Геополитик ба Монгол
2013/02/23
Терроризмийн эсрэг тэмцэл ч бай, байгалийн баялгийн төлөө зөрчилдөөн, эсвэл бүр Ираны цөмийн марган … Аль ч тохиолдолд “Геополитик” (цаашид “Геоулстөр”) гэсэн үг бүгдийн аманд хэлэгдэн, зөвхөн мэргэжлийн хүмүүсийн түвшинд бус, олон нийтийг хамран яригдах боллоо.
Гэхдээ “Геоулстөр” гэх үг чухамямар утгатай болох нь таавар буюу тухайн уншигчийн төсөөлөл болон үлддэг. Энэ үгийг улс орон байр суурь, эрмэлзлээ илэрхийлэхдээ,тайлбар,шаардлага тавихдаа элдэв нэр томъёонуудтай хамтатган, үйл явдлуудтай хамааруулан хэрэглэж байна. Өнөөдрийн Геоулстөрийг тухайн орон зайд нөлөөлөн чиглэл өгөх процесс буюуулс төрийн зорилгод хүрэх хэрэгсэл гэж ойлгож байгаа нь уламжлалт сонгодог ойлголт өөрчлөгдсөнийг харуулж байна.
Ингэж энэ нэр томъёог олон удаа, гол төлөв тохиромжгүй үед хэрэглэж байгаа нь асуудлыг ойроосавч үзэн, зөв ойлгох шардлагыг буй болгож байна. Улс төр, газарзүй хоёрын хамаарал, огтлолцоо дээр буй болох асуудлыг хялбархан шийдэхэд тусалдаг, тодорхой болсон „онолын төлөвлөгөөтэй институт” хэмээн Геоулстөрийг буруу ташаа ойлгох нь ажиглагддаг.
Геоулстөрийн үүсэл, дэлхийн түүх
Анх 1618-1648 оны хооронд Европд болсон 30 жилийн дайн дуусахад Вэстфаллийн Энхийн гэрээ баталсны дараа газар зүйн хил тогтоох явдал тухайн үеийн улс төрийн бодлогын гол мөн чанарыг тодорхойлж байсан. Улс орныг амьд бие организмтай харьцуулан, газар нутгийн тэлэлт болон биологийн шалгарлаар жижиг улсуудаа эзлэн түрэмгийлж дээрэмдэхийг байгалийн хуулийн дагуу явагдаж байгаа хэмээн тайлбарлан зөвтгөж байв.
Тэр үеийн энэ бодлогын гол төлөөлөгч нь Германы Фридрих Ратцел (1844-1904) байв. Тэрээр газарзүй, улс төр хоёрын хооронд уялдаа холбоог хайж, нутаг дэвсгэрийн нүүн тэлэлт бол тухайн үндэстний урт удаан хугацаанд амжилттай оршин тогтнох, амьд үлдэхийн түлхүүр хэмээн бичиж байв. Мөн улс орнууд амьдрахын төлөө хоорондоо тэмцэж байдаг, сул жижиг улс нь томдоо эзлэгдэн нэгдэх нь байх ёостой байнгын хөгжлийн процесс хэмээн тайлбарлажээ.
Тэр үед эзлэгдсэн улсуудын нийгмийн соёл, гарал үүсэл, уламжлалын онцлогууд нь онцын ач холбогдолгүй, үүрэггүй хэмээн бичиж байв. Ратцел ингэж тодорхойлснороо германы националист үзэлтнүүдэд зайлшгүй хэрэгтэй байсан хэлэх үг,оюуны дэмжлэгийг нь олгож, Германы түрэмгийллийг цагаатгаж байв. Империалист булаан эзлэлтийг заавал болох үйл явдлын үр дүн юм хэмээн бичиж байв.
“Геоулстөр” гэх нэр томъёог анх хэрэглэсэн хүн бол шведийн хэт консерватив улс төрч, профессор Рудолф Кжеллен (1864-1922) юм. Тэрээр “улс орон амьд организм” (түүний бүтээлийн нэр) хэмээн ойлгож байв. Газарзүйн байршлын ач холбогдлыг, улс төрийн бодлогын дараа оруулж байв. Газарзүйн байршил нь оршин тогтнох тэмцэлд шийдвэрлэх үүрэгтэй боловч, зөв улс төрийн харилцаагар гарах үр дүнд хүчтэй нөлөөлж болно хэмээн тэр хэлжээ.
Англи америкийн орчинд, Алфред Таер Махан (1840-1917) мөн Халфорд Макиндер (1861-1947) нар геоулстөрийн бодолд анхааралаа хандуулцгааж байв.
Х. Макиндер эх газрын бодлогыг илүү чухалчлан үзэж байсан ба далай тэнгисийн бодлого буюу түүнийг эзэмшигч, хянагч улсууд илүү нөлөөтэй байх болно хэмээн дүгнэж байснаараа Махан-аас ялгаатай юм.
Тэр үеийн эдгээр онолчдын хийсэн газарзүйн байршил, амьд организмтай адилдтгасан улс орны бодлогын тайлбаруудыг дэлхийн 1-р дайны дараа олон тооны эрдэмтэд өргөжүүлэн судалсан юм. Гол төлөөлөгч нь германы Карл Хаусхофер (1869-1946) юм. Дайны дараа Герман улс үлэмж хэмжээний газар нутгаа алдсан, дээр нь эдийн засгийн хувьд сүйрэл амсан маш өндөр өр төлбөрт унаж, сэхэл авч чадахгүй байсантай холбон үзсэний үндсэн дээр К.Хаусхофер хоёр ерөнхий санаа илэрхийлсэн юм.
Нэгдүгээрт,газар нутгийн хувьд тасдуулан жижигрэсэн Герман улсад хүн ам нь багтахгүй болж, сунан тэлж томрох ёстой.
Хоёрдугаарт, жижигхэн болоод зогсохгүй, шудрага бусаар шийтгэгдэж, үндэстний хувьд үлэмж ихээр доромжлуулан, зовж шаналж байна гэсэн юм.
Тэр үеийн 3 дахь райхийн геоулстөр ерөнхийдөө энэ санаанууд дээр суурилж байв. Германы явуулсан үлэмж их цус асгаруулсан, эзлэн түрэмгийлэх дайны дараа өөрийн үзэл бодол бүтэлгүй нуран унахыг харж, амьд гэрч нь болсон профессор К. Хаусхофер 1946 онд өөрийн эхнэрийн хамт амиа хорлосон юм.
Дэлхийн II дайны дараа дэлхий нийтэрээ Германы явуулсан геоулстөрөөс зайгаа барьцгаан, Европ ерөнхийдөөбодлогын зогсонги байдалд орсон бол англи, америкийн орчинд хүйтэн дайныид үед тэгээгүй юм.
Гол төлөөлөгчид нь болох Никлас Спикман, Хенри Киссэнжэр, Збигнев Бзежински нарын неореалист үзэлтнүүд сонгодог геоулстөрийн үргэлжлэл байсан хэмээн үзэж болно. Тэд колончлолын үе нуран унасныг болонэрх мэдлийн орон зай дэлхийн хэмжээнд хэрхэн тархсаныг үзүүлэн тайлбарлахыг оролдсон билээ. Ерөнхийдөө тэр үеийн бодлого ЗХУ-ын нөлөөллийг багасгаж, социализмын хүчийг дарахад чиглэгдэж байв.
Мөн яагаад АНУ цэрэг зэвсгийн үйл ажиллагаг өөрийн эх газраасаа хол явуулсныг (жишээ нь 1950 оны Солонгосын дайн, 1957 оны Вьетнамын дайн) өөр өөрсдийн байр суурьнаас тайлбарласан юм. Тэдний бодлого хүйтэн дайны үед хэрхэн хэрэгжиж, зүүний блок бутарсныг бүгд мэдэж байгаа бизээ. Түүний дараа Берлиний ханыг нурааж, Афганистаны, дараа нь Иракийн дайн…
Орчин цагийн тодорхойлолт
Гүрнүүдийн өнөөдрийн явуулж буй бодлогуудыг харахад, “эзлэн ашиглах” сонгодог зорилго нь өөрчлөгдөөгүй боловч арга барил нь өөр болсон байна. Хуучны адил хуягт, танк, цэрэг оруулж улс орныг эрхшэлдээ оруулахыг урьтал болгохгүй. Өнөөдрийн геоулстөр хэмээх нь том орон зайд тусгаж буй эрх мэдлийн тусгал юм. Өрөөр хэлбэл, шууд зэвсэг техникээр эзлэх бус, харин эрх мэдлээ өөрийн хянаж буй орон зайд бүхэлд нь тусган нөлөөлөх арга юм.
Ингэж байгаа геоулстөр бол буюу орчин цагт тохируулсан “имрериализмын” зөөлөн хэлбэр юм.
Зорилго нь... мэдэгдэж байгаа эрчим хүчний нөөцүүдийг геоулстөрийн эрх мэдэлдээ оруулах, түүнийг тээвэрлэх замуудыг хяналтандаа байлгах, мөн нөөц байж болох бүсүүд рүү гарц гаргах . Гүрнүүдийн өнөөгийн геоулстөрийг “тухайн үндэстний дэлхийд оршин тогтнолоо бэхжүүлэн, нөлөөллө нэмэгдүүлэхийн тулд ач холбогдол бүхий бүс нутаг, улс ороныг чиглүүлэн явуулж буй байнгын ашиг сонирхлын гадаад (үүний дотор эдийн засаг,шашин,цэрэг, соёл орж болно) бодлого” хэмээн тодорхойлж болох юм.
Жижиг улсуудад зориулан явуулж байгаа “Нууц бодлого”
Улс орнууд хоёр төрлийн бодлого хэрэгжүүлж байгаагийн нэг нь “олон түмэнд ил байх бодлого”, нөгөөх нь “нууц геоулстөрийн бодлого”. Энэ нууц бодлогоо байгалийн баялаг ихтэй жижиг улсад тулгасны улмаас:
1. Засгийн газар нь зөвхөн байгалийн баялгийн нөөцдөө найдаж,бусад салбарууддаа ач холбогдол өгөхгүй байснаас тус улсыг олон улсын үнийн хэлбэлзлээс бүрэн хамааралтай болгоод зогсохгүй, бүхэлдээ нийгэм эдийн засгийн бүтцэд нь муу нөлөө үзүүлэн царцанги байдалд байлгана (сонгодог Голланд өвчин).
2.Байгалийн баялаг нь төрийн болон төрийн бус бүх төлөөллийн шуналыг хөдөлгөж, эрх мэдлийн төлөө тэмцэхэд хүргэдэг. Гадныхан, тухайн улсын төрийн цөөн тооны хүмүүсийг ашиг сонирхлоор нь татан өөрсдийн хүнээ болгож, өөрсдөд нь ашигтай бодлого тулган явуулдаг. Ийм үед улс орон хөгжих боломжгүй болж, төрийн аппарат нэр төдий болон суларч, авилга цэцгэлэж, улмаар тус орны дотоод зөрчил үүсэн бий болох орчинг бүрэлдүүлэхээс гадна бүр зэвсэгт мөргөлдөөн хүртэл гарахад хүргэдэг.
3.Төрийн эрүүл бодлого үгүй болсноос төсвийн маш их алдагдалд байнга орж,гадаад зээл тусламжаар төсвөө нөхөж, гадны хөрөнгө оруулагчдын өрийн хавханд орсоноор тэднээс бүрэн хамааралтай болно.Тус улсын далд эзэд нь гадныхан болж, байгалийн баялгаа улс орон өөрөө бус зээл олгогч нартаа ашиглуулдаг.
Монголд амжилттай хэрэгжиж байна
Энэхүү бодлогын үр дүнд манайд яг ийм байдал үүсэн буй болж, нийгэм маань тэр аяраа зүйрлэж хэлвэл "хонины шөл“ болон хувирч ээ. Энэ шөлний дээд хэсэгт хөвөх нимгэн "тосон давхарга“ болох 5-хан хувь нь баялгаас хүртэж, үлдсэн "усан шөл“ болох ард түмэн туйлдан ядуурч байна.Сонирхолтой нь дэлхийн нийт ядуу хүмүүсийн 78 % нь байгалийн баялгаар баян улсад амьдарцгааж байна.
Манай улс газар зүйн онцгой байршил, хүн амын сийрэгшилт, далайд гарцгүй эдийн засгийн бүрэн хамааралтай байдал зэрэг нь үргэлж их гүрнүүдийн сонирхлын хэсэг нь байж, тухайн үед нь бидэндээ тохируулан харьцаж ирсэн.
Энүүхэндээ гэж хэлэхэд, Монгол улсыг хөгжилтэй, хөл дээрээ баттай зогссон, өөрсдийн байр суурийг илэрхийлэн баттай хамгаалах чадвартай, эдийн засгийн хувьд бүрэн бие даасан байлгахыг тэд хүсэхгүй байна. Харин эсрэгээр, дотроо хагаралтай бутархай, эв нэгдэлгүй, улс төрчид нь авилгад идэгдсэн утсан хүүхэлдэйнүүд болсон, энгийн иргэд нь бодит байдалд зөв дүгнэлт хийх чадваргүй, шашинжсан мухар сүсэгт автсан, оюун ухааны хувьд харанхуй,архинд живж ядуухан амьдралтай байлгахыг хүсэж байна.
Харамсалтай нь, тэдний энэ төлөвлөгөөүүнийг уншиж буй мөч хүртэл хэрэгжсээр иржээ. Дээр нь бид хэн нь “наашаа” хэмээснийх нь зүг найган давхиж найзархаг гуйлга гуйх бодолтой, нэг талыг барьсан явцуу бодлого явуулж байна. Монголын байр суурь яах гээд байгааг гадныхан байтугай өөрсдөө ч сайн ойлгож мэдэхгүй болжээ.Байр сууриа олоогүй,тодорхойлж чадахгүй байгаа маань хэн боломжтой, хүчтэй, том байна, түүний далавчин дор хамгаалагдан үлдэх гэсэн арчаагүй байдалд хүргэж байгаа бөгөөд энэ нь яах аргагүй өрөвдөлтэй жижиг улсын байр суурь юм.
Жишээ аван Монголын төмөр замын төслийг ярихад, энэ амин чухал мега төсөл дээр улсын баримтлах ямар ч геоулстөрийн бодлого үгүй байсны улмаас ашиг харж хандсан, улс болгонтой найзархаж хамтран ажиллана гэсэн бүтэшгүй, найдлага төрүүлсэн үйл ажиллагаа явуулж байж. Үүний үр дүнд бүх том гүрнүүдийн бодлого ороод ирчихсэн, үүнээс болж тайлах хэцүү, яг л эртний Грекийн домогт гардаг “Гордиев зангилаа” мэт тайлж боломгүй мухардмал байдалд ороод байна. Үүнийг зарим нэг төрд шургалсан гадны эздийн гар хөл болсон хүмүүс тэдний бодлогыг гүйцэлдүүлэн, Монголыг хохироох гэж оролдож байна.
Яагаад Х. Баттулга Монгол улсад ямар ч хэрэггүй, дэлхийн стандарт бус өргөн замыг тавих гээд улайран зүтгээд байгааг нэр хүндэт “Коммерсант”сонины өгүүлбэрээр тайлбарлаж болох юм “...Орос улс Тавантолгойгоос эх авах төмөр замыг одоо байгаа ТрансМонголын өргөн царигтай төмөр зам хүртэл барих ихээхэн сонирхолтой байгаа юм. Ингэснээр МонголынХятадруу экспортлох нүүрсний замд хангалттай саад босгож түүнийг үр дүнтэй хянах бололцоо гарах юм.”
Яах хэрэгтээ вэ?
Эхний ээлжинд бид стратеги төлөвлөгөөгөө болон байр сууриа тодорхой болгомоор байна.Ингэхийн тулд зөвхөн зэргэлдээ хажууд буй урд хойд хөршөө, аль эсвэл Америкийг харах бус, харин дэлхий дахин дахь нөхцөлбайдлыг бүхэлд нь тольдон харсны үндсэн дээр зохих дүгнэлтийг хийж, түүнээс урган гарах бодлогоо тууштай явуулах, хоёр хөрштэйгээ найрсаг харицаатай байхын зэрэгцээ хэний ч нөлөөнд автахгүй байж,дэлхий нийттэй чөлөөтэй харьцах бодлого баримтлах шаардлагатай байна.
Үүний тулд төвийг сахисан орны статус нэн зохимжтой. Дэлхийн II дайны үед Европын ганцхан улсын нутаг дээр нэг ч бөмбөг унаагүй билээ.Тэр нь төвийг сахигч жижигхэн Швейцари улс юм. “Европын холбоонд нэгдэхгүй, хамааралгүйгээр төвийг сахисан байна” гэсэн онцгой статусынхаа хүчинд өнөөдөр Европын холбооны бүх улс орныг донсолгож, 2007 оноос хойш тасралтгүй үргэлжилж буй хямралыг тойрч гарсан улс бол бас л нөгөө Швейцари юм.
”Чи эцэг эх,ах эгчээ хэзээ ч өрөө сонгож чадахгүй, харин эхнээрээ өрөө сонгож чадна” гэх үгсийг араб эцэг хүүдээ сурган захидаг. Үүнтэй нэгэн ижил, бид, хоёр том хөршөөсөө нүүгээд явчихаж чадахгүйгээс хойш, сүүлийн үед их хэрэглэгдэх болсон 3 дахь хөршийн бодлогоо зөв тодорхойлж, манай улсын ашиг сонирхолд нийцсэн ямар ч улс оронтой чөлөөтэй харьцаж чадах хэмжээний чиг баримжаатай болох нь чухал юм.
Одоо дэлхийд,Уинстон Черчилийн хэлсэн “…Мөнхийн дайсан үгүй,мөнхийн эрх ашиг бий”гэсэн бодлого давамгайлж байна. Энэ нь Орос, Хятадын харилцааны үндсэн зарчимыг хоёр тал ”Өнгөрснийг бус, зөвхөн ирээдүйг харна…” хэмээн тодорхойлсонтой яг тохирч байгаа юм.АНУ дэлхий дахинд нөлөөллөө нэмэгдүүлэх бодлогоо эрчимтэй явуулж байгаагийн улмаас (2011 онд цэргийн зардалд 711 тэрбум доллар зарсан нь 2 р байрт яваа Хятад улсаас 5 дахин их юм) Орос, Хятад хоёр улс хүссэн хүсээгүй хоорондоо ойртох хэрэгтэй болж байна.
“Жижиг Монголыг хэн тоох вэ”,”бид ач холбогдолоор бага” хэмээн өөрсдийгөө“доош нь хийн” бусдын өмнө бөхөлзөж байх хооронд дэлхий бөмбөрцгийн бодлогыг тодорхойлогч глобал тоглогчидманай улсад аль хэдийн ороод ирчихсэн, биднийг төлөвлөгөөндөө багтаачихсан байхад бид юугаа ч мэдэхгүй хоорондын хэрүүлээхийгээд сууцгааж байх гэж.
“Оюутолгой буруу болсон”хэмээн монголчууд бид сүүлийн 5 жил тасралтгүй шаагиж байх хооронд “сайн болсон” гэх дэлхийд 2-рт орох аварга РИО ТИНТО манайд хэдийнээ сууршиж амжижээ.Гэтэл РИО ТИНТО гийн эзэн хэн бэ гэвэл англо-саксон, цаашилбал дэлхийг бүхэлд ньзалан удирдаж буй Ротшилдийн гэр бүлийн толгойлогч Натаниэл Ротшилд юм. Өөр юм хэлэх нь илүүц бизээ.
Эцэст нь, нэгэн удаа Израилийн Ерөнхий сайд асан Голда Маейраас, таны амьдралын үндсэн зарчим юу вэ? хэмээн асуухад “Еврейчүүдэд хэрэгтээ бүхэн...” хэмээн хариулжээ. Гэтэл бид Монголд хэрэгтэй бүхнийг сонгож чадаж байна уу?
Ч.Өрлөг
ericnw · 2013/04/13
NlfuB8 , [url=http://zhuufcbpkiif.com/]zhuufcbpkiif[/url], [link=http://ybftigkrvcsg.com/]ybftigkrvcsg[/link], http://slchxprimzyl.com/
kbmiecm · 2013/04/13
WawB56 , [url=http://tlxuiedaeezp.com/]tlxuiedaeezp[/url], [link=http://rofytuykasfw.com/]rofytuykasfw[/link], http://icdeedtvhvhj.com/
Takashi · 2013/04/10
This site is like a classroom, execpt I dont hate it. lol