Нялцгай гурил шиг үйлчилгээтэй арилжааны банкуудаа яах вэ
2013/07/17
Хаана, бооно, торгоно, цагдана, хязгаарлана, нэмнэ, хасна гэх мэт хэзээ хэзээнээс танил санагдах болсон үгсийн аймагт хамаарах шинэ үг өгүүлбэр өдрөөс өдөрт өсөн нэмэгдэх боллоо.
Энэ нь төрийн төмөр нударгыг иргэд олон нийтдээ харам үгүй сэтгэлээр харуулж байгаагийн илрэл юм уу огтны хамраас ч цус гаргалгүй "аваад ирсэн" ардчилал улам бүр алсарч байна уу юутай ч иргэдийнхээ алхам тутмыг чөдөрлөдөг байдал хэрээс хэтэрлээ.
Угтаа бол төрийн үйл хэрэг бодлого чиглэл гэдэг бол иргэдэд боломж олгох, төвөггүй урагшлах, алагчлалгүй адилхан амьдрах шат гүүр болж байх ёстойг төрийн тэргүүн маань нэг бус удаа хэлж л байсан. Өөрөө ч түүнээ санадаг л байх.
Гэтэл амьдрал өрнөж буй таван ханатай Монгол гэрт төр хийгээд иргэн хоорондын алсралын тухай яриа юутай их өрнөж буйг Ерөнхийлөгчдөө дуулгамаар болоод болдоггүй ээ.
Машины дугаарын хязгаарлалтаас эхтэй иргэдийн амьдрал дахь төрийн оролцоо улам бүр гараа сунгаж арилжааны банкаас эхлээд хороо, дүүрэг, наториат, канон мэтээр хүртэл дамжих болсон нь инээд үү; ханиад уу гэмээр боллоо.
Тодруулбал, иргэдээ орон сууцжуулна гэх гоё зорилттой хөтөлбөр хэрэгжээд эхэлсэн. Гэтэл банкныхан барилдахаасаа таахалзах нь гэгчээр авирлаж зээл хүсэгчдийг ёстой л гарынхаа үзүүрээр цааш нааш нь гүйлгэсээр туйлдуулж байна.
Өдрийн хагасыг шахуу банкны ажилтнуудын өмнө өнгөрүүлж арай гэж үйлчилгээ авахын даваан дээр ийм ч баталгаа, тийм ч канон, тэндээс ч тодорхойлолт аваад ир гэх нь амьдралд олдсон өдрүүдийн минь хором мөчөөс үрж хугаслах л гэсэн бодол юмсан уу гэмээр юм. Энэ бүхнийг анзаарсан манай сонины уншигч ийн үзэл бодлоо дайж байна.
"Заримдаа, заримдаа ч гэж дээ, сүүлийн үед байнга "Би ер нь ямар нийгмийн зохион байгуулалттай улсад амьдарч байгаа юм бэ" гэх асуулт ухаан санаанаас салахгүй боллоо.
Жолоочийн гэдгээс эхлээд юм юм аа л даатгуулахгүй бол гишгэх байтуйгай амьдрах газаргүй болох нь дээ гэж бодогдоод байна. Одоо бүр байрны зээл авахын тулд орон сууцны болон амь насны даатгал хийлгэсэн байх ёстой гэж байна.
Үгүй тэгээд ийм л шалтгаанаас болж орон сууцны зээл авахгүй гүрийлтээ ч биш. Хүний хүсэл мөрөөдлөөр бүр нэг мөнгө олж чадах юм аа..." гэж байна.
Хаанаасаа хаалгач гэгчээр шүүх цагдаагаар хүртэл нэлээд явж найман хувийн зээлд хамрагдаж банктай өмнө байгуулсан гэрээгээ шилжүүлэхийн тулд шинээр зээл авах гэж байгаа юм шиг бичиг баримт цуглуулснаа тайлбарлав.
Үүгээр ч дуусаагүй зээлийн гэрээний төлбөр, шүүхийн тодорхойлолтын хураамж зэрэгт нэлээд мөнгө төлсөн бөгөөд банкнаас байр хүссэн байдал нь дарга даамлынх нь хурлаар орж батлагдвал шимтгэл, зээлийн хүүгийн зөрөө гэх мэтэд мөн л нэлээд хэмжээний мөнгө шаардлагатайг хэллээ.
Мөн орон сууцны зээл хүсэгчдийг залхааж буй дараагийн жишээ нь иргэний биеийн байцаалт буюу иргэний үнэмлэхийг нь заавал нотариатаар баталгаажуулж буй үйлдэл.
Тэгэхээр наториат гэж юу вэ гэсэн асуулт гарч ирж байгаа юм. Төрийн бодлого хэрэгжүүлэгчдийн хувьд наториат нь хувь хүнээс ч илүү итгэл үнэмшил, баталгаа нотолгоо болдог зүйл байх нь ээ.
Тухайн хүн өөрийнхөө иргэний үнэмлэхийг бариад очиж байхад канондаад аваад үлдчихэж уг нь бол болмоор. Гэтэл заавал наториатаар баталгаажуул гэх нь чирэгдлийн нэлээд хэсгийг бүрдүүлж буйг орон сууцны зээл хүсэгчдийн хэнбугай нь ч хэлж байгаа юм.
Тэгэхээр наториат гэх мөнгө хурааж тамга дараад л болчихдог мөнгө босгох хялбархан үйлчилгээний цаана хэн гэгч этгээд нуугддаг юм бол гэсэн бодол эрхгүй төрнө. Иргэний үнэмлэх, орон сууцны эзэмшлийн бичиг, их дээд сургуулийн диплом гээд ямар төрлийн баримт сэлт байгаагаас хамаарч чамгүй мөнгийг иргэдийн халааснаас сэгсэрдэг наториат төрийн хүнд суртал, явдал чирэгдлийг улам бүр даамжруулсаар.
Тэгэхээр иргэнээ дэмжсэн төрийн бодлогоор олонхид хүрч буй энэ мэт ажил банкныхны системгүй, зохион байгуулалтгүй сунжирч хүлээлгэсэн хойрго байдпаас эхтэйгээр иргэдэд хүрч байна.
Үүнийг гэрчлэх жишээ нь нэг банкинд зээл хүссэнийхээ тоогоор бүртгэл хийлгэж шинэ үйлчлүүлэгч шиг баримт бичиг бүрдүүлж өгдөг байдлаас үүдсэн ажлын давхардлууд ч их байгаа байгааг хаа хаанаа бодож үзмээр.
М.Мөнхтунгалаг
Эх сурвалж:
Зочин · 2013/07/24
ene noteriat gej buun laitai yum bna buhel buten ylsaas olgodoj bgaa irgenii unemlehiig yaahaaraa notaritaar batlyyldiin yamarch ytgagui zuil shd
Зочин · 2013/07/23
****** хөдөөний ********уудыг зайлуульяа
Зочин · 2013/07/18
Zuv l yum nehsen baina sh dee, chamaig uhchihvel hen hariutsahiin, Bair chini nuraad unachihval yaahiin, ersdlee l buuruulah alhamaa hiisen baina sh dee. Harinch Bairnii chini zeel batlagdsan baigaad aa bayarlalaa. Tegeed jil Bolgon daatguulakh yostoi shuu.
Зочин · 2013/07/18
Зочин · 2013/07/18
chi yugaa meddeg gej iim yum bichdegin bankuudaas Mongoliin ipotekiin korporatsi chin enne zeeliig hudaldaj awna tednii ***lguuriin hangahgui bank olgoloo geed dutuu dulimag zuil geed butslaa geed tuhain banknii ariljaanii hanshind shiljih magadlaltai bgaaa tegwel hen ***irohuu chi l ***irno oordiinhoo toloo guij chadahgui bgaa bol odoo yahaw deee yarch tusalj bn gej hiiged bur ballawal yahuu
Зочин · 2013/07/18
chi yugaa meddeg gej iim yum bichdegin bankuudaas Mongoliin ipotekiin korporatsi chin enne zeeliig hudaldaj awna tednii ***lguuriin hangahgui bank olgoloo geed dutuu dulimag zuil geed butslaa geed tuhain banknii ariljaanii hanshind shiljih magadlaltai bgaaa tegwel hen ***irohuu chi l ***irno oordiinhoo toloo guij chadahgui bgaa bol odoo yahaw deee yarch tusalj bn gej hiiged bur ballawal yahuu
Зочин · 2013/07/18
anhnaasaa ooroo yag yamar yamar bichig barimt heregteig ni asuuj todruulaad sain burduuleed ochuul ug ni gaiguidee, oorsdoo genet uhaan orsiim shig shuud dawhij ochood iim ch yum nehlee tiim ch yum nehlee geed l. joloochiin hariutslagiin daatgal harin ch asuudliig amar shiidehed dohom bolson gej boddog shdee. zaawal daatguul geed baidag chini daraa osol hiilee gehed ***iro****d ch ***irooson nohort ch zardal chiregdel bagaar shiidehed l amar bailgah gej ter bishuu?
Зочин · 2013/07/18
mashinii hariutslagiin daatgalgui humuus osol hiij bu***d gai boldog, bank bol baritsaagaa daatguulahiig ****rdah n oilgomjtoi. iim engiin yum oilgohgui yugaa bicheed baigaan. bichig barimt, notariat todorhoilolt chin hulhiddag baagii nar ih baidgaas l ****rdaj baigaa. niigem gedeg chin orgon oilgolt, huwi humuusiin uhamsar, hand**** chin iim zuil ****rdah hiihees oor argaguid hurch baina. manaihan shig davruu, huvia bodson humuust buren ardchilal zohihgui
Зочин · 2013/07/18
unen shde.yavj uzeegui hun medehguiee.arai denduu chiregdeltei bga shde ene *%-n zeel,Zarj bgaa bolon avch bgaa hun 2laa l chiregdene.
Зочин · 2013/07/18
тэнэг юм бичих юм. Хувь хүний хариуцлагын асуудал ш дээ