УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрын зарим гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байгаа.  Санал хураалтад  60 гишүүн оролцсон бөгөөд   55 гишүүн дэмжиж   91.7 хувийн саналаар  дэмжив.  

Б.Болорын намтар

 

Б.Болор 1997 онд Бельгийн вант улсын Европын Их сургууль,  2012 онд ШУТИСургуулийг төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй.

Тэрбээр 1997-2000 онд Төрийн өмчит “НИК” компаний гадаад харилцааны мэргэжилтэн, 2001-2006 онд “Гарьд Тур” ХХКомпаний ерөнхий захирал, 2006-2008 онд “Тиара Монголиа” төслийн удирдагч, 2008-2012 онд Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайдаар ажилласан.  Ардчилсан Залуучуудын холбооны Ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай. 

Б.Болор 2012 оны УИХ-ын зургаа дахь удаагийн сонгуулиар УИХ-ын гишүүнээр  сонгогдсон. Улмаар 2014 оны 12 дугаар сараас УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж байна. 

2011 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсан. Бизнесийн ухааны магистр цолтой. Англи, орос, франц хэлтэй.