МАН-ын Бага хурал, Удирдах зөвлөлд багтсан дуулианы эзэд
2013/11/05
МАН-ын 27 дугаар Их хурал хуралдаж, Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нар болон Удирдах зөвлөлийн гишүүдээ сонгосон билээ. Ингэснээр МАН-ын удирдлага бүрэн бүрэлдэхүүнээрээ өөрчлөгдөж байгаа юм.
Харин өнгөрсөн зунжин МАН-ыг шинэчлэх талаар ярьж, тэмцсэн залуус болоод эгэл жирийн дэмжигчид нь бус фракц, бүлэглэлүүдийн төлөөлөл удирдах бүрэлдэхүүнийг нь бүрдүүлэв. МАН-ын Их хурлын дараа улс төрд байдаг гомдлын цуваа ч үүслээ. Тухайлбал, МАН-ын шинэ генсекээр Ж.Мөнхбатаас илүү Ж.Сүхбаатарт найдлага тавьж байсан хүн олон бий. Гэтэл байдал буруугаар эргэсэн. Харин Ж.Сүхбаатар твиттер хуудсаараа дамжуулан бухимдлаа илэрхийлсэн юм. Тэрбээр “Т.Бадамжунай гэдэг мафи шоронд ороогүй цагт Монголд авлигачид жаргаж, олон түмэн айдас доромжлол амссаар байх болно. Нам дамжсан бас хуулийн ажилтнуудын халхавчинд орсон луйварчид энэ улс орныг хэдий болтол дарлаж доромжилж даврах вэ. Авлигачдад дайн зарлалаа гэдэг. Яагаад авлигын мафийн эзэд шоронд орохгуй байна. Тэгээд манай улсын авлигын загалмайлсан эцэг бол Т.Бадамжунай тэргүүтэн” хэмээсэн юм. Үүний хажуугаар МАН-ын Орон нутаг, намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн даргаар сонгогдсон Х.Булганчимэг гэх эмэгтэй “Н.Энхбаяр даргатай хамтарч ажиллах болсондоо баяртай байна” гэж хэлээд онигоонд орсон гэж байгаа. Х.Булганчимэг нь "Петровис"-ийн Ж.Оюунгэрэлийн дүү юм байх. Түүнчлэн МАН-д "Петровис"-ийн тодотголтой О.Содбилэг гишүүн байдаг. Тэгэхээр МАН-ын Удирдах зөвлөлд "Петровис"-ийн хоёр ч төлөөлөл орж, ажиллах болов. Үнэхээр намаа шинэчилж чадах хүмүүс удирдах зөвлөлд сонгогдож чадсан уу гэдэг нь эргэлзээ төрүүлж байгаа юм.
МАН 27-р Их хурлаараа намынхаа Бага хурлын шинэ бүтэц бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан. Ингэхдээ намын дүрмэнд орсон өөрчлөлтийн дагуу МАН-ын Бага хурлыг 310 гишүүнтэй байхаар тогтсон. Энэ дагуу Бага хурлын 310 гишүүнийг шинэчлэн сонгосон юм. Тэгвэл энэхүү 310 гишүүнд олны танил, элдэв дуулиан шуугианд холбогдсон хүмүүс багтаж байгаа юм.

Т.Билэгт: 2000 оноос Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга
2004 оны 12 дугаар сараас Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга
2005 оны 07 дугаар сараас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга
2007 оны 12 сараас Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
2008 оны 12 сараас дахин Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан. 1996 оноос Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч гишүүнээр сонгогдсон.
Түүнийг Авлигын хэргээр Н.Энхбаярын хэрэгт холбогдуулан шалгаж байсан юм. Түүнийг өнгөрсөн зун “Кореан Эйр”-ын онгоцоор “Чингис хаан” нисэх буудалд буухад нь баривчилж, хорих 461-р ангид аваачсан юм. Түүнийг нийслэлийн өмчит “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар” сонины газрыг хууль бусаар хувьчлах ажилд Н.Энхбаяртай хамтран оролцсон хэргээр АТГ-аас шалгаж эхэлсэн ч хэргийг шалгах явцад “АНУ-д эмчилгээ хийлгэх” нэрээр гадагшаа яваад сураггүй болсон билээ. Тиймээс түүнийг АТГ-ын хүсэлтээр Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн байдаг. НИТХ-ын дарга Т.Билэгтийн хувьд Н.Энхбаярын хэрэгт шалгагдаж эхэлс-нээсээ хойш хоёр жил гаруйн хугацаанд АНУ-д амьдарсан бөгөөд АНУ-ын цагаачлалын албанд хандаж, тус улсад байнга оршин суух хүсэлт гаргасан тухай АТГ-аас мэдээлсэн байдаг.

С.Батмөнх: Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга асан С.Батмөнхийг улсын сан хөмрөгөөс завшсан, хумсалсан нь багагүй гэдгийг баримтаар нотлоод байгаа хэр нь баригдаж хоригддоггүй, хорьсон ч цагаадаж амждаг сүйхээтэй нэгэн. Энэ нь түүний эрх дарх ганц ИНЕГ-т бус Хан-Уул дүүргийн хууль хяналтын байгууллагынхныг өөрийн талд урвуулж амжаа юу гэсэн хар төрүүлдэг. С.Батмөнх ИНЕГ-ын даргаар ажиллаж байх хугацаандаа тухайн үеийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны зарим албан хаагчдад орон сууцны дэмжлэг үзүүлсэн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, хамааралгүй компанийн ажилчдыг дэмжих зэргээр улсын төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан хэргээр АТГ-т шалгагдаж байсан юм. Түүнчлэн Өмнөговь, Ховд аймгийн нисэх онгоцны буух зурвасыг барих компанийг хууль бусаар сонгон шалгаруулсан, улмаар шаардлага хангахгүй барьж, тохижуулсан нисэх онгоцны буудлыг ашиглалтад хүлээн авсан хэргийг нь шалгаад хэрэгсэхгүй болгох шийдвэрийг гаргасан байдаг.
Т.Бадамжунай: Тэрбээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажилласан хугацаандаа Булган аймгийн элеваторыг долоон тэрбум төгрөгөөр улсад худалдан авч байсан аж. Тухайн элеваторын бодит үнэ 3.5 тэрбум төгрөг байсан ч илүү гарсан мөнгөөр нь тэрбээр өөрийнхөө “Хангай гурил” хэмээх шинээр байгуулагдсан компанид зориулж Булган аймагт газар авч байсан гэдэг. Хотын Ерөнхий менежер байхын л Улаанбаатарын өнгөтэй, өөдтэй газрыг тэр чигээр нь бусдад зарж, үрж баяжсан гэж яригддаг тэрбээр “Үлисс Нардин” хэмээх цагийг 800 мянган доллараар захиалж хийлгэсэн гэлцдэг.
Түүнчлэн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хүрээнд 2012 онд төсөвт тусгасан 500 сая төгрөгийг зориулалтынх нь дагуу ашиглаагүй нь тогтоогдсон. Тодруулбал, Завхан аймагт 2012 оны тавдугаар сард жижиг дунд үйлдвэрийг дэмжих нэрээр ямар ч төсөл сонгон шалгаруулахгүйгээр 500 сая төгрөгийг долоо хоногийн дотор төсвөөс гаргаж, нэр бүхий 108 иргэн, аж ахуйн нэгжийн данс руу шилжүүлжээ. Нэг үгээр хэлбэл, энэ 500 сая төгрөг иргэдийн амьжиргааг дээшлүүлэх жижиг, дунд үйлдвэрлэлийг нь дэмжихэд зарцуулагдах ёстой байв. Гэтэл энэ хэмжээний мөнгийг ямар замаар 108 иргэн, аж ахуйн нэгжийн хувийн данс руу шилжүүлсэн нь, яагаад төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй нь, мөнгө авсан иргэд ямар үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн нь тодорхойгүй байсан юм. Иймээс цагдаагийнхан 500 сая төгрөгийг хэн нэгэн завшсан байж магадгүй хэмээн сэжүүр гарган шалгаж эхэлхэд ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай тэргүүтэй тус яаманд газар, хэлтсийн даргаар ажиллаж байсан хүмүүсийг ч мөрдөн байцаалтын явцад шалгах шаардлагатай гэж үзэж байв.
У.САРАНГЭРЭЛ
Зочин · 2013/11/07
http://Cash4Visits.com/ref.php?refId=296141