Хүүхдүүд хоолны илчлэгээ бүрэн авч чадаж байгаа болов уу
2013/02/28
Хичээлийн шинэ жил эхлэнгүүт улсын цэцэрлэгүүд хүүхдийн хичээлийн болон ариун цэврийн хэрэгслийг хурааж авдаг. Тэгэхдээ эдгээр нь чанарын шаардлагыг бүрэн хангасан, сайн чанарынх байх хэрэгтэй гэж заадаг.
Мэдээж хүн бүр л бяцхан хүүдээ, охиндоо хэрэглүүлэх гэж байгаа болохоор хамгийн сайныг нь л авч өгнө. Гэтэл хүүхдэдээ хэрэглүүлэх гэсэн зүйлсийг багш нар гэр лүүгээ зөөдөг гэх юм. Цэцэрлэгийн багш нар хамгийн наад захын саван, 00-ын цаасыг худалдаж авч үзээгүй гэх. Харин нярав, нягтлан, тогооч нар нь хоол хүнсний бүтээгдэхүүнийг зөөнө. Ингээд л шат шатандаа л хүүхдийн хоол хүнс, ариун цэврийн хэрэглэлээс “хумсалсаар”... Ер нь аль ч цэцэрлэгийнхэн өглөө, өдөр, оройныхоо цай хоолыг цэцэрлэгийн багачуудтай зэрэгцэн хүртэнэ.
Зөвхөн өөрсдөө ч бус ар гэрийнхэн, найз нөхдөө ч дайлна. Жирийн ажилчин шиг хоол цайны мөнгө гэж зарцуулахгүй буянтай л ажилтай хүмүүс. Гэхдээ иргэд бэлтгэж өгсөн материалаа хүүхдэдээ зарцуулмаар байна шүү дээ. Тэгэхээр цэцэрлэг үүдэд камер тавих зайлшгүй шаардлагатай юм. Ингэснээр цэцэрлэгийн ажилчин албан хаагчид ч элдвийн хардлагад өртөхгүй.
Эрүүл мэндийн болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын “1-19 насны хүүхдийн хоногийн хоолны норм, шимт бодис, илчлэгийн хэрэгцээг батлах тухай” 2005 онд гаргасан тушаалаар 1-3 настай хүүхэд хоногт 1569.2 ккал, 4-6 настай хүүхэд 1770.1 ккал илчлэг авах ёстой юм байна.
Гэтэл хүүхэд ийм илчлэгтэй, шим тэжээлтэй хоол, хүнсийг цэцэрлэгийн хоолноосоо авч байгаа юу гэдэг нь тодорхойгүй л юм. Энэ бүхий л эргэлзээг арилгахын тулд цэцэрлэгийг камержуулах ажлыг нэн даруй хийх хэрэгтэй санагдана. Харин камержуулахыг хяналт, дарамт шахалт гэж үзэж байгаа нь дээрх но-той асуудлыг таригчид л байх. Хэн ч элдэв хардлагад өртөхийг хүсэхг үй нь ойлгомжтой. Тиймээс цэцэрлэгийнхэн ч камержуулахыг дэмжих байх.
Г.Хишигсүрэн