11111ESУИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Хууль зүйн сайд байхдаа “хормойн явдал”-д ороолдож хөгөө чирсэн байдаг. Түүний “ивээл”- д байсан  19 настай Г.Сарангэрэл  гэх охин  хар тамхитай холбоотой гэмт хэрэгт холбогдон баригдсан  даруйдаа Хууль зүйн сайдын гар утас руу удаа дараа залгаж байсан гэдэг.

Хожим нь Г.Сарангэрэл Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинг  “Сайн ах” гэж бодож явдаг тухайгаа  телевизийн нэвтрүүлгээр орохдоо хэлж орон даяар зарласан.

Үүнээс улбаалан дарга нарын “нууц амраг”-ийг “сайн дүү” гэж хочлон хэлэх болсон тухай яриа дуулддаг.

Тэгвэл Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрийн “сайн дүү” байж болох Э гэх 27 настай эмэгтэйг  Засгийн газрын тохируулагч агентлагийн дэд даргаар  өөрийнхөө гараар томилсон байна.

Учир мэдэх хүмүүс  агентлагийн дэд даргад томилогдсон ганц бие энэ бүсгүйг Ерөнхий сайдын юмуу эсвэл өөр  хэн нэгэн  том даргын “сайн дүү” гарцаагүй мөн гэцгээж байна. Ингэж хэлэхийн шалтгаан нь  Э гэгч бүсгүй нь нэгэн намын ажлын албанд мэргэжилтэн хийж байснаас өөр ажил хийж үзээгүй,  төрийн албанд ажиллах хэмжээний мэдлэг туршлага хуримтуулаагүй, төрийн албаны шалгалтанд тэнцээгүй бүсгүй гэнэтхэн л шууд агентлагийн дэд даргаар томилогдсонтой холбоотой юм.

Хэдийгээр Ерөнхий сайд харьцангуй залуу хүн ч гэлээ төрийн албанд өөрийн “сайн дүү”-гээ ингэж улаан цайм  агентлагийн дэд даргаар зүтгүүлэх болсны цаад шалтгаан юу байх вэ?

Төрийн алба болон намын аппаратад олон жил зүтгэсэн  мэдлэг, туршлагатай “эрчүүд”-ийн очоогүй  агентлагийн дэд даргын  албан тушаалд гэнэтхэн хэний танил биш, нас залуу, мэдлэг нимгэн,  туршлага хомс “гуалиг бие”-тэй эмэгтэй очсонд   гайхах, эргэлзэх, балмагдах хүмүүс олон байна.

Хэрвээ зүс царай сайтай, бас дээр нь  хэн нэгэн сайд дарга, УИХ-ын гишүүдийн “сайн дүү” эмэгтэй  төрийн өндөр албан тушаалд очдог жишгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг та  ийнхүү шинээр тогтоож байгаа юм бол ингэж байхаар нэг мөсөн Монголын миссийн тэмцээнд оролцогчдыг сайд дарга нар нэг нэгээр нь “сайн дүү”-гээ  болгож “амлаж аваад” бүгдийг нь  төрийн яам агентлаг, тусгай газруудын дэд даргын албан тушаалд томилчихвол яасан юм вэ?

Энэ удаад бид дээрх агентлагийн  дэд дарга болсон  Сайд дарга нарын нэгнийх нь “сайн дүү”-ийн нэр ус, агентлагийн нэрийг нь дурьдсангүй. Цаашид бид үргэлжлүүлэн “судалж” эмэгтэй яг хэний “сайн дүү” мөн болохыг баталгаажуулж, уншигчиддаа эргэн хүргэх болно.

Магадгүй үүнийг уншаад эгдүүцэж байгаа  Ерөнхий сайдын ажлын албаны болон бусад албан тушаалтнууд манай сайт руу хандахаасаа  өмнө 27 настай агентлагийн дэд даргынхаа боловсрол, туршлагыг эргэж нэг хараасай гэж хэлэх байна.

А.Гал

Ugluu-logo20