Ерөнхийлөгчийн С.Баярцогт руу хандсан мэдэгдэл ба АН-ын нөхцөл, байдал
2016/05/18
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн бямба гаригт Дархан-Уул аймагт ажиллахдаа иргэдтэй уулзалт хийж, энэ үеэр ажлын тайлангаа тавьсан. Хэдийгээр түүний уулзалтад Дархан-Уул аймгийн иргэд оролцсон ч тэднээр төлөөлүүлэн Монгол Улсын иргэдэд ажлаа тайлагнаж буйгаа тэрбээр онцолсон юм.
Энэ үеэр иргэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос оффшор дансны асуудлаар ямар байр, суурьтай байгааг нь тодруулж тус бүсэд компанитай хүмүүст хэрхэн хариуцлага тооцохыг асуусан байна. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж иргэдийн асуултад хариулахдаа санаанд оромгүй хариултыг өгсөн нь өнөөдөр улс төрийн хүрээний сонирхол татсан сэдэв болоод байгаа юм.
Тэрбээр "Оффшор гэдэг бол эргийн гадна гэсэн үг. Татварын чөлөөт бүс. Телевиз, нийгмийн сүлжээгээр яригдаж байгаа сэдэв. Бид хууль тогтоомжоо чангатгах хэрэгтэй. Хүмүүстэйгээ хариуцлага тооцох чиглэлд алхам хийх ёстой гэж бодож байгаа. Хамгийн эхний ээлжинд төрийн албан хаагчид оффшор гэдэг эргийн гаднах үйлчилгээ авдаг байдлыг хориглох ёстой. Үүнийг хуулиар хориглож, шийтгэдэг болох ёстой гэдэг дээр санал нэг байна. Цаашдаа энэ чиглэлд Монгол Улс хатуу хуультай болох ёстой. Миний зүгээс С.Баярцогтод нэг зүйл хэлж байгаа. "Чи сонгуульд нэр дэвших ээ болио. Чи хариуцлага хүлээх ёстой. Чиний өнөөдөр их хурлын гишүүн, сайд хийгээд явж байгаа чинь монголын төрийг муухай харагдуулаад байна.Ийм хүмүүсээсээ монголын төр салж чаддаг байх ёстой" гэж хэлж байгаа шүү. Энэ бол миний байр суурь. Энэ хүний тухайд нэгэнт өөрөө хүлээн зөвшөөрсөн бол дахиж их хуралд нэр дэвших хэрэггүй гэж харж байгаа" гэжээ.
Түүний уг ярианаас учир битүүлэг байсан хэд, хэдэн зүйл тодорхой боллоо. Тодруулбал, улс төрчдийг оффшор бүсэд данстай байхыг хориглосон хуулийг гаргахад Ерөнхийлөгч өөрийн зүгээс бүх чадлаараа зүгээс дэмжлэг үзүүлэх нь тодорхой байна.
Хоёрдугаарт, тэрбээр намын нөхөр С.Баярцогтыгоо ирэх сонгуульд нэр дэвшүүлэхийн эсрэг байр, суурьтай байгаа юм байна. С.Баярцогт төрд, АН-д гай болж байгаа нь үнэн билээ. Хийсэн хэргүүд нь баримт нотолгоотойгоо илэрчихээд байхад албан тушаал, авлигалд шунасаар байна хэмээн түүнийг шүүмжлэгчид олон. Түүний энэ дансыг олон улсын эрэн сурвалжлах нийгэмлэгийн сэтгүүлчид илрүүлээгүй бол Монголчууд өнөөг болтол мэдэхгүй байсан. Магадгүй С.Баярцогт өдийд Ерөнхий сайд болчихсон байсан байх. Гадаадад данстай нь илэрмэгц ард түмнээсээ уучлал гуйжУИХ-ын дэд даргаа өгч байсан хүн өнгөрсөн жил гэнэтхэн ЗГХЭГ-ын дарга болоод дэвшсэн. Жил хагасын дараа шүү дээ. Нөгөө өндөр албан тушаал хаших ёс суртахууны эрхгүй гэж ярьж явснаа мартаад ЗГХЭГ-ын дарга болсон гэсэн үг. Түүнийг УИХ-аас ч хөөх ёстой гэж олон түмэн үзсээр ирсэн. Одоо ч тэгж бодож байна. Хамгийн хачирхалтай нь С.Баярцогт гадаад дахь нууц дансныхаа мэдээлэл дээр China гэж бичсэн байсан. Энэ ганц мэдээлэл Монгол түмний бухимдлыг өнөөдрийг хүртэл төрүүлж байгаа. Өөрийгөө China гэж бичээд явж байгаа хүнд итгэж болох уу?Ийм хүнээр Монгол төрийг удирдуулж болох уу? гээд л. Тэгээд ч төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүн оффшор данстай байж, түүнийгээ ард түмнээс нууж, өөрийгөө China гэж бичсэн нь хуулийн болоод ёс суртахууны асар том зөрчил. Ийм хүнд төр тэргүүлэх эрх байхгүй гэж ард түмэн үзэж байгаа. Харин С.Баярцогт УИХ-ын дэд дарга гэх билэгдлийн чанартай албан тушаалаа өгсөн болоод бүр илүү ахиж одоо Засгийн газрын хоёрдахь эрх мэдэлтэн болчихсон явна. Ирэх сонгуульд Сэлэнгэ аймагт хүч үзэхээр бэлтгэж байгаа.
С.Баярцогт хариуцлага хүлээх ёстой ч Ерөнхийлөгч түүний нэр дэвших, дэвшихгүйг шийддэг, дэвшихгүй байхыг нь сануулаад явдаг хүн ч бас биш юм. Хуульд хориг тавихаас бусад үедерөнхийлөгч УИХ-ын тэр дундаа гишүүдэд заавар чиглэл өгөх эрх байхгүй. Энэ үүднээс ерөнхийлөгч эрх мэдлээ хэтрүүлж АН-ын дарга шиг загнасан нь ч бас үнэн байна. Бүх зүйлд оролцож буруутанд хариуцлага тооцоод явах албан тушаалтан нь ерөнхийлөгч биш л гэсэн үг.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж С.Баярцогтын нэрийг цохож ард иргэдийн өмнө тодотгож ярьсан нь зүгээр нэг тохиолдол биш. Тэр тодорхой шалтгаантайгаар С.Баярцогтыг буруутгаж дуугарсан нь том шалтгаантай. Сүүлийн өдрүүдэд АН-ынхан дотроо томоохон зодооныг үүсгэж сонгуульд хэнийг хаана, нэр дэвшүүлэх цаашлаад сонгуулийн кампанит ажлыг хэн удирдах зэргээр нилээн том тэмцлийг нам дотроо эхлүүлээд байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус намд Ерөнхийлөгчөөс чиглэл ирж С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарыг шахах ажиллагаа явагдаж байгаа гэнэ. Мөн намын дарга З.Энхболд бүх талаар шахагдаж байгаа сурагтай. Тэгэхээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АН-ын үйл ажиллагаанд албан бусаар оролцож эхэлсэн нь тодорхой байна. Бас нам дотроо зарим хүмүүстэй дайтаж эхэлсэн нь Дарханд хэлсэн үг болон сүүлийн үед хийж буй үйлдлээс нь харагдаж байгаа юм.
Дашрамд дурдахад, Нэгэн өмгөөлөгчийн хүсэлтээр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс оффшор бүсэд данстай нь илэрсэн 49 эрхмийг өчигдрөөс шалгаж эхэлжээ.
Видео.
24tsag.mn
төрөө ... · 2016/05/19
АН сая доллар марттлаа авлигадсан баярцогтоо сайд болгож ард түмнээ доромжилж басамжилсанг иргэд мартахгүй. Хариуг нь сонгуулд АН ын эсрэг санал өгч барих болно. Мөн төрөө 70 сая долларын өрөнд оруулж , АНУ- д саятан шиг баярхаж яваа, ОЮУ толгойн гэрээний гол буруутан МАН ын БАЯРыг ч иргэд мартахгүй хариуг сонгуулд МАН ын эсрэг саналаа өгч харуулах болно.
иргэн эмэгтэй · 2016/05/18
Бас гэр цэцэрлэг, дэлхийн 20 шилдэг сургуульд тэнцвэл төрөөс тэтгэлэг олгох, 9/1 нд уншдаг лекц, сурагч солилцоо, төрийн ёслолыг архигүй болгосон, зэрэг залуу үедээ ихээхэн анхаарсан бодлого явуулж , АЖИЛ ХЭРЭГ болгож байгаа нь тэр Төрөө цэвэрлэх суурийг бэхжүүлэхэд тун чухал нь гэж боджийн. Ний нуугүй ярихад энэ заваарсан нэг үе солигдоосой л .
иргэн эмэгтэй · 2016/05/18
Ерөнхийлөгч зөв л байна ш тэ. Бүх зүйлийг, ялангуяа одоогийн эрх баригч нартай холбоотой хэрэг болон одоогийн төрийн тогтолцоо, шүүхийн тогтолцоо гээд энэ бүх зүйлийг бүрэн цэвэрлэж чадах ямарч аавын хүү, охин байхгүй. Энд тодорхой цаг хугацаа орно гэж боджийн. Харин аль болох чадлаараа , зөв суурийг нь тавих хэрэгтэй.эхлүүлэх хэрэгтэй. Миний бодлоор харин ч Элбэгдорж үүнийг хийж байна гэж боджийн. Авилгатай тэмцэж байна. Харин бид хүний эрх ярьж хэлмэгдүүллээ гэж үймүүлэхгүй, шүүхийн шийдвэрийг нь харсан нь дээр. Ямар 37 оны хэлмэгдүүлэлт шиг хүн алаад байгаа биш. Наадуул чинь "бүгд адилхан байж намайг л хэлмэгдүүллээ л " гээд байгаа биз дээ. Ямарч байсан эхнээс нь цэвэрлэж явж байтал цааш хөврөөд хэзээ нэгэн цагт бидний хүсэн хүлээсэн үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Гол нь эхлүүлэх!!!!!!. Үүнийг Элбэгдорж ерөнхийлөгч хийсэн л гэж боджийн.
Зочин · 2016/05/18
Ерөнхийлөгчийн зөв шүү шудрага л байна шүү дээ.Хуулийн байгууллагаар шалгуулаачээ.
ИРГЭН · 2016/05/18
ЭЛБЭГДОРЖОО ИНГЭЖ ХУДЛАА ЖҮЖИГЛЭЖ БАЙХААР ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДДАА ҮҮРЭГ ӨГӨӨД Л ШАЛГААД ОЛОН ТҮМЭНД МЭДЭЭЛЧИХЭЭЧ ДЭЭ ЧИНИЙ МЭДЭЛД БҮХ ЭРХ ХҮЧНИЙ БАЙГУУЛГА БАЙНА ШОУДАХ ГЭЖ АРГАА БАРЧИХ ЮМ ЖИЧ БУЛГАНЫ АСУУДЛЫГ НЭГ ТИЙШ НЬ БОЛГООЧ АРД ТҮМНИЙГ Ч БУЛГАНЫГ Ч Ч ЗОВООГООД ЯАХАВ
ВВ · 2016/05/18
Зөв зөв...Ерөнхийлөгч үнэн л хэлсэн байнштээ...
irgen · 2016/05/18
hurdan shalgaach busad orniig haraachee mash turgen arga hemjee avch baiga biz de hii hooson shulsee uschuuleed, 2 garaa gozognuulaad l hashigraad bhaar shalgaad buh hurungiig ni huraagaad shorond hiigeeche ene opshiortoi humuusiig bugdiig ni