Ерөнхий сайд Ч.Сайханбилэг NHK телевизэд ярилцлага өглөө
2015/07/29
Анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн баярын хуралд оролцох үеэрээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Японы NHK телевизийн сурвалжлах багийнханд ярилцлага өглөө.
Тус телевизийн сэтгүүлч, Ардчилсан сонгуулийн 25 жилийн ой болоод хоёр орны харилцааны талаар Ерөнхий сайдаас сонирхсон байна. 1989 онд Берлиний хана нуран унасны дараа Зүүн Европын орнуудад эхэлсэн ардчилсан хувьсгалын буухиаг Ази тивд зөвхөн Монгол Улс үргэлжлүүлж чадсан юм. Тоталитар дэглэмийг эсэргүүцсэн Монголын ард түмэн Ардчилсан хувьсгалыг нэг ч буун дуу гаргалгүй, нэг ч хүний амь эрсдүүлэлгүй, нэг ч цонх хагалалгүй тайван замаар хийж, ялуулж болдгийг дэлхий дахинд харуулсан гэдгийг онцолжээ. 1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд түүхэндээ анх удаа бүх нийтийн сайн дурын үндсэн дээр яс үндэс, угсаа гарал, шашин шүтлэг, нас хүйс, үзэл бодол үл харгалзан хэн нэгэн урьдчилан томилогдсон хүнийг бус олон намаас дэвшүүлсэн төлөөллийг чөлөөтэй, шууд, нууц санал хураалтаар сонгох жинхэнэ ардчилсан сонгуулийн үндсийг тавьсан юм. Анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн энэ баярын утга учир, агуулгыг онцгойлон тэмдэглэх үүднээс Монгол Улсын Засгийн газар жил бүрийн 7 дугаар сарын 29-ний өдрийг Бүрэн эрх- Ардчилсан сонгуулийн өдөр болгох шийдвэрийг ойн босгон дээр гаргалаа гэж сэтгүүлчийн асуултад хариулахдаа хэллээ. Монгол Япон хоёр орны харилцаа идэвхтэй хөгжиж байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд энэ оны хоёрдугаар сард Япон улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ Япон улсын Ерөнхий Шинзо Абэтэй албан ёсны хэлэлцээр хийсэн, мөн Япон-Монголын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэ хэлэлцээр хоёр орны эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна. Монголл, Япон улс зөвхөн эдийн засаг бус хоёр орны ард түмний харилцан итгэлцлэл, соёл, хүмүүнлэгийн болон бусад олон талт харилцаанд ихээхэн амжилт олно гэдэгт итгэлтэй байна гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ярилцлагадаа дурджээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Зочин · 2015/07/30
Ямар ч гэмгүй 3 түмэн Монголчуудын толгойг залгисан бузар **************** М,А,Н ба түүний муйхар мулгуу улаан хамгаалагчдыг шудрага ариун байна гэхэд эрүүл ухаантай хүмүүс итгэж болох уу ? Дарга нарын хулгай луйврыг илрүүлж хариуцлагыг нь хүлээлгэж чадсан Ардчилсан Нам л Монгол улсыг өөд нь татаж чадна. Шудрага Үндэстэний хөдөлгөөн 88583399
Зочин · 2015/07/30
1924 оноос өнөөдрийг хүртэл МАН аас Монголын ард түмэнд учруулсан гай гамшгийг тооцвол:
1/ МАН нь Бодоо, Данзан, Сүхбаатар нарыг гүжирдэн гүтгэн хэлмэгдүүлж буудаж алаад МАХН гэгчийг байгуулж энэ дээрх аллагуудыг тухайн үеийн лам,ноёдууд хор өгч алсан мэтээр төрөл бүрийн кино хийж ард түмэнд итгүүлж ард иргэдийн тархи толгойг хордуулдаг байсан.
2/ МАХН нь 1930 аад оны үед ямар ч гэмгүй 30000 Монгол хүнийг хэлмэгдүүлж толгойг нь залгисан.
3/ Мөн ард иргэдийн амжиргааны эх үүсвэр болсон мал хөрөнгийг нь нийгэмчлэх нэрээр, зарим хүнийг буудан алж мал хөрөнгийг нь хураан авч байсан. Тэгээд Монгол улс хөгжсөн баяжчихсан нь хаана байгаа юм ? Монголчууд бид 1990 онд Ардчилсан хувьсгал ялтал наад захын 00-ийн цаас, дамск, скоч гэж юу байдгийг ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг чигээрээ байсан биздээ. Хамаг мал хөрөнгөө хураалгачихаад өнчин ишиг ч үгүй хоцорсон улсууд зөндөө байна. Иймд бузар алуурчин, хулгайч,дээрэмчин МАН-ыг тарааж өмч хөрөнгийг нь дээрх хохирсон иргэдэд хувааж өгвөл зохино.
4/
Зочин · 2015/07/29
ajil hiij bga hun shuu yamar ued uls orniig udirdlaa daa harin ch sn ajillaj bga amjilt