Бондын мөнгөөр бойжсон ”ХҮҮХДҮҮД”
2015/06/23
Төрөөс төрсөн “төрбумтан”-уудын идэж, уух нь дуусаагүй бололтой. Ардчилсан намын нөхдүүд 2012 оны УИХ сонгуульд арай чүү гэж олонхи болсныхоо дараа Монгол Улсыг хувааж идэх, хямдхан арга сэдсэн нь бонд. “Чингис”, “Самурай” бонд гаргаж овоо хэдэн төгрөг олж ирснийг нь тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүргэн хүүтэйгээ, зөвлөхтэйгөө, тойрон хүрээлэгчидтэйгээ нийлж юм үзээгүй хүний зангаар “тоншчихсон”. Ерөнхий сайд асны “хүчит” хүргэн төрийн мөнгөнд гараа гүнзгий дүрсний гороо өнөөдөр амсаж явна. АТГ нэг л өдөр гэрт нь нэгжлэг хийж, “хүүе” “хөөе” гэхийн завдалгүй гавлаад аваад гарсан гэж байгаа.
Энэ үеэр Дэнзэнгийн өмгөөлөгч нь найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэж яваад гэнэт таагүй мэдээ сонсоод АТГ-т ирж “сайн найз”-ыгаа суллуулж авах гэтэл согтуу гээд оруулаагүй гэсэн. Өнөө хошин шог дээр гардаг шиг “Архичдыг оруулахгүй, ажилчдыг гаргахгүй” гэдэг шиг л юм болсон бололтой. Ингэж төр төмөр нударгаа түрүүчийн Ерөнхий сайдын “хүчит” хүргэнд харуулав. Дэнзэн хэдийгээр хар элгийн хүн ч гэсэн хамаг юмыг нь зохицуулж өгсөн болохоор Н.Алтанхуяг түүнээс тэгж амархан нүүрээ буруулахгүй нь тодорхой. Хүн чанар биш юмаа гэхэд хань хамсаатан болчих вий гэсэн эмзэглэл нь түүнийг зулгаагаад байх шиг... Ямар сайндаа л хүргэн хүүдээ зориулж хуулийн төсөл боловсруулаад нөгөөдөх нь бүдэрч унаад, тэнгэр хол газар хатуу болчихсон гүйж явах вэ дээ. Дэнзэн ч яахав тарьсан балгийнхаа гайг “сайн ахдаа” халдаалгүйгээр эр хүн шиг зан гаргаж өөрөө хамаг лайг нь үүрч мэднэ. Гэхдээ л “Хэрэг хуучирдаггүй” гэдэг үг Н.Алтанхуягийн чихэнд байн байн сонсогдож зовооно. Ингэх тоолонд өнөө л Ч.Сайханбилэгийгээ шантаажилна. Ч.Сайханбилэг нь УИХ-ын даргыгаа шантаажилж Н.Алтанхуягийн санаачилсан хуулийн төслийг дэмжүүлэх гэж оролдоно. Байдал бүр хурцадвал З.Энхболдыг намын даргын суудлаас унагаж өөрөө эзэн сууна гэж зүтгэж мэдэх юм. Нам доторхи энэ хагарал “Женко”-д илүү ашигтайгаар эргэж мэднэ.
Эсвэл эрх ашгийн үүднээс хүзүү, сээрээ холбосон З.Энхболдыгоо хамгаалж Ч.Сайханбилэгийн эсрэг босно. Ингэснээр Ч.Сайханбилэг болон С.Баярцогт, З.Энхболд болон Х.Баттулга гэсэн ширүүхэн “зодоон” болно. Уг зодооны дүйвээнээр Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл хоёр хүзүү, сээрээ холбох нь тун тодорхой. Э.Бат-Үүл баатрын хүү Б.Чулуудай Дэнзэнгээс өөрцгүй бондын мөнгөнд гараа гүнзгий дүрчихсэн учраас тэр. Тийм болохоор Э.Бат-Үүл Н.Алтанхуягийн санаачилсан хуулийн төслийг хоёр гараа өргөн дэмжиж, саарал ордон дотор хөлийнхөө улыг эргэтэл гүйх нь гарцаагүй.
Гэхдээ Н.Алтанхуягийн дэргэд түүний хүүгийн асуудал арай л нааштай байгаа. Зүй нь, Дэнзэнг баригдсан сургаар АТГ-аас сүнсээ зайлтал айсан Б.Чулуудай яах ийхийн зуургүй өөрийн мэдлийн “Гранд лайн” компаниа “Бэрэн” группэд зарчихсан гэнэ. Товчоор хэлбэл, бондын мөнгөнөөс завшиж завшчихаад яг баригддагийн даваан дээр “Чи баригд” гээд хүний ардуур орчихов.
Гэхдээ ард түмэн тэнэг биш. Хэний хүргэн улсын мөнгөнөөс хичнээн төгрөг хувьдаа завшиж, хэн хэнтэй хуваасан... Хэн гэдэг эрхэм төрсөн хүүгийнхээ компанид хичнээн төгрөгийн төсөл өгснийг Монголын ард түмэн бүгдийг нь “хар дэвтэр”-тээ бичиж суугаа. Төрөөс төрсөн “төрбумтанууд”-ын дараагийн ээлж нь хэн бэ. Ч.Сайханбилэгийн Засгийн газар хэний хүү, хэний хүргэнд зориулж дахин бонд гаргах болов. Энэ асуултын хариуг хурдхан олчих юмсан...
Т.ЗҮРХ
Зочин · 2015/06/23
1992 onii uurchlult buh SEHEETNUUDIIG baihgui bolgoj dan hulgaichid garchee neeree AN dandaa deeremchid luivarchid ulsiin buh uildvriig uursduu avchaad odoo uildvruuddee BONDIIN munguur ugjaad neeree heleh ug algadaa
Зочин · 2015/06/23
ENE AN -IINHAN BUTEHGUIE NEEREE DANDAA TUR SAMUURUULAH YUMAA, 1996-2000 YU BOLLOO ODOO 2012-2016 YU BOLJIINOO 2016 OND AN DELHIIGEES ZAILAARAI
Зочин · 2015/06/23
Batuuliin huu n bas ideed eheltsiimuu?
Зочин · 2015/06/23
atg ajlaa sain hiij ene heden hulgaich nohdiig ****tain holiod shorond shidej luibarchidad tor gej ymar baidgiig medruuleed ogoh bailgui ene luibarchdiig harhaas ch durgui hurch baina
Зочин · 2015/06/23
16 onii songuulias omno ardchilsan namiin luibarchid mongoliig ideed duusgahaar ulairch baina shuu dee bur idsenee nuuh gej huuli hurtel zohioj ard tumnee doromjilj bna ednii hiisen nugliig ard tumen 17 onoos mederch ehleh n todorhoi ter ued ene heden nobsh zorig hulgaichiinhaa araas kanad garah biz muu lalruud
Зочин · 2015/06/23
гарАН гарАН ан-ынхан Монгол орныг маань АНгал руу чирээд дууслаа. Энэ бүх үйлдлийн хариу бидний нуруун дээр ирдэг нь харамсалтай
Зочин · 2015/06/23
z***sss bvvr durgvi hvrch dur gutchihlaaaa nvgel n nvdeeree garaasai...Zaluu hvnii huwid Ardchilsan namiig demjdeg blaa odooo bol buu tulgaj bsn ch hen ch AN -G songohgvi shdee dooroosoo bvh ***ntandaa ylzarsan
Зочин · 2015/06/23
Тийшдэээ ард түмэн улс орноо бодолгүй төрөл саднаараа хувааж идээд, хуулиа хүртэл тэдэндээ зориулж нтр арай л бишэээээ зайл зайл АН-хан ахиж засагт гарах эрх байхгүй байсан ч ичих хэрэгтэй
Зочин · 2015/06/23
Новшнуудын үр хүүхэдтэйгээ нийлээд идсэн уусныг бид, бидний үр хүүхдүүд өчнөөн жил төлнө тээ. Новш ******** үнэхээр уур хүрч байна
Зочин · 2015/06/23
АН-ынхан үнэхээр арчаагүй юм үзээгүй нөхдүүд гэдэг харагдаж байна