Улс төрийн бүх хүчнүүд МАН-ыг засгаас гаргахыг хүсч байгаа юу
2015/06/24
АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд өчигдөр албан бус хурал хийжээ. Албан бус гэдэг нь өдрийн цай хамт суунгаа сүүлийн үеийн зарим асуудлуудыг хэлэлцэн байр сууриа тодорхой болголоо гэсэн үг. Тэгээд ч АН-ын дарга орон нутгийн томилолттой байгаагаас эхлээд ирц төдийлөн хангалтгүй байсан учир ийнхүү хурлаа албан бус гэж нэрлээд байгаа юм байна. Тэд энэ удаа МАН-ыг засгаас хөөх тухай асуудлаар ярилцаж бүлэгтээ чиглэл өгсөн гэнэ. Тодруулбал, “МАН-ыг засгаас гаргах, эсэх асуудалд АН- ын бүлэг шийдвэрээ ойрын хугацаанд гарга. Хэрвээ хөөнө гэж үзвэл дараагийн Гүйцэтгэх зөвлөлийн хуралд сайд болох, албан тушаал авах сонирхолтой хүмүүсийн анкетийг оруулж ир” гэсэн албан бус шийдвэрийг гаргасан сурагтай.
Харин Гүйцэтгэх зөвлөлийн албан ёсны шийдвэр нь “Ардчилсан намаас Засгийн газарт хамтран ажиллахаар улс төрийн намуудтай байгуулсан гэрээний биелэлтийг яаралтай дүгнэж Гүйцэтгэх зөвлөлд танилцуулахыг УИХ дахь АН- ын бүлэгт даалгасугай” гэж гарчээ. Дараагийн Гүйцэтгэх зөвлөлийн хурал энэ долоо хоногийн пүрэв гаригт болох сураг мөн гараад байна. Бүлэг нь шийдчихвэл Гүйцэтгэх зөвлөл нь ҮЗХ-ныхоо хурлыг зарлаж эцсийн шийдвэрийг гаргана гэсэн үг.
АН-ынхан энэ асуудлыг cap, хоёр сарын өмнөөс хөндөж, судалж иржээ. Учир нь МАН- ынхан засагт хамтарчхаад сөрөг хүчний байр сууринаас улс төрийн тоглолт хийсээр байсан учир АН-ынхан ийн судлахад хүрсэн гэнэ. Тиймдээ ч судалгааны байгууллагаар тандалт явуулахад иргэдийн 63 хувь нь “МАН-ыг засгаас гарга” гэжээ. Иргэдээс ийм даапгавар авсан учраас АН-ын нөлөө бүхий хүмүүс хэвлэлээр болон хэвлэлийн бага хурлаар МАН- ынхныг цочроохоор мэдэгдэл хийж эхэлсэн бөгөөд Гүйцэтгэх зөвлөл нь ч ажиллаж эхэлсэн нь энэ. Асуудал шуудрах шинжтэй болчихлоо гэсэн үг. “Хэрвээ өнөөдөр, маргааш, нөгөөдрийн чуулганы хурапдаан дээр МАН- ынхан АН-ыг үл тоон оруулж ирсэн хуулийг нь гацааж, унагаж, нийгмийг хуваах үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байх аваас манайхан шийдвэрээ цаг алдалгүй гаргана” гэж эрх баригч намын зарим гишүүн тайлбарлаж байгаа юм.
Ингэхээр дараагийн Засгийн газрыг “байгуулах” буюу бүрдүүлэх асуудал хөндөгдөж эхэллээ гэсэн үг. Ч.Сайханбилэгийн Засгийн газар үргэлжлэн ажиллах нь бараг тодорхой байгаа. Учир нь АН дангаараа засаг бүрдүүлэх
эвсэл ИЗНН, бие даагчидтай тохирч чадвал зевхөн МАН- ын зургаан суудал хөдөлнө. Тиймдээ ч Шадар сайд, БОНХАЖЯ, Зам тээврийн яам, Хөдөлмөрийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яамыг аль намын мэдэлд шилжүүлэх вэ гэдэг яриа МАН- аас бусад УИХ-д суудалтай улс төрийн намуудын дунд өрнөж эхэллээ. Мэдээж ИЗНН нэг суудал авна гэж зүтгэх бололтой. Тэд БОНХАЖ яамыг удирдана гэх бөгөөд чухам хэн бэ гэдэг нь одоогоор тодорхойгүй. Намын дарга Ц.Ганхуяг энэ удаа хүчтэй яригдах бололтой. Хөдөө, аж ахуйн яамыг бас авах санаа ч тэдэнд бий гэнэ. Харин Шударга ёс эвсэл хоёр, АН хоёр суудал авах уу гэсэн асуулт бас байна. Бие даагчид дараагийн Засгийн газарт суудал авна гэж томроод эхэлснийг ч өгүүлэх эх сурвалж бий. Гэхдээ АН дотоод тэмцлээ яаж дарахаас бие даагчдад суудал оногдох эсэх нь тодорхой болно гэх.
АН-ынхан шинээр бүрдүүлэх засагтаа жагсаалтаар УИХ-д орж ирсэн гишүүдэд сайдын суудлаа хуваарилж 2016 онд тойрогт очиход нь рейтингийг нь өндөрсгөх бодлого баримтална гэсэн таамаглал
дээл”-ний асуудал босдогтой холбоотойгоор гаднаас олон хүн дайрч эхэлснийг ч мэдээлж эхэллээ. Тиймээс АН-ынхан битүүхэндээ уралдаж эхлээд байгаа бололтой. Үүний зэрэгцээ энэ парламентын хоёр засгаас бялуу хүртээгүй тойргоос сонгогдсон гишүүд буюу Г.Батхүү, Б.Болор, А.Бакей гэх мэтээр сайдын суудалд санаархах хүн мундахгүй их байгаа ажээ.
“Шударга ёс” эвслийн хувьд хоёр юм уу гурван сайдын суудал авна гэж тооцоолоод хөдөлж эхэлсэн сураг гарлаа. Шадар сайд нэмэх нь нэг эсвэл хоёр яам авна гэж төлөвлөсөн нь энэ бололтой. Тэд мөн л битүүхэн өрсөлдөөнтэй байгаа нь удахгүй тэсэрч ч магадгүй байна. Учир нь МАХН-ын зарим нөхөд “генсек”-ээ тодруулах болон бусад асуудлаар намынхаа удирдлагуудад шаардлага хүргүүлж хүчтэйхэн цохилт егөөд эхэлжээ.
Намууд дотор үүссэн энэ бүх яриа нь зөвхөн АН бус МАХН, МҮАН, ИЗНН, бие даагчид бүгд МАН-ыг засгаас хөөж гаргах хүсэлтэй байгааг илэрхийлж байгаа юм. Хэрвээ асуудал хөндөгдвөл УИХ дахь улс төрийн жижиг хүчнүүд бүгд АН-ыгаа дагах төлөвтэй байна.
Л.Мөнх /Өдрийн сонин/
Зочин · 2015/07/14
1924 оноос өнөөдрийг хүртэл МАН аас Монголын ард түмэнд учруулсан гай гамшгийг тооцвол:
1/ МАН нь Бодоо, Данзан, Сүхбаатар нарыг гүжирдэн гүтгэн хэлмэгдүүлж буудаж алаад МАХН гэгчийг байгуулж энэ дээрх аллагуудыг тухайн үеийн лам,ноёдууд хор өгч алсан мэтээр төрөл бүрийн кино хийж ард түмэнд итгүүлж ард иргэдийн тархи толгойг хордуулдаг байсан.
2/ МАХН нь 1930 аад оны үед ямар ч гэмгүй 30000 Монгол хүнийг хэлмэгдүүлж толгойг нь залгисан.
3/ Мөн ард иргэдийн амжиргааны эх үүсвэр болсон мал хөрөнгийг нь нийгэмчлэх нэрээр, зарим хүнийг буудан алж мал хөрөнгийг нь хураан авч байсан. Тэгээд Монгол улс хөгжсөн баяжчихсан нь хаана байгаа юм ? Монголчууд бид 1990 онд Ардчилсан хувьсгал ялтал наад захын 00-ийн цаас, дамск, скоч гэж юу байдгийг ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг чигээрээ байсан биздээ. Хамаг мал хөрөнгөө хураалгачихаад өнчин ишиг ч үгүй хоцорсон улсууд зөндөө байна. Иймд бузар ****************, хулгайч,дээрэмчин МАН-ыг тарааж өмч хөрөнгийг нь дээрх хохирсон иргэдэд хувааж өгвөл зохино.
4/ Амжиргааны эх үүсвэр болсон хамаг мал хөрөнгийг нь хурааж авсан юм бол ард иргэдийг , хойч үеийг нь МАХН зүгээр тэжээж тэтгэх ёстой биз дээ. Өмнөд Солонгосын ард иргэд ээмэг бөгжөө ул******а хандивлаад Азийн бар улс болтлоо юм гэнэ лээ . Монголчууд ээмэг бөгжтэй харьцуулшгүй амжиргааны эх үүсвэр болсон хамаг мал сүргээ ул******а дээрэмдүүлсэн юм чинь Монгол улс Азийн биш ертөнцийн бар улс болчихсон байх ёстой биз дээ. 1990 ээд онд Орос улс хямралд орж түүнийг дагаж МАХН ын балгаар өөрийн өмчгүй болж үхтлээ боолчлогдож байсан Монголын ард иргэд амаараа шороо үмхэж тухайн үеийн МАХН ын удирдлагуудаас бусад нь турж үхэх аюулд орсон. Орос улсаас гадна Хятад болон бусад хөрөнгөтөн орнуудтай дотно харьцаатай байсан бол Монгол улс ингэтлээ доош орохгүй байх боломжтой байсан.
Гэвч Монголчуд бидэнд их аз дайрч 1990 онд Ардчилсан хувьсгал ялж Э.Бат-Үүлийн санаач**********р зөвхөн дарга нар биш бүх ард иргэд /Е/ паспорттай болох боломжтой болж ард иргэд гадаадруу гарч давснаас өөр бараагүй байсан Монголын дэлгүүрийн лангуу хямд гурил, будаа бусад бараагаар дүүрч Монголчууд бид турж үхэх аюулаас аврагдсан.
5/ Ард түмэнд гай болсон идэж ханадаггүй коммунизмын үлдэгдэл бузар **************** МАН түүний улаан хамгаалагчид одоо ч гэсэн Таван толгой, Оюу толгойг гадаадын ломбарданд тавьж улам ихээр хулгай хийх зорилгоор ард иргэдэд хэдэн хүнд сая сая төгрөг тарааж өөрсдөө хэдэн тэр бумаар хээл хахууль авч гадаад улсруу оргон зайлж өөрсдийнхээ хийсэн бузар бүхнийг Ардчилсан намруу чихэж хумсаа ******р шиг нуусан гэмгүй царайлаад сууж байна .
6/ Бидний Монгол хэл бичгийг МАН хүчээр үгүй хийж өөрсдийгөө Монгол гээд байгаа бидийг үндэсний хэл бичгээ мэдэхээ байсан Хятадаар ярьдаг, харь гүрний бичгээр бичдэг Хятад Монголын *************хурлызууд болгосон нь харамсалтай үнэн. Монголчууд бидний оршин тогтнох гол үндэс болсон эд бая**********с илүү үндэсний хэл соёлыг үгүй хийсэн, Монголоо худалдсан бузар **************** МАН-ыг тараахын төлөө Монголоо гэсэн сэтгэлтэй бүх хөдөлгөөн, холбоод, ард иргэдийг манай хөдөлгөөнд нэглэхийг уриалж байна.
Мөн ард иргэд та бүхэн УИХ ын бие даагч гурван гишүүнийг их шудрага ариун улсууд гэж бодож байна уу ?
УИХ ын Болор чулуун Ганбаатар Даваасүрэн нар ч МАН ын арга барилаар худлаа шудрага эх оронч царайлаад эрх мэдэлтэй болж баяжсан дээрээ улам баяжихыг санаархаж явна. Энгийн иргэн бидэнд алгын чинээхэн ч газар олдохгүй байхад Болор чулуун Дорнод аймгийн төв дээр газрыг хэдэн га-гаар нь аваад 20-30 хаус бариулаад улам баяжиж байна.Төр засгийн эрхэнд байсан хулгайч луйварчдыг зөвхөн Ардчилсан нам л илрүүлж хэргийг нь хүлээлгэж байна. Бусад намынхан, бие даагч нар өөрсдийнх нь хулгайн хэрэг илэрчихнэ гэж айгаад хулгайч луйварчидаа илэрүүлж чадахгүй л байгаа биздээ . 88583399 ШҮХөдөлгөөн