"Хангай" дээд сургууль Сэлэнгэ аймагт шинэ салбараа нээлээ
2016/05/24
Хангай дээд сургууль Сэлэнгэ аймагт шинэ салбараа нээжээ. Мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх, хөдөлмөрчдөд насан туршийн чанартай боловсрол олгох, хүмүүнлэгийн шинжлэх ухааныг инноваци болгон үйлдвэрлэлд нэвтрүүлэх, тусгай хэрэгцээт боловсрол олгодгоороо онцлогтой сургууль юм.
Мөн шаталсан сургалтаар олгох боловсролыг үйлдвэрлэлээс хөндийрүүлэхгүйгээр эзэмшүүлэн баталгаажуулах зорилгоор 2016 оны 04 сарын 15-ний өдөр Хангай дээд сургууль Сэлэнгэ аймагт өөрийн салбараа нээж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна.