Улс төрийн “Сарангэрэлдэх” бохир технологи
2015/06/11
“Чи улс төрөөр оролдохгүй байсан ч улс төр чамаар оролдоно” гэх үг бий. Манайхан сүүлийн үед энэ үгийг нэлээд ашиглах болсон. Зөвхөн үг ашиглаад зогсохгүй хүн бүр шахам улс төр хийж байна гэчихвэл хилсдэхгүй. Тэгвэл сүүлийн үед охид бүсгүйчүүд бохир улс төрийн золиос болох нь ихэслээ. Өөрөөр хэлбэл, улс төр дэх “Сарангэрэлдэх” бохир технологи аль хэдийнэ манайд нэвччихжээ.
2012 оны сонгуулийн өмнө өнөөгийн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хүүхэн хүчиндсэн хэмээн сенсаци дэгдээж байв. Тодруулбал, Н.Номтойбаяртай хамт явсан НАМЗХ-ны удирдлагуудыг ч хамтран хүчингийн хэрэг хийсэн хэмээн мэдээлж, сонгуулийн хар пи-ар хийж байсан удаатай. Тухайн үед Н.Номтойбаярыг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэн Сэлэнгэ гэх эмэгтэйг хүчиндсэн хэмээж байсан. Тэгвэл Сэлэнгэ “Цэнхэр дэлгэцийн өмнө сууж байгаадаа гайхаж байна. Тэр хүн яагаад намайг ингэж гүтгэснийг ойлгохгүй байна. Хэдийгээр сонгууль болж байгаа ч гэсэн миний нэр хүндэд халдаж байгаад гайхаж байна. Үүнд үнэхээр гомдолтой байна. Би залуу хүн. Нутаг ус, аав ээжээсээ санаа зовж байна. Намайг ойлгох хүн байна, ойлгохгүй ч хүн байна. Энэ асуудалтай орооцолдож байгаад зарим хүн ойлгохгүй” хэмээн хоолой зангируулан байж тайлбар хийсэн. Ийнхүү эгэл жирийн нэг бүсгүй сонгуулийн бохир өрсөлдөөнд золиослогдсон. Түүний хэлснээр тэр бүсгүйг ойлгох ч хүн бий, ойлгохгүй ч хүн бий. Үндсэндээ тэр бүсгүй насан туршдаа нэрнийхээ ард хар толботой амьдарна.
Тэгвэл дээрх бохир технологи мөн л 19-хөн настай нэгэн охины амьдралыг үрэн таран хийчихлээ. Учир нь Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинг намнах гээд Г.Сарангэрэл гэх охины ирээдүйг балласан нь мөн л бохир улс төр байв. Г.Сарангэрэлийг хар тамхичин, биеэ үнэлэгч мэтээр нийгэмд ойлгуулж, энэ охиныг ёстой л гишгэх газаргүй болгосон. Өмгөөлөгчийг нь хүртэл утсаар дарамталж, телевиз аваачиж хэлэх үгийг нь хүртэл зааж, түүнийг утсан хүүхэлдэй болгож орхисон. Энэ асуудалд Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин “Хууль зүйн сайд дээрээ хүртэл гүйцэтгэх ажиллагаа явуулсан” гэж мэдэгдсэн байдаг. Мэдээж энэ “гүйцэтгэх ажиллагаа” Х.Тэмүүжинг намнах зорилготой байсан ч гэнэн цайлган охины ирээдүйг харлуулах “бузар” арга байсныг хэлэх нь зүйтэй. Үнэндээ Х.Тэмүүжинг намнахаар улайрч, Г.Сарангэрэлээр улс төр хийж байсан нөхөд түүний оронд өөрийнхөө охиныг тавьж үзсэн болов уу. Үгүй л болов уу. Хэрвээ тэгж үзсэн бол нийгэмд сөрөг мэдээлэл өгөхгүй байсан нь лавтай.
Дээрх асуудлаас хойш “Сарангэрэлдэх” гэх хачин тодотгол гарч, хүн бүр шахам бохир улс төрийн золиос болсон охиныг чичилж байсан. Гэсэн хэдий ч түүнийг тайван орхих байх гэсэн итгэл байсныг дурдахгүй өнгөрч болохгүй. Гэтэл энэ асуудал цаашид ч үргэлжлэх төлөвтэй. Ингэж хэлэхийн учир нь аав, ээжийн хайртай охид бохир улс төрийн золиос болсоор байгаад юм. Учир нь саяхнаас “ШӨХТГ-ын дэд даргаар 27 настай мисс бүсгүй томилогдлоо”, “Ч.Сайханбилэг Х.Тэмүүжин шиг сайн ах болж дүүгээ ШӨХТГ-т томиллоо” гэх мэдээлэл гараад байна. Түүгээр ч зогсохгүй түүнийг ажлын туршлагагүй гэх зэргээр гоочлох болов. Үнэн хэрэгтээ ШӨХТГ-ын дэд дарга Б.Энхзаяа нь Францад ерөнхий боловсролын сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль төгсөн. Түүнчлэн АНУ-д хуулийн чиглэлээр суралцаж, МУИС, Удирдлагын академид мастер хамгаалсан өндөр боловсролтойгоос гадна Мянганы сорилтын сан, Тогтвортой амжиргаа төсөл, намын гадаад харилцааны мэргэжилтнээр олон жил ажилласан үеийнхэн дундаа хэнийг ч дагуулахааргүй боловсон хүчин гэдгийг тодотгох нь зүйтэй болов уу.
Гэтэл бохир улс төр хийгчид үнэнийг хэт гуйвуулж, мэдлэггүй нэгнийг “дээрээс” томилж байна гээд зогсохгүй Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй хүртэл холбож улс төр хийх нь хэр зохимжтой вэ. Энэ хэрийн боловсролтой хүн агентлагийн дэд дарга хийж болохгүй бол Монголд ер нь тэр агентлагт дэд дарга хийх боловсон хүчин хэд байгаа вэ гэдгийг ч бодох л асуудал. Энэ мэтээр охид бүсгүйчүүд бохир улс төрийн золиос болж буй жишээ олон байна. Улс төр хатуу гэдэг ч манайд арай л дэндүү бохир байгаагийн тод жишээ дээрх үзэгдлүүдээс бэлхнээ харагдаж байгаа юм. Үнэндээ ийм бохир улс төр хийдэг нөхдөд өөрсдийнх нь үр хүүхэд нандин, бусдын үр хүүхэд “тоглоом” болж харагддаг бололтой. Тэгвэл сануулаад хэлчихье, өөрийн чинь үр хүүхэд өөрт чинь нандин бол бусдын үр хүүхэд ч бас эцэг эхдээ нандин байдаг юм. Улс төр хиймээр байвал цэвэр, соёлтой хий. Бохир улс төрийн золиос нь айлын охид болох ёсгүй! Учир нь албан тушаал, сандал суудал булаацалдсан бохир улстөрчдийн тоглоомонд бусдын охид золиос болж ирээдүйдээ хар толботой, насаараа адлагдаж амьдрах ёсгүй юм.
Г.НАРАН

Зочин · 2015/06/11
олон жил ажилласан гэж чээ. тэр олон сургуулийн хаагуур нь олон жил ажиллаад туршлагажчихваа нас нь 27 гэж байгаа
Зочин · 2015/06/11
miss geheer ****** yostoil neg haragdahgui bndaa
Зочин · 2015/06/11
гэдсээ унжуулсан баньд нар хуруу хумсаа будсан хүнтэй аятайхан мэндэлж ч мэдэхгүй хэдэн охид л төрийн ажил хийсэн нэртэй завхруулж байгаа юм биш үү.худлаа гэвэл захын нэг төрийн байгуул**********р ороод хар л даа та нар өнөөдөр байж байгаа царайгаа хар төрийн хар хүн гэж өөр хүнийг хэлдэг юм хэдэн гадаад хэл илүү мэддэг бол боловсролтой энэ тэр гээд дөвийлгөнө монголын амьдралаа мэдэхгүй яаж энэ газар ажил явуулах гэсэн юм бэ ойлгохгүй байна шүү нөхөд өө.
АНам - хүний нөөц · 2015/06/11
"ШӨХТГ-ын дэд дарга Б.Энхзаяа нь 27 настай мисс бүсгүй. Түүнчлэн өндөр боловсролтойгоос гадна олон жил ажилласан үеийнхэн дундаа хэнийг ч дагуулахааргүй боловсон хүчин" гэж бичсэн байхын.
би 28 настай, би ч гэсэн 1 ЕБС төгсөж, 2 ч их дээд сургуулийн дипломтой. За энэ ч яахав. 27 настай хүнийг улсад хэдэн жил ажилласан гэж тооцоод олон жил ажилласан, туршлагатай гэж бичиж байгаа юм болдоо.
энэ засгийн газрын үед энэ тэндэхийн төрийн байгуул**********р орохоор ихэнхи нь юугаа ч мэдэхгүй хэдэн банди дарга нар байхын. Анам үнэхээр боловсон хүчин ******тай гэдгээ харууллаа.