Н.Энхбаярын ял: Өршөөгдсөн VS Өршөөгдөөгүй
2016/02/19
Гурван сар орчмын хугацаанд яригдаж буй Шадар сайдын асуудал өнөөдөр ч олны анхаарлыг татсаар байна. Засгийн газраас МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад томилох боломжтой эсэхээр мэдээлэл авахаар АТГ-руу албан бичиг илгээсэн.
Үүний хариуг ч АТГ-аас Засгийн газарт хүргүүлж, “Н.Энхбаярыг Шадар сайд болгох боломжгүй, түүний ялын хугацаа дуусаагүй, зарим хэрэгт шалгагдаж байгаа” гэх хариуг өгөөд байгаа билээ.
Н.Энхбаярыг Шадар сайд болгох асуудал яригдаж эхлэх үед МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Ц.Шаравдорж мэдээлэл хийж, намын даргаа “Өршөөлийн хуульд хамрагдаж, ялгүй болсон” хэмээж байсан. Тэгвэл Ерөнхийлөгчийн хүний эрх хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр “Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа дуусаагүй” болохыг тайлбарлажээ. Ингээд тэдний байр суурийг “24 VS 24” буландаа онцолж байна.
Ц.Шаравдорж: Намын даргын ялтайд тооцогдох хугацаа өршөөгдсөн
2012 онд Ерөнхийлөгчийн зарлигаар Н.Энхбаярт шүүхээс өгсөн ялыг уучилсан. Тиймээс ялгүй болсон. Харин энэ наймдугаар сард баталсан Өршөөлийн хуулиар бусад иргэдийн адил ялтайд тооцогдох хугацаа нь өршөөгдөж, төрийн алба хаших эрх нээгдсэн. Ямар ч хориг саад байхгүй.
МАХН-ын дарга Н.Энхбаяр ямар ч албан тушаал дээр ажиллах бүрэн боломжтой хүн. Урьд нь ямар албан тушаал эрхэлж байсныг бүгд мэднэ. Тиймээс харшлах зүйл байхгүй, зүй ёсны асуудал гэж бодож байна.
Шадар сайд болох асуудалд Н.Энхбаяр дарга өөрөө хүсэж байгаа эсэх нь чухал биш. Энэ бол намын гишүүдийн байр суурь. Засагт хамтарч байгаа л юм чинь намын дарга нар өөрсдөө Засагт орж ажиллах ёстой гэдэг байр суурьтай байна. |
Ч.Өнөрбаяр: Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа дуусаагүй
Н.Энхбаярыг Өршөөлийн хуулиар гэм буруугүй болсон гэх асуудал олон нийтийн дунд яригдаж байх шиг байна. Өршөөлийн хуульд авлига, албан тушаалын хэргийг, бас энэ төрлийн хэргийн ялтай байдлыг өршөөгөөгүй.
Зарим хүн шинээр батлагдсанЭрүүгийн хуульд ял шийтгэлтэй байдал гэсэн ойлголт байхгүй учраас Н.Энхбаярыг ял шийтгэлгүйд тооцно гэж тайлбарлаж байгаа. Гэтэл энэхүү хууль нь ирэх есдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх юм. Тэр хүртэл одоо мөрдөж байгаа Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилнэ.
Гэм буруутайг шүүх тогтооно. Ерөнхийлөгч уучлалт үзүүлнэ гэдэг нь ялыг биечлэн эдлэхээс уучилсан болохоос гэм бурууг уучилж байна гэсэн үг биш. . |
24tsag.mn
Зочин · 2016/02/20
ЭНХБАЯР ИЧЭЭЧ.... ОДОО БОЛВ ДОО... ӨМНӨӨС ЧИНЬ ИЧИЖ байна. ШАРАВДОРЖ ЮУ.... ВЭ.....
Зочин · 2016/02/20
Элбэгдорж худал ярьж хувийн өш хонзондоо төрийн эрх албан тушаалыг ашиглаж дургүй хүнээ барьж хориж айлгаад АТГ , УПГ,УДШ эд бүгдэд өөрийнхөө гар хөлийг тавьж өөрөөсөө илүү ажиллах хүнээ намнаад үнэхээр тийм шудрага хүн юм бол ОТ-оос хахууль өөртэйгөө цуг авсан С.Баяр,С.Баярцогт,Уул уурхайн сайд асан Зоригт бүхий улсуудыг шалгаач нотолгоотой хэрэгт шижиглэгдсэн эдгээр улсуудыг яагаад зүгээр явуулаад байгаад гайхаж байна.
Зочин · 2016/02/19
АТГ,хууль хүчний байгууллага Элбэгдоржийн үзэмжээр бүгдийг шийдэж байгааг ард түмэн харж байна. Элбэгдорж гэж хүн ерөнхийлөгч болсоноос хойш шудрага ёс гэж зүйл алга болж өрсөлдөгчөө харлуулан өс хонзонгоо авдаг байдалыг энэ хүний хийж байгаа үйлдэлээс байнга хардаг болсоор нийгэмд ийм гаж зүйл ердийн мэт болсон нь маш аймшигтай эмгэнэлтэй байна.Шудрага бус явдлыг таслан зогсоохын тулд энэ хүнийг огцруулж байж шудрага ёс тогтох биз.
Зочин · 2016/02/19
Одоо болилдоо та бүхэн хууль ард түмэнд үйлчилдэг Н.ЭНХБАЯР-т үйлчилдэггүй юм уу. Тийм л мундаг юм бол Дээд шүүхэд давж заалдаад уучлалаар үлдсэн ялаа 2017 оны 08 сарын 9 хүртлэх ялаа цагаатгах талаар явалдаа битгий төрийг самраад байлдаа бүр дэмжээд байсан чинь бүр дургүй хүрчлээ. Одоо тэгээд ч таны нас болсон Багабанди гуа шиг чимээ аниргүйхэн номоо тэрлээд суулдаа юун албан тушаалд дуртай юм бэ
Зочин · 2016/02/19
Одоо болилдоо та бүхэн хууль ард түмэнд үйлчилдэг Н.ЭНХБАЯР-т үйлчилдэггүй юм уу. Тийм л мундаг юм бол Дээд шүүхэд давж заалдаад уучлалаар үлдсэн ялаа 2017 оны 08 сарын 9 хүртлэх ялаа цагаатгах талаар явалдаа битгий төрийг самраад байлдаа бүр дэмжээд байсан чинь бүр дургүй хүрчлээ. Одоо тэгээд ч таны нас болсон Багабанди гуа шиг чимээ аниргүйхэн номоо тэрлээд суулдаа юун албан тушаалд дуртай юм бэ