Сонгуулийн Ерөнхий хорооноос ИЗНН-ыг сонгуульд оролцуулахгүй гэх шийдвэрийг гаргасан. Сонгуулийн Ерөнхий хорооны тус шийдвэрийг Ц.Ганхуяг тэргүүтэй намын гишүүд, дэмжигчид нь эсэргүүцэж Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаад байсан.

Энэхүү гомдлыг өнөөдөр Улсын дээд хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэж ИЗНН-ын талд шийдвэр гаргасан байна. Улсын дээд шүүхээс СЕХ-г хууль зөрчин шийдвэр гаргасан гэж үзэн ИЗНН-ыг 2016 оны сонгуульд оролцохыг бүртгэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргажээ. Энэ талаар ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг "Улсын дээд шүүх ИЗЗН-ыг дангаар сонгуульд оруулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргалаа. Шударга шүүхэд баярлалаа" гэсэн юм.

Т.Энхэлээ

24цаг.мн