УИХ-ын гишүүн С.Ганбаатар Хөдөлмөрийн Үндэсний Намд элсэхээр болжээ
2015/07/30
2011 онд УИХ-ын гишүүн С.Ганбаатарын “баруун гар”, туслах, зөвлөх нь болох н.Зоригтбаатарын үүсгэн байгуулсан Хөдөлмөрийн Үндэсний Намд 2015 оны эхээр барууны орнуудад дээд боловсрол эзэмшсэн Т.Бат-Оргил, С.Боргил, Н.Одонгуа, Б.Найдалаа нарын залуус нэгдэн орж, үйл ажиллагаа явуулах болсон билээ.
Тус нам хэдийгээр үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж эхлээд хагас жил орчим л болж байгаа ч бусад парламентад суудалгүй намууд бүү хэл УИХ-д суудалтай ИЗНН, МҮАН-ыг хэдийн ардаа орхиж, МАХН-тай эн тэнцүү шахам өндөр рейтингтэй улс төрийн хүчин болоод байна.
Тус намыг анх байгуулагдсан үеэс л С.Ганбаатарын нам, Ц.Элбэгдоржийн нам гэхчилэн олон нийт таамаглаж байсан билээ. Энэ нь ч оргүй биш байсан нь илэрч байна. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар ирэх долоо хоног буюу энэ 8 дугаар сард багтаж, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар Хөдөлмөрийн Үндэсний Намд элсэж буйгаа албан ёсоор зарлах гэж буй аж.
Тэр бүү хэл тус нам Засгийн газарт хамтарч, Хөдөлмөрийн сайдаар тус намд шинэхэн элссэн, УИХ-ын гишүүн С.Ганбаатар ажиллахаар тохиролцоонд бараг хүрч буй гэнэ. УИХ-ын гишүүн, МҮАН-ын гишүүн Г.Уянга мөн тус намд элсэж магадгүй байгаа ажээ. Ийнхүү Монголын улс төрийн хамгийн хүчин маш богино хугацаанд бэхжиж, рейтинг нь дээшлэхийн сацуу Засгийн газрыг хамтран бүрдүүлж ч магадгүй болоод байна.
П.Энхмандах
Эх сурвалж http://sonin.mn
Зочин · 2015/08/02
Ямар ч гэмгүй 3 түмэн Монголчуудын толгойг залгисан бузар алуурчин М,А,Н ба түүний муйхар мулгуу улаан хамгаалагчдыг шудрага ариун байна гэхэд эрүүл ухаантай хүмүүс итгэж болох уу ? Дарга нарын хулгай луйврыг илрүүлж хариуцлагыг нь хүлээлгэж чадсан Ардчилсан Нам л Монгол улсыг өөд нь татаж чадна. Шудрага Үндэстэний хөдөлгөөн 88583399
Зочин · 2015/08/02
Энгийн ард бидэнд олддоггүй газрыг албан тушаалаа ашиглан хэдэн га-гаар нь авч хэдэн арван хаус бариулж зарж баяжиж байгаа УИХ-ын бие даагч гишүүд болон 3 түмэн Монгол хүний толгой залгисан бузар алуурчин МАН түүний улаан хамгаалагчид Монгол улсыг хөгжүүлж чадахгүй гэдэгээ бараг 100-аад жил дангаараа засгийн эрх барихдаа харуулсан. Сонгуульд ялж анх дарга нарын идсэн,уусан,хулгай,луйврыг зоригтойгоор илрүүлж чадсан АН л Монгол улсыг өөд нь татна. ШҮ Хөдөлгөөн 88583399
Зочин · 2015/08/02
1924 оноос өнөөдрийг хүртэл МАН аас Монголын ард түмэнд учруулсан гай гамшгийг тооцвол:
1/ МАН нь Бодоо, Данзан, Сүхбаатар нарыг гүжирдэн гүтгэн хэлмэгдүүлж буудаж алаад МАХН гэгчийг байгуулж энэ дээрх аллагуудыг тухайн үеийн лам,ноёдууд хор өгч алсан мэтээр төрөл бүрийн кино хийж ард түмэнд итгүүлж ард иргэдийн тархи толгойг хордуулдаг байсан.
2/ МАХН нь 1930 аад оны үед ямар ч гэмгүй 30000 Монгол хүнийг хэлмэгдүүлж толгойг нь залгисан.
3/ Мөн ард иргэдийн амжиргааны эх үүсвэр болсон мал хөрөнгийг нь нийгэмчлэх нэрээр, зарим хүнийг буудан алж мал хөрөнгийг нь хураан авч байсан. Тэгээд Монгол улс хөгжсөн баяжчихсан нь хаана байгаа юм ? Монголчууд бид 1990 онд Ардчилсан хувьсгал ялтал наад захын 00-ийн цаас, дамск, скоч гэж юу байдгийг ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг чигээрээ байсан биздээ. Хамаг мал хөрөнгөө хураалгачихаад өнчин ишиг ч үгүй хоцорсон улсууд зөндөө байна. Иймд бузар алуурчин, хулгайч,дээрэмчин МАН-ыг тарааж өмч хөрөнгийг нь дээрх хохирсон иргэдэд хувааж өгвөл зохино.
4/
Зочин · 2015/07/30
like....like....like.....mundag shuu....ene nam l mongoliig avarnaa........
Зочин · 2015/07/30
Гадаад дотоод од сурсан оюутаны ялгаа нь хэл сайн сурсан тэр орныхоо соёл иргэншлийг сайн ойлгосондоо байдаг гэж боддог. Монголд сурсан оюутанууд ын зарим нь үнэнхүү мундаг хүүхдүүд зөндөө шүү дээ
Зочин · 2015/07/30
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!