МУИС захирал Р.Бат-Эрдэнийн “хууль зөрчсөн” ажиллагаа
2015/09/29
Энэ жил МУИС төлбөрөө 12-40 хувиар нэмсэн байдаг. Тодруулбал, МУИС-ийн Удирдах зөвлөлийн хурал болж, 2015-2016 хичээлийн жилд II-V курсийнхээ сургалтын төлбөрийг инфляцийн өсөлттэй уялдуулан 12 хувиар, шинэ элсэгчид буюу I курсийн оюутнууд мэргэжлийн чиглэлээсээ хамаарч сургалтын төлбөрөө өмнөх жилээс 30-40 хувиар нэмсэн байна. Тодруулбал,
1. МУИС ШУС-/ бүх хөтөлбөр/ 1р курс 68,900, 2р курс 66,000, 3-4р түвшин 51,400
2. МУИС-ХШУИС-/ бүх хөтөлбөр/ 1р курс 74,000, 2р курс 71000 , 3-4р курс 51,600
3. МУИС-ХЗС-/ бүх хөтөлбөр/ 1р курс 81,800, 2р курс 72,300, 3-5р курс 52100
4. МУИС-ОУХНУС-/ бүх хөтөлбөр/ 1р курс 85,300, 2р курс 75400 3-4р курс 52,400
5. МУИС-БС-/ бүх хөтөлбөр/ 1р курс 89,700, 2р курс 79,400 3-4р курс 52900
6. Завхан, Орхон сургуулийн бүх хөтөлбөрүүд 1р курс 49,200, 2-4р курс 47,200 төгрөг болсон.
Тэгвэл ийнхүү нэмэгдсэнг тус сургуулийн Р.Бат-Эрдэнэ багш нарийн цалинг нэмнэ хэмээн тайлбарлаж байсан. Гэтэл өнгөрсөн долоо хоногт ректратын хурал болж, удирдах зөвлөлд оруулах төсвийн тодотголын талаар хэлэлцсэн байна. Төсвийн тодотголоор хэлэлцэх гол асуудал нь номын сангийн төсөв бүрдүүлэх тухай байсан бөгөөд цалин нэмэх асуудал яригдаагүй байна. Уг нь МУИС-ийн захирал УЗ-ийн хуралд төлбөрийн нэмэгдлийг багш нарын цалин нэмэхэд зарцуулна, номын сангийн барилгад зарцуулахгүй гэж тов тодорхой хэлсэн байдаг. Гэтэл ийнхүү хэлснээсээ буцсан байгаа юм. Хэрвээ хэлсэндээ хүрсэн бол МУИС-ийн ҮЭНХ жил болгон захиргаатай хамтын гэрээ байгуулдаг бөгөөд гэрээнд багш ажилчдын цалинг 2015 оны 9-р сарын 1-ээс 20% жигд нэмэгдэх байсан байв. Харин МУИС-ийн “хурган”дарга нар үндсэн цалин болон зэргийн нэмэгдэл дээрээ нэмээд ур чадварын нэмэгдэл 20%-ийн нэмэгдэл авдаг. Өөрөөр хэлбэл өөрсдийнх нь цалин хангалттай болохоор цалингаас цалин, өрнөөс өрний хооронд амьдардаг багш ажилчдынхаа цалинг хугацаанд нь нэмчих сэтгэл, зүтгэл дутав бололтой.
Үүнээс гадна сургалтын төлбөрийг үндэслэлгүй нэмсэн нь Монголын оюутны холбоо, Шударга өрсөлдөөөн, хэрэглэгчийн төлөө газартай хамтран шалгалт хийсний дагуу тогтоодсон байна. Тодруулбал, Монгол улсын их сургууль
МУИС нь Байгалийн ухааны чиглэлээр дээд боловсрол олгох салбарт давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон бөгөөд байгалийн ухааны чиглэлээр сургалт явуулдаг МУИС-ийн ШУС-ын сургалтын төлбөрийн нэмэгдлийг судлахад өмнөх жилтэй харьцуулахад 1 дүгээр түвшинд 30 хувиар, 2 дугаар түвшинд 12 хувиар, 3 дугаар түвшинд 43 хувиар, 4 дүгээр түвшинд 12 хувиар тус тус нэмэгдүүлсэн байна. Тодруулбал байгалийн ухааны салбарын мэргэжлийн ангийн сургалтын багц цагийн төлбөрийг дундажаар 24,4 хувиар нэмэгдүүлсэн байна.
МУИС нь инфляцийн түвшинтэй уялдуулсан, гадаадын их сургуулиудтай харьцуулахад харьцангуй бага төлбөртэй гэх үндэслэлээр сургалтын төлбөрөө нэмэгдүүлж, түүнээс гадна суурь хураамж гэх 224,000 төгрөгийн төлбөр нэмж авч байгаа нь давамгай байдлаа хууль бусаар ашиглаж, хэрэглэгчийг хясан боогдуулж, хэт өндөр үнэ тогтоосон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд МУИС-ийн Удирдах зөвлөлийн 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар тогтоолын шинжлэх ухааны сургууль /байгалийн ухааны салбар/-ийн сургалтын төлбөр тогтоосон хэсэг нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоохыг хориглоно гэж заасныг зөрчсөн байна гэж үзлээ.
МУИС-ийн захирлын 2014.08.26-ны А/274 дугаар тушаалаар сургалтын үйлчилгээтэй холбоотой төлбөр, хураамжийн төрөл, хэмжээг баталсан байна. Хичээл сонголтоос хожимдсон бүртгэлийн хураамж нэг багц цагийн 1/3-тай тэнцэх хэмжээний төлбөр авахаар зохицуулж мөрдөж байгааг судалж үзэхэд суралцагч суралцуулах гэрээнд тодорхой заагаагүй буюу хичээл сонголтоос хожимдсон тохиолдолд хураамж буюу анз авахаар тохиролцоогүй байна. МУИС-ийн суралцагч суралцуулах гэрээний 2.6-д МУИС-ийн дүрэм, журамд заасан зөрчил гаргасан оюутныг сургуулиас хасах бөгөөд төлбөрийг буцаан олгохгүй гэж заасан нь хэрэглэгчийн эрхийг дордуулсан буюу хэрэглэгчийн аваагүй үйлчилгээний төлбөрийг авахаар чиглэгдсэн байна гэж үзлээ.
МУИС-ийн захирлын 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/274 дугаар тушаалын хичээл сонголтоос хожимдсон бүртгэлийн хураамжтай холбоотой хэсэг болон суралцагч суралцуулах гэрээний 2.6 дахь хэсэг нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөл, барилгын болон эрүүл ахуй, ариун цэврийн норм, фармакопей, жор, түүнчлэн хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхтэй. 12 дугаар зүйлийн 12.9-т Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно гэж заасныг тус тус зөрчсөн байна.
Хуулиа зөрчсөн, багш ажилчдаа хуурсан энэ үйлдэлдээ Р.Бат-Эрдэнэ захирал одоогоор ямар нэг тайлбар хийгээгүй байна. Тэрбээр энэ үйлдлээ хэрхэн тайлбарлах талаар бид эргэн мэдээлэх болно.
Зочин · 2015/09/29
Энэ хүн ирээд юу хийв? Баахан засвар хийж, баахан гадныханд цол хэргэм өгсөн
Зочин · 2015/09/29
bolovsrol unetei, unenedee taarsan chanartai baih yostoi
санаа · 2015/09/29
нэг л их юм бичиж,
сайн ойлгомжтой биш.Үнэгүй боловсрол гэж байна уу,
шальдар бульдар хувийн сургуультай адилтгах хэрэггүй л бх
Zochin · 2015/09/29
bolovsrol unetei baih ystoi.