Урлагийн тайзнаа хорь гаран жил дуулж, МУГЖ хэмээх эрхэм алдрын эзэн болсон дуучин бүсгүй бол Д.Энхзул. Анх “Ханхэнтийн” чуулгаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн түүнийг “Гэргийн дуу” нь үзэгчдийн танил болгосон. 

Өнгөрсөн он жилүүдэд бие даасан долоон цомог гаргаж, олны сонорт хүрсэн зуу гаруй уран бүтээл туурвижээ. Олны хайр, хүндлэлийг хүлээсэн гавяат маань сүүлийн жилүүдэд өөрийн хүү Б.Чинбаяртайгаа хамтарч цөөнгүй уран бүтээл хийсэн билээ. Жил бүрийн эх үрсийн баяраар хийдэг тоглолтоо хүүтэйгээ хийж, олон ээж нарыг баярлуулж байгаа. Тэдний хамтарсан тоглолтыг сэтгэл догдлон хүлээдэг үзэгчид цөөнгүй бий.

Түүний хүү Э.Чинбаяр нь МУИС-ийн эдийн засгийн ангийг төгсөж өдгөө мэргэжлээрээ ажиллаж байгаа ч урлаг, уран бүтээлээ ч орхиогүй юм. Өөрийн бие даасан цомгоо гаргаж, шинэ уран бүтээлүүд хийж байгаа билээ. Мэдээж түүний хамгийн сайн зөвлөгч бас шүүмжлэгч нь ээж нь байдаг бөгөөд урлагийн хүн ямар байх, биеэ хэрхэн авч авч зэргээс эхлээд бүгдийг зааж сургадаг гэнэ.

Ээжийнхээ авъяасыг өвлөж, хамтдаа нэг тайзнаа дуулна гэдэг хүн бүрт заяах хувь тавилан биш.

Б.Хорлоо