Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх "Монреимпекс" ХХК-ы  Ерөнхий Захирал асан, талийгаач У.Уламбаяраас  МАСЗХ-ы Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг хүлээн авснаасаа хойш МАН-ын дэргэдэх Залуучуудын байгууллагыг өөрийн хяналтандаа байлгасан нь нууц биш билээ.

Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ нарыг хэдийгээр шууд У.Хүрэлсүх удирддаг гэх нь өрөөсгөл ч дээрх хоёр улс төрч түүний багийнх, бодлогыг нь хэрэгжүүлдэг байсныг МАН-ын гишүүд өгүүлдэг.  Ер нь  Залуучуудын байгууллага нь У.Хүрэлсүхийн МАН дахь улс төрийн гол түшиц бааз байсан ч гэж дүгнэж болохоор байдаг. 

 

Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдээр буюу 19-21-нд болсон НАМЗХ-ы 6-р их хурлаар гаргасан шийдвэрийн дүнд 10 гаруй жил тогтоосон хяналтаа У.Хүрэлсүх тус холбооноос алдлаа. У.Хүрэлсүхийн багийнхан гэгдэх Л.Оюун-Эрдэнэ нар цөөнх болж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр НАМЗХ-ыг удирдах боллоо. Тэрээр НАМЗХ-ы Бодлогын Зөвлөлийн дарга болсон бол Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн холбооны Ерөнхийлөгчөөр,  Сү.Батболдын зөвлөх байсан Г.Өнөрбаяр холбооны дэд ерөнхийлөгчөөр, Н.Номтойбаярын баг гэгдэх Г.Мөнгөнчимэг Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллахаар болсон юм.

 


Ийнхүү НАМЗХ-ыг өөрийн хяналтаас алдсанаар ирэх намар МАН-ы их хурлыг хуралдуулж, М.Энхболдыг солих сонирхолтой гэгдэх шадар сайд У.Хүрэлсүхийн төлөвлөгөөнд бас нэг бэрхшээл тулгарлаа.

Э.Мягмардорж