Өнөөдөр 23 цагаас Чингисийн талбайгаас нийтийн тээвэр иргэдэд үйлчилнэ
2016/05/28
Өнөөдөр Чингисийн талбайд болох “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны үдшийн цэнгүүн дууссаны дараа 23:00 цагаас Чингисийн талбайн урд талын “Санктпетрбург”-ийн зогсоолоос хотын зүүн тийш Шархад, Ботаник чиглэлд, баруун талын “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байр”-ны өмнөх зогсоолоос урд, баруун тийш Нисэх, 3, 4-р хороолол, Баянхошуу /хойгуур/, Зүүн салаа /урдуур/ чиглэлд, зүүн талын “Соёлын төв өргөө”-ний зогсоолоос хойшоо 7 буудал чиглэлд тус бүр нэг автобус иргэдэд үйлчилнэ гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
Зочин · 2016/05/28
Onoogdson chigleliin irgeded hangalttai yum bolov uu?