Урвагч гишүүд Монголоос тонил гэжээ
2015/06/23
6-р сарын 18-ны өдөр. Энэ өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцсэн юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөр төр Гацууртын ордын 34 хувийг ашигт малтмал ашигласны тусгай төлбөр хэлбэрээр эзэмшинэ гэж тусгасан байлаа. Ийнхүү хоёрдахь удаагаа оруулж ирсэн ч парламентаар батлагдаж чадалгүй бүдрэв.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Г.Уянга, Д.Тэрбишдагва зэрэг гишүүд эсэргүүцэж, Ноён уулыг хөндөх шаардлагагүй гэж үзэж байгаа илэрхийлж байв. Харин Засгийн газраас Гацууртын ордын үйл ажиллагааны явцад Ноён уулан дахь булш бунхан хөндөгдөхгүй, цаашдаа Ноён уулан дахь түүх, дурсгалын үнэт өвийг тусгай хамгаалалтад удахгүй авна гэж тайлбар хийж байлаа. Төрийн эзэмших хувийг нэмж, зүсийг нь бага зэрэг өөрчлөөд, Ноён -Уулыг тусгай хамгаалтанд авна гэж аргалах гэсэн боловч гишүүдийн дэмжлэгийг авч чадсангүй. Санал хураалт явуулахад Гацууртын ордыг ашиглахыг дэмжихгүй унагалаа. "Засгийн газрын 10 гишүүн хуралдаа орж ирж санал өгөөгүй, багцалж орж ирж чадаагүй, хохь нь " хэмээн УИХ-ын дарга З.Энхболд уурсаж байлаа . Тухайлбал, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат л гэхэд Ноён-Уулаа ухуулахыг дэмжихгүй гэдгээ твиттерээр илэрхийлчихсэн. Тийм болохоор энэ асуудалд Ч.Сайханбилэгийн танхимын гишүүд нэгдмэл саналтай байгаагүй ч байж мэднэ.
Харин өчигдөр Ноён-Уулаа аварч чадлаа хэмээн иргэний хөдөлгөөнийхөн, тэмцэгчид баярын жагсаал хийлээ. Тэд Гацууртын ордыг ашиглахыг дэмжээгүй гишүүдэд талархал илэрхийлж зургийг нааж, лоозон бэлдсэн байв. Харин дэмжих санал өгсөн гишүүдийг урвагч, бөгс долоогчид, Монголоос тонил хэмээжээ.
Зочин · 2015/06/23
Голын ус хаа хүртэл ур******гийг худгийн мэлхий мэдэхгүй. Бид худгийн мэлхий шиг л юм яриад, сэтгээд, хэрэлдээд суусаар хөгжлөөс хоцроод байх юм даа
Зочин · 2015/06/23
Хэнтий ханггай сяаны өндөр сайхан нуруунууд Хойд зүгийн чимэг болсон ойн хөвч уулнууд Мэнэн шарга номины өргөн их говиуд Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан эх орон .
нарантуяа · 2015/06/23
Хэнтий хангай сяаны өндөр сайхан нуруунууд Хойд зүгийн чимэг болсон ойн хөвч уулнууд Мэнэн шарга номины өргөн их говиуд Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан эх орон . их зохиолч Д.Нацагдорж хойч үедээ эх ороноо бодит байдлаар нь дүрслэн бичиж .... энэхүү шүлгийг нь уншиж эх орноо хайрлах , харынханаас хамга******** сэтгэл төрдгийм .... монголын минь газар нутаг байгалийн баялаг минь бүрэн бүтэн байвал байгалийн тэнцвэр алдагдаж хүмүүс болон мал сүрэг ан амьтад минь мөхөлд хүрэхгүй сайхан амьдрахын бэлэгдэл , эцэст нь монгол улс минь африкын орон шиг болчихвол яанаа гэж иргэн би дотроо бодож явдгийм заримдаа энэ бүгдийг сонсоод ун******д эмзэглэж явдаг даа . бидний үе ч одоо яахав сайхан үед нь сайхан л амьдарч явна ..... 100 ,,, 200 -жилийн дараа ч монголын минь байгаль , булаг ра******нууд , ургамал ,ногоонууд нь сөнөөгүй бүрэн бүтэн байж хойч үе минь амар амгалан амьдраасай гэж бодох юмаа.......
Зочин · 2015/06/23
arbin ouyn 2 abgai bas uy ch uym biee gadaad luibarchnii **** doloogch baisan uymbna daa esgii hiih gazar ene 2 chabgants **** doloogood ybj bh gej haaaa haaaa ha
өндөр болгох нууц · 2015/06/23
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай .Үнэ: 22 000₮
өндөр болгох нууц · 2015/06/23
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай .Үнэ: 22 000₮