Соёлын төв өргөөнд үүр цайтал хуралдсан МАН-ын Их хурлаас өчигдөр Бага хурал болон Хяналтын ерөнхий хорооны гишүүдийг сонгох санал хураалт явуулж, тооллогын комисс дүнгээ нэгтгэжээ.
Бага хуралд 400 гаруй гишүүн нэрээ дэвшүүлсэн бөгөөд Их хурлын гишүүд Бага хурлын 310 гишүүн, Хяналтын ерөнхий хорооны 15 хүртэлх гишүүдийг сонгох саналаа өгч, тооллогын комисс саналын дүнг нэгтгэснээр хуралдааныг өндөрлүүлсэн байна.
Өнөөдөр Их хурлыг дахин хуралдуулах бөгөөд үүгээр саналын дүнг эцсийн байдлаар танилцуулах аж. Ингээд Их хурлаас шинэ бүрэлдэхүүнтэй Бага хурлын анхдугаар хуралдааны товыг зарласнаар Бага хурал намын ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх юм.