. Түүгээр ч зогсохгүй тэрбээр Монголын улс төрд ч өөрийн “хаанчлал”-ыг тогтоохыг хүсч байж болох талтай. Учир нь Тавантолгойн гэрээг хүчтэй эсэргүүцэх түүний үйлдлүүдээс үүнийг харж болно. Ямартай ч УИХ-аас томилогдсон ажлын хэсэг нь Тавантолгойн гэрээний төслийг буцааж магадгүй гэчихлээ. Тэгэхээр З.Энхболдын зорилго биелэх нь тодорхой юм.
П.ТУУЛ

Зочин · 2015/06/03
3say mongolchuudiin zorilgo shuu
Зочин · 2015/06/03
enhboldig demjoj baina Erunhuulugch boloh hun shyyy
good · 2015/06/03
enhboldiig demjij baina.mongolchuud ***** bish enhsaihan gedeg hujaagiin gar huliig ****uul.
Зочин · 2015/06/03
TT-d ajillaj bolno, TT-g luivardaj bolohgui, Yugaa ch medehgui baij duugai suu.
Зочин · 2015/06/03
Tanaih dandaa hudlaa PR hiij bh yum.
Зочин · 2015/06/03
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!

ard tumen uursduu ene hunuusiig songoson,zorilgo ni mongol ulsyg hyamraah.jishee ni UYANGA 2012 ond do**** 1350 baina ard tumen hetsuudlee namaig songovol bi ballaad ugnu gesen jingeltei duurgiin ard irged songoson do**** 1997 tugrug bolson tegeheer UYANGA mundag baina yalt ch ugui hyamarsan jingeltei duurgiinhend bayar hurgeye ta nar sanasandaa hurleeee.. odoo OT,TT-g unagaa