ДЭМБ-аас улс орнуудад антибиотикийн хэрэглээг хязгаарлахыг анхааруулаад хэсэг хугацаа өнгөрлөө.

Манай улсад эмийн замбараагүй хэрэглээ эрүүл мэндийн байгууллагуудын сэтгэл зовоосон, тулгамдсан асуудал болоод байгаа. Хүн төрөлхтөн 1943 онд анх хүнд уудаг, тарьдаг антибиотикийг 100 гаруй бүтэцтэй эм гаргаж үйлдвэрлэсэн ч өдгөө 60 гаруйг нь эмчилгээнээс бүр мөсөн хасчээ. Учир нь эрдэмтдийн эмчилгээнд 60 гаруй антибиотик хүний биед дасал болж, нянг устгаж хүчирхээ больжээ. Цаашдаа энэ янзаараа антибиотикийн замбараагүй хэрэглээ хэвээр байвал 2050 онд бүх нянг устгаж чадахаа болино гэсэн дүгнэлтэд дэлхийн томоохон эрдэмтэд хүрчээ. Өөрөөр хэлбэл, нянгаар үүсгэгдсэн өвчнийг эмчилж чадахаа болино гэсэн үг.

Манай улсад сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй салбар бол эрүүл мэнд. Тэр дундаа эмийн хэрэглээ эрчимтэй өсөж иргэн бүр өөрийн эрүүл мэнддээ санаа тавьж интернэт, эмийн санд өндөр тунтай хүчтэй эм борлуулагдах нь ихсээр байгаа нь иргэдийн эрүүл мэндийн боловсрол дутмаг болон эмч, эмийн бизнес эрхлэгч, эм зүйч буруутай гэдгийг холбогдох мэргэжилтэн онцолж байгаа юм.

Жирийн иргэний байр сууриас ажиглахад сүүлийн үед эмч нарын бичиж буй эмийн жор ялангуяа өрхийн эмч нарын бичиж буй эмчийн жорд өндөр тунтай антибиотикуудын нэр ихээр харагдах болсон.

Мөн манай улсад эмнэлэг баригдахгүй үүнээс болоод иргэд цаг завгүй гэдгээс эмнэлэгт үзүүлэлгүй дурын эмийн санд орон “зовиур”-аа хэлэн эм уух нь буурахгүй нэмэгдсээр байна. Харин үүнтэй манай улсын эрүүл мэндийн байгууллага энэ оноос эхлэн эмийн зохистой хэрэглээ уриалга, аян эхлүүлсэн. Гэсэн ч төдийлөн буурахгүй харин ч антибиотик хэрэглээ нэмэгдээд байна. Учир өнөөх нь дуран мэдэн уух эмийн зохисгүй хэрэглээ. Үүнээс болоод хүчтэй эм буюу антибиотик хэрэглэхээс өөрцгүй болсон байдаг гэдгийг мэргэжлийн эмч хэлж байгаа юм. Эмэнд байдаг ашиггүй бодисыг гаж нөлөө гэж хэлдэг. Гаж нөлөө бага эсэх нь эмийн чанараас хамаарна. Сүүлийн жилүүдэд эмийн гаж нөлөөг бууруулж байгаа хэдий ч бүх эм гаж нөлөөтэй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Эмийг зөв хэрэглэвэл эм, буруу хэрэглэвэл хор болдог. Нэг эмийг хэт өндөр тунгаар эсвэл, удаан хугацаагаар хэрэглэхэд заавал гаж нөлөө илэрдэг байна. Иймээс л эмийн жор, эмчийн зааврын дагуу уу, эмчид үзүүлж нас, биеийн жингээсээ хамааруулан эм бичүүлэн уух нь зүйтэй юм. иймээс л эмчийн жорыг чухалчилдаг гэдгийг тодотгож байна.

 

Олон эмэнд дасалтай сүрьеэ, бүр олон эмэнд дасалтай гээд антибиотик ч дийлэхээ больсон өвчний тархалт газар авсан нь хүмүүсийн эмийн буруу хэрэглээтэй шууд холбоотой гэдгийг эмч нар хэлсээр байна. Сүүлийн жилүүдэд бэлгийн замын халдварт өвчний тархалт өндөр байгаа нь ч эмийн хэрэглээтэй хамаатай юм. Учир нь зарим халдварт өвчний нян антибиотикт дасаж, устахаа болиод байгаа аж. Эмийн найрлагын үйлчлэл хүчтэй учраас хүний биед байх ёстой эсүүдийг хүртэл үхүүлчихдэг тал бий.

 

Эмийн сангийн ажилтан ямар нэг үйлчлүүлэгчид эмийн хэрэглээний зөвлөгөө өгөх үүрэгтэй болохоос тодорхой нэг эм хэрэглэ гэж зөвлөх эрхгүй зөвхөн эмийн жорын дагуу эм олгох үүрэгтэй. Түүнчлэн өвчтөн эмийн санчаас эм нэхэж, шаардаж авах албагүй.

Гэтэл манай улсад эмийн сангийн борлуултад хяналт тавьдаг газар байхгүй учраас л эмийн хэрэглээг зохистой түвшинд хүргэж чадахгүй байгаа юм. Түүнчлэн эмийн санч нар аливаа нэг эмийг сайн үйлчилгээтэй хэмээн магтаж, худалдан авахыг санал болгох нь энгийн үзэгдэл болсон. Уг нь эмийг сурталчилж,борлуулах биш эмчийн заавар буюу жороор л худалдах ёстой.

Нөгөө талаар иргэдийн сэтгэл зүйд нөлөөлөх элдэв төрлийн сурталчилгаа ч эмийн зохисгүй хэрэглээг өдөөж буй. Эм хүмүүнлэгийн бизнес байх учиртай. Эмийн бизнес эрхлэгч эм зүйчид хүмүүсийг эм худалдан авах, албадлагын аргаар борлуулж болохгүй онцгой бараа гэдгийг үргэлж санах хэрэгтэй билээ.

М.Буянжаргал