Эрүүл мэндийн даатгалын шинэ хуулиар бид ийм эрх эдэлнэ
2015/07/19
Даатгуулагчийг хэвтүүлэн эмчлэх үед өвчний түүхэнд бичигдсэн эм, тариа, ороох боох материалын зардлыг өөрөөр нъ гаргуулсан тохиолдолд зах зээлийн дундаж үнээр тооцон даатгуулагчид буцаан олгох, эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн хэмжээгээр даатгуулагчийн төлөх төлбөрөөс хасч тооцох ажээ.
Иргэний эрүүл мэндийн даатгалын шинэ хууль энэ сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ. Хууль хэрэгжсэнээр эмнэлгийн байгууллага, эмч, ажиллагсдын хүнд сургал багасч, иргэд, даатгуулагчдаа хүндэтгэдэг, сэтгэлд нь хүрсэн үйлчилгээ үзүүлж чаддаг болно хэмээн хүлээж буй. Даатгуулагч эмнэлгээ, эмчээ сонгож үйлчлүүлэх боломжтойгоос гадна өртөг өндөртэй зарим үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулах, даатгалын мөнгөө өөрөө удирдах зэрэг эрүүл мэндийн байгууллагуудын эмчилгээ, үйлчилгээний өрсөлдөөнийг бий болгох шинэ хуулийн зарим заалтыг танилцуулъя.
ТӨР, ХУВИЙН ЭМНЭЛГҮҮД ХАМТАРЧ, ДААТГУУЛАГЧ ЭМНЭЛГЭЭ СОНГОНО
Хууль санаачлагчид шинэ хуулиар “Эрүүл мэндийн байгууллагуудын ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс төр, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх. Тухайн төрийн өмчийн эмнэлгээс илүүхүчин чадалтай техник, технологи нэвтрүүлж чадсан хувийн эмнэлэгтэй харилцаа тогтоосны үндсэн дээр ачааллыг бууруулна” хэмээн тодотгосон. Ингэхийн тулд орчин үеийн өндөр технологийн, багаж, төхөөрөмж, аппарат хэрэгсэлтэй хувийн эмнэлгүүдийг Эрүүл мэндийн даатгалын байгууллага төрийн эмнэлэгтэй холбон хамтран ажиллах гэрээ байгуулж, хамтын ажиллагааг эхлүүлэх юм байна.
Ингэснээр иргэд хувийн эмнэлгүүдээр ч ЭМД-ын дэвтрээрээ үйлчлүүлж, тусламж, үйлчилгээ авах боломжгой болох юм. Улсын эмнэлгүүдийн ачаалал буурахын зэрэгцээ иргэд ч сэтгэлд нийцсэн үйлчилгээгээ авах боломжтой болох аж. Эрүүл мэндийн байгууллагууд техник, хэрэгсэл, үйлчилгээ, эмчилгээний үр дүнгээрээ өрсөлдөж, үүнийгээ дагаад эрүүл мэндийн салбарын үзүүлэлт, үйлчилгээ сайжирна хэмээн албаныхан үзэж байгаа юм. Гэвч төр, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн харилцаа холбоог хэрхэн бий болгох, уялдаж, хамтарч ажиллах эсэх талаар тодорхой ажил одоогоор хийгдээгүй байна.
Хэвтэн эмчлүүлэгч эм тариагаа өөрөөсөө гаргахгүй
Хэн нэгний эсвэл эмч эмнэлгийн ажилтны буруугаас даатгалын үйлчилгээгээ гүйцэд авч чадаагүй бол Үндэсний зөвлөлд гомдол гарган шалгуулж, эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн олгуулах боломжтой болох юм байна. Даатгуулагчийг хэвтүүлэн эмчлэх үед өвчний түүхэнд бичигдсэн эм, тариа, ороох боох материалын зардлыг өөрөөр нь гартуулсан тохиолдолд зах зээлийн дундаж үнээр тооцон даатгуулагчид буцаан олгох, эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн хэмжээгээр даатгуулагчийн төлөх төлбөрөөс хасч тооцох ажээ. Харин ажил олгогч, ерөнхий менежер эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг энэ хууль болон Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хутацаанд шилжүүлээгүй бол уг шимтгэлийг нөхөн төлүүлж, хугацаа хэтэрсэн хоног тутамд төдбөл зохих шимтгэлийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байхаар заажээ.
ИРГЭН БҮР ЦАХИМ КАРТТАЙ БОЛНО
Шинэ хуулиар иргэн бүр Эрүүл мэндийн цахим картгай болох ёстой. Уг карт нэгдүгээрт, эрүүл мэндийн даатгалын нэгдсэн мэдээллийн санд даатгуулагчийн нэвтрэх түлхүүр болно. Тухайн иргэн картынхаа нууц дугаарыг оруулснаар эрүүл мэндийн даатгалын санд байгаа хувийн файл нээщэнэ. Энэ файлд өвчтний түүх бичигдсэн байна. Энэ нь эмчлэх гэж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад шаардлагатай мэдээллийг өгөх аж. Хоёрдугаарт, цахим карт төлбөрийн мэдээллийн хэрэгсэл болно.
Иргэн өөрийн сонгосон эмнэлэгт эмчлүүлээд гарахдаа картаа уншуулаад төлбөрөө төлнө. Үүнээс гадна даатгуулагчийн тухайн жилдээ ЭМД-ын сангаас ямар хэмжээний төлбөр авч болох, өнөөдрийн байдлаар ямар хэмжээний төлбөр авсан, цаашид хэдэн төгрөгийн эрх байгаа зэргийг хянах боломжтой аж.
Гэхдээ хууль хэрэгжиж эхэлснээр энэ бүхэн бий болчихгүй. Учир нь, иргэн бүр цахим карттай байх ёстой учраас эхний ээлжинд гурван сая иргэний мэдээллийн нэгдсэн санг бий болгоно. Үүнд цаг хугацаа, боловсон хүчин, багагүй төсөв шаардлагатай. Одоогоор энэ ажил бэлтгэлийн шатандаа явж байгаа юм байна. Учир » нь, тухайн хүний цахим картанд эхийн хэвлийд бий болсон цагаас нь эхлээд төрсөн он, сар, өдөр, цаг, минут, өвчтэй, эрүүл төрсөн үү гэх мэтээс эхлээд бүх мэдээллийг багтаах юм.
ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛСЭН
Монгол Улсын 1.3 сая иргэний Эрүүл мэндийн даатгалыг төр хариуцдаг. Энэ нь жилдээ 12.1 тэрбум төгрөг болдог бөгөөд нэг дааггуулагчийн сард төлөх шимтгэл 670 төгрөг буюу жилд 8040 төгрөг төлж байгаа юм. Хэдийгээр төр дааж байгаа нь тухайн зорилтот бүлгийн хувьд сайн хэрэг ч дээрх мөнгө эрүүл мэндийн даатгалаараа чанартай тусламж, үйлчилгээ авахад хэтэрхий бага хэмжээний мөнгө юм. Тиймээс 18 нас хүртэлх хүүхдүүдийн болон оюутан, сурагчдын төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиас доошгүй байхаар заасан байна. Өврөөр хэлбэл, оюутан, сурагчид шинэ хуулиар даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлөх юм байна. Энэ шимтгэлийн хэмжээ нь Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хоёр хувиас доошгүй байхаар хуульчилжээ.
ДААТГАЛЫН ЭРХЭЭ ГЭР БҮЛИЙН НЭГЭНДЭЭ ШИЛЖҮҮЛЖ БОЛНО
Иргэн бүр жилд 1.8 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалаараа хөнгөлөлттэй авах эрхтэй байдаг. Гэтэл гэр бүлийн гишүүдийн зарим нь ийм хэмжээний эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлагагүй, харин нөгөө нь үүнээс ч их хэмжээний мөнгийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулах шаардлагатай байдаг.
Тэгвэл хуулийн шинэчлэлийн хүрээнд гэр бүлийн гишүүд дээрх 'эрхээ шилжүүлэх боломж бүрдүүлснээрээ Өрхийн даатгалын харилцаа бий болох аж. Ингэхдээ Өрхийн даатгалыг харилцан шилжүүлэх талаар тодорхой журам гаргах юм байна. Хуульд "Даатгуулагч эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөр нь тухайн жилийн дээд хязгаараас хэтэрсэн тохиолдолд гэр бүлийн өөр нэг даатгуулагч гишүүний зөвшөөрснөөр түүний зардлаас жилд нэг удаа шилжүүлж тооцуулах эрхтэй” гэж заасан. Тиймээс жилд нэг удаа гэр бүлийн нэг л гишүүний даатгалыг шилжүүлэх боломжтой аж.
ГУРВАН ЖИЛД НЭГ УДАА ТОВЛОСОН ЦАГТ ҮЗЛЭГ,ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАНА
Өмнөх буюу одоо мөрдөгдөж байгаа Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар даатгуулагч даатгалаа тогтмол төлөөд, дараалсан гурван жилийн хугацаанд ямар нэгэн зардал гаргаагүй бол эрүүл мэндийн бүрэн үзлэгт нэг удаа үнэ төлбөргүй орох урамшуулалтай байгаа. Харин шинэ хуулиар иргэдээ товлосон хугацаанд нас, хүйс, эрүүл мэндийн эрсдлээс нь хамааруулаад эрүүл мэндийн урьдчилсан оношлогоо, шинжилгээнд заавал хамруулахаар заасан байна. Зардал нь Эрүүл мэндийн сангаас хийгдэхээр зохицуулапт хийсэн байна. Түүнчлэн даатгуулагч гадаадад эмчилгээ, үйлчилгээ авсан тохиолдолд Эрүүл мэндийн даагггалын сангаас нөхөн олговор олгохгүй байхаар заажээ.
Даатгалтай холбоотой гомдлыг мэргэжлийн зөвлөл хүлээж авна
Иргэд эрүүл мэндийн даатгал, үйлчилгээтэй холбоотой санал, гомдлоо хаана, хэнд гаргахаа мэддэггүй, үүнийг нь хүлээн авах байгууллага байдагтүй. Тэгвэл эл хуульд эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуудлаар Эрүүл мэндийн -даатгалын Үндэсний зөвлөл болон мэргэжлийн хяналтын байгууллага зэрэг эрх бүхий хуулийн этгээдэд гомдол гаргах, шийдюрлүүлэх боломжтойгоор тусгажээ.
Эмийн хөнгөлөлтийн хүрээ өргөжнө
Эрүүл мэндийн даатгалыг хамгийн өргөн ашиптадаг нэг хэлбэр нь эмийн үнийн хөнгөлөлт юм. Даатгалын сангийн зардлын долоо орчим хувийг үүнд зарцуулдаг I ба гэрээ бүхий 576 эмийн сантай хамтран иргэдэд 134 нэр төрлийн эмэнд үнийн хөнгөлт үзүүлдэг байна.
Хуулийн шинэчлэлийн хүрээнд зөвхөн өрх, сум, багийн эмчийн жороор үйлчилдэг байсныг нэмж аймаг, дүүргийн эмнэлгийн амбулаторийн эмчийн жороор үнийн хөнгөлөлт үзүүлэхээр болсон байна. Мөн тухайн эмийн үнийн дээд хязгаар, даатгалын сангаас хөнгөлөх хувь хэмжээг ч заажээ.Эрүүл мэндийн даатгалын тухай шинэ хуулиар:
• -Хорт хавдрын болон бусад өвчний хөнгөвчлөх тусламж үйлчилгээ
-Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээ, шаардлагатай эмнэлэгийн хэрэгсэл
-Зарим төрлийн хиймэл цорш, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, оргопедийн хэрэгсэл
-Өрх сум тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх зарим сэргээн засах үйлчилгээ, гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ,
-Хорт хавдрын хими болон туяаны өдрийн эмчилгээ
-Жирэмсний 37 хоногоос өмнөх ба төрсний дараах үеийн хавсарсан эмгэгийн эмчилгээ зэрэг нь эрүүл мэндийн даатгалд хамрагдах юм.
Дашрамд, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг анх 1993 онд баталснаас хойш есөн удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, 2002 онд шинэчлэн найруулж байжээ. Өдгөө нийгмийн даатгалын байгууллага эрүүл мэндийн 989 байгуулагатай гэрээтэй ажиллаж байна.