Тавантолгойг Л.Эрдэнэчимэг “мэднэ”
2015/06/15
Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсноос хойш багагүй хугацаа өнгөрлөө. Түүний хувьд Ерөнхий сайд болсноор хийх томоохон ажлын нэг нь Тавантолгойг хөдөлгөх байсан. Гэсэн хэдий ч энэ асуудал гацсаар өдгөө хаврын чуулганд амжихгүй болж магадгүй нь. Уг нь Засгийн газраас Тавантолгойн гэрээний төслийг шуурхай хэлэлцүүлж өгөхийг хүсч парламентад өргөн барьсан. Гэвч УИХ-ын даргын захирамжаар парламентад хэлэлцүүлэхээс өмнө Тавантолгойн гэрээний төслийг хянан дүгнэлт гаргах Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан юм.
Тэгвэл мөнөөх ажлын хэсэг “Тавантолгойн гэрээний төсөлд эргэж харах, нягтлах зүйл их байна. Хуулийн зөрчилтэй зүйл ч харагдаж байна” гэсэн бөгөөд Засгийн газраас холбогдох бичиг баримтыг шаардаж байгаагаа мэдэгдсэн. Үүний хариуд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт “УИХ-ын ажлын хэсэг Засгийн газар болон гэрээнд оролцож байгаа компаниудаас Тавантолгойн орд газрын ашиглалтын талаар асуулга хүргүүлж байгаа. Засгийн газраас гэрээний хувилбар болон бусад бичиг баримтыг бүгдийг гаргаж өгч байгаа. Бид хүссэн бүх материалыг нь гарган өгсөн. Зөвхөн ажлын хэсэг биш Монгол Улсын иргэн бүр Тавантолгойн талаар мэдлэгтэй болох хэмжээний урт хугацаа өнгөрлөө. Тавантолгойн гэрээний төслийн англи эхийг 10 хоногийн өмнө өгсөн. Ер нь ажлын хэсгээс шаардаж байгаа бүх материалыг өгсөн. Нууц юм гэж байхгүй. Монгол шиг нуух юмгүй, ил тод улс дэлхий дээр байдаг эсэхийг мэдэхгүй байна. Бүх зүйлээ шаардаад, ил гаргаад тавьсан” гэх тайлбарыг өгсөн байдаг юм.
Ийн тайлбар өгсний дараа ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг нам жим байна. Ийнхүү сунжирсаар хаврын чуулганы хаалт ойртлоо. МАН-ын бүлгээс Тавантолгойн гэрээний төслийг хэлэлцүүлэхийг УИХ-ын даргаас шаардаж буй бөгөөд Ерөнхийлөгч хүртэл “Тавантолгойн гэрээний төслийг улстөрчдийн хоол болгочихгүйхэн, хэлэлцэн шийдвэрлээд явах ёстой” гэх байр суурь ч илэрхийлсэн. Тэгвэл чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр Тавантолгойн талаар асуухад УИХ-ын дарга З.Энхболд “Эрдэнэчимэг хаана байна” хэмээн ажлын хэсгийн ахлагчаа хайхад хүрсэн. Ё.Отгонбаяр гишүүн энэ үеэр “Чуулганаар хэлэлцэх асуудлыг Л.Эрдэнэчимэг мэддэг болчихсон юм уу” хэмээж харагдана лээ. Үнэндээ сүүлийн үед олон нийтийн дунд “Тавантолгойн асуудлыг Л.Эрдэнэчимэг мэднэ” гэх явган шог яриа шиг зүйл бий болчихоод байгаа юм. Гэхдээ Тавантолгойн асуудлыг ЛЭрдэнэчимэг ч мэдээд байгаа хэрэг биш энэ асуудалд анхнаасаа эсрэг байр суурьтай байсан спикерийн санаа гэдэг нь ойлгомжтой.
Үндсэндээ УИХ-ын дарга алх цохиж, захирамж гаргахын төдийд хэн нэгний байтугай гүйцэтгэх засаглалын шийдвэрт нөлөөлж, “хориг тавьж” чаддаг, өндөр эрх мэдэлтэйг З.Энхболд ийнхүү харуулж байна гэхэд хилсдэхгүй. Ямартаа л УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Үнэхээр харамсалтай байна. Ерөнхийдөө энэ УИХ дээр нарийн яривал диктатур тогтчихлоо. Энэ УИХ-ыг удирдаж байгаа дарга нь хүсвэл тэр асуудал нь явдаг, энэ хүн хүсэхгүй бол юу ч явдаггүй. Хэрвээ энэ хүн хүсвэл уначихсан асуудлыг хэд хэдэн асуудал хэлэлцсэний дараа босгоод ирдэг. Ийм диктатур тогтчихлоо шүү дээ. Энэ мэт хуйвалдаан цадигаа алдаж байна. Гурван сая ард түмнийг УИХ-ын гишүүд нь хараад сууж байхад хуулийг хулгайлж луйварддаг болж байна шүү дээ. Энэ төрд дээрэм тонуул цагаандаа гарч байна. Ингэж суухын оронд тарсан нь дээр дээ” хэмээн халаглаж байх вэ дээ. Ийнхүү УИХ-ын дарга Л.Эрдэнэчимэгийн “гараар могой бариулж” Тавантолгойн асуудал сөхөгдөхөд “Эрдэнэчимэг хаана байна” гээд булзайруулсаар хаврын чуулганы хаалт хүргэж магадгүй нь. Ямартай ч “бүхнийг мэддэг” Л.Эрдэнэчимэг гишүүн ажлын хэсгийн дүгнэлтээ яаравчлуулж, Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлнэ байгаа.
Г.НАРАН

Зочин · 2015/06/15
Эдэнэ чимэг гишүүний цензүргүй яриаг сонслоо. Архи, ******хи, хүүхэд асрах гээд санаачлагатай хөөцөлдөж байгаад сонгогчид таньд талархалтай байдаг юм. Харин Таван толгой төслийн хувьд хэдэн зүйлийг хэлье.
1. УИх-д Энхсайхан танилцуулахдаа 3-р ангийн хүүхдэд 10-р ангийн хүүхэд хичээл зааж байгаа юм шиг байсан гэв. УИХ-д хүндэтгэлтэй хандах эсэх нь тэр хүний биеэ авч явах наад захын соёл. Бас манай зарим /ихэнх/ гишүүд маань ойлгохгүй, хэт мэдэмхийрээд хүний дургүй хүргэдгийг олон түмэн телевизээр байнга л харж халаглаж суудаг шүү дээ. Бүр нэрээр нь ч хэлнэ дээ.
2. Энэ гэрээг буцаагаад 3-6 сарын дотор маш ашигтай илүү сайн гэрээг хийнэ гэлээ. 2010 оноос өнөөдрийг хүртэл 2 удаа олон улсын тендер зарлаж монголын нэр сүр дэлхийд шалдаа буучаад байгааг та ойлгож баймаарсан. Бас болоогүй Япон их нүүрс авах юм байхаа. Ёстой л 3-р ангийн хүүхдээс ч дор сэтгэж бодож бурах юм даа. Бид мөнхийн хоёр хөрштэйгээ үг хэлээ эхлээд олж байж ц****** ярих байлгүй дээ. Онгоцоор зөөхөөр бодов уу.
4. Нүүрсний одоогийн үнэ 2-3 жилд яг өнөөдрийнх шиг байна гэлээ. Нүүрсэнд чинь коксжих, эрчим хүчний, угааж баяжуулсан гээд өөр өөр хэрэгцээний өөр өөр үнэтэй нүүрс байдаг шүү дээ. Тийм болохоор ингэж бүдүүн баримжаатай ярьж яаж чадаж байнаа. Өөрөөс чинь арай илүү мэддэг хүмүүсээс асуу лс даа. Жишээлбэл Энхсайхан өөрөөс мөн ч илүү дээ.харьцуулашгүй. тийм учраас л 3-р ангийнхан болоод байгаа юм шүү дээ.
4. Хувлай хааны үед шатдаг хар чулууг хорилож байсан гэнээ. Түүхийг бол мөн ч сайн мэддэг юм байна. Тэр үед эрчим хүч байсан боловуу. Ингэж л хадуурч хэт их мэддэг улс хөгжлийн саад болоод байна гэж олон түмэн харж байгаа даа
5. Та Бид 90-д онд ямар байлаа даа. Жаахан тэсээд л бүх юм сайхан болчихноо гэлээ. Өнөөдөрийн гадаад өрийг орос шиг тэглэх нэгч тэнэг улс орон байхгүй. Өдөр, сараар хичнээн ихвалютыг зөвхөн хүүнд урсгаж байгаа билээ. Татвар төлж төсөв бүрдүүлдэг аж ахуйн нэгжүүд дампуурч, зарим нь байдаг хөрөнгөө банкны барьцаанд хураалга шүүх сэргийлэхийн үүд сахиж байна. Ядахнаа Засаг ноднингийн хийсэн ажлын хөлсийг одоо болотл өгөөгүйн гай ийм болгож байна. Хүмүүс банк, ломбарданд өнгөтэй өөдтэйгээ тавьж хоногийн хоолоо идэж, хөгшчүүд хагас өлсгөлөн байна. Тэгтэл та одоо жаахан тэсч бай сайхан болно гэлээ. Тэснэ тэснэ гэхэд үүнээс илүү тэсч чадах болов ууэнэ ард олон. Сонгогчид та нараас энэ хоёр төслөө явуул гээд байгаагийн учир шалтгаан ийм байна. Өөр арга алга гэдгийг олон түмэн мэдээд мэдрээд та бүхнээс ********даад байгаа шүү.