Ардчилсан нам хуралдаж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн саналыг дэмжлээ
2016/05/24
Монгол Улсын Үндсэн хуулийн 39-р зүйлийн 3 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23-р зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан бүрэн эрхийнхээ дагуу Шадар сайд Ц.Оюунбаатар, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ нарыг Засгийн газрын гишүүний үүрэгт ажлаас чөлөөлүүлэх саналаа Шийдлийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг өчигдөр орой Ардчилсан намын УИХ дахь бүлэгтээ хүргүүлсэн билээ.
Тэгвэл өнөөдөр Ардчилсан намын бүлэг хаалттай хуралдаж, бүлгийн олонхи гишүүд Ерөнхий сайдын саналыг дэмжлээ. Бүлгийн хуралдаанд 25 гишүүн оролцож байгаа юм.
Зочин · 2016/05/24
super
би л байна · 2016/05/24
АН-ыг 2016 оны бүх шатны сонгуульд унагаж, улс төрөөс бүр мөсөн зайлуулах хэрэгтэй. монголыг зарж, өрөнд оруулж дуусгалаа
ан · 2016/05/24
Манай намын тэнэгүүд дандаа ард түмнийхээ эсрэг мулгуу шийдвэр гарагах юм даа, Энэ дуракуудаас түргэн салгаж өгөөч дээ бурхан минь
зочин · 2016/05/24
АН-ынхан үнэхээр шог юм аа. 4 жил хамтарч байна гэж ядарсан үедээ дэмжүүлж, олон зүйл дээр хамтарч байсан юм чинь ганц сар энэ 3 сайд санаатай юмнуудыг нь байлгаж л байна биз дээ. Одоо хэн гэдэг албан тушаалын хэнээтэн 2? гаруй хоногийн настай сайдын суудалд очих гэж тэнэгтэх юм бол доо. Та нарын энэ албан тушаалын хэнээрхэл та нарыг муухай харагдуулж, энэ сонгуульд ялагдахын чинь өмнөтгөл болж байна даа. Үүнийгээ ойлгох саруул ухаантан даанч байхгүй юм даа хөөрхий.