Тавантолгойн “бантан”-гаар уул уурхайг төсөөлж болохгүй
2013/03/13
Уул уурхайн салбарт шинэ салхи сэвэлзэж эхэллээ. Салхи эргэсэн сайн цаг Монголд тохиож, өнгөрсөн оны байдлаар уул уурхайн салбар ДНБ-ий 18.6 хувь, аж үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний 67 хувь, экспортын 87.7 хувийг тус тус эзлэв.
Хэдий гаднын хөрөнгө оруулалт үлэмж багассан ч дотоодод хэрэгжиж буй Оюутолгой төсөл дэлхийн хэмжээний үйлдвэрлэл явуулахад бэлэн боллоо. Тиймээс уул уурхайн салбарыг Тавантолгойн “бантан”-гаар төсөөлж болохгүй. Уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажиллагаа гацсан ч гарц үлдсэн гэдгийг мартаж болохгүй. Уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, түүний үнийн “оргил” цаг зөвхөн өнөөдрөөр төгсөхгүй нь мэдээж. Дэлхийн хөгжлийн шинэ хандлага ашигт малтмалд цаашдаа “хайр” зарласаар байх нь нээ.
Ирж яваа цагийн эзэд уул уурхайн салбарыг сонгож, ашигт малтмал манай дэлхийд ялалт байгуулж, алдраа дуурсгах нь дамжиггүй. Ирээдүйд уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэл буурахгүй гэсэн таамгийг эрдэмтэн, судлаачид дэвшүүлэх болсон. Тухайлбал, БНХАУ болон Энэтхэг улсын хүн амын өсөлт нь уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд эрэлт, хэрэгцээг дагуулна гэж үзжээ. Аливаа улсын нэг хүнд ногдох үндсэн орлого 5-10 мянган ам.долларт хүрэх үед, металлын хэрэглээ онцгой ихэсдэг байна. Хөгжиж буй болон хөгжингүй улсуудын хөгжлийн хандлагад тулгуурласан судалгааны дагуу олон хүн амтай Хятад болон Энэтхэг хөгжлийн шинэ шатанд ирэхэд металлын хэрэглээ огцом өсөх төлөв гарчээ.
Ирээдүйд Энэтхэг улс дэлхийн автомашины зах зээлд өөрийн байр сууриа оллоо гэж үзэхэд металлын хэрэгцээ өсөх нь хууль. Тухайлбал, автомашин үйлдвэрлэхэд ойролцоогоор 150 кг хөнгөн цагаан, 25 кг зэс, 10 кг цайр хэрэглэдэг юм байна. Хос мотортой машинд дахин 40 кг зэс шаардлагатай аж. Бидний сайн мэдэх хос гибрид хөдөлгүүртэй машинд 28 кг газрын ховор элемент ордог гэсэн судалгаа байдаг.
Дэлхийн металлын хүдрийн боловсруулалтын хэмжээ жил бүр өсөн нэмэгдэх болсон. Үүний баталгаа болох ил уурхайн олборлолт хүдрийн боловсруулалтын 83 хувийг эзэлж байна. Үлдэж буй 17 хувь нь далд уурхайд ногдох аж. Өнгөрсөн оны байдлаар 6000 сая тонн металлын хүдэр боловсруулсан гэсэн мэдээ бий. Далд уурхай нь харьцангуй хаягдал багатай буюу нийт хүдрийн 10 хувиас хэтэрдэггүй бол ил уурхайн үед нэг тонн хүдрийг олборлохын тулд 2.5 дахин их хаягдал гаргах шаардлагатай аж. Жилд 10 сая тонн хаягдал чулууг зайлуулах шаардлага гардаг юм байна. Гэсэн ч уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрчимтэй хөгжих болсныг тоон үзүүлэлтүүд гэрчлэх боллоо.
Б.Тогтох
social bookmark · 2013/06/10
JiQ0hb wow, awesome blog article.Thanks Again. Fantastic. http://crk.com/
social bookmark · 2013/06/05
AXxrYJ I am so grateful f your blog.Really looking fward to read me.
drlxayx · 2013/04/13
T9ZPsr , [url=http://crcakolalosz.com/]crcakolalosz[/url], [link=http://rtdosipnscrm.com/]rtdosipnscrm[/link], http://ppbznezvdbvb.com/
isxjbmqlgqh · 2013/04/11
DHDh4H , [url=http://agxagqxpolcd.com/]agxagqxpolcd[/url], [link=http://wvuzuzgpfpii.com/]wvuzuzgpfpii[/link], http://ywoubrrvmale.com/
twiwcgzwb · 2013/04/11
BChnp5 , [url=http://prananghrzdl.com/]prananghrzdl[/url], [link=http://eyfpkhvjufbt.com/]eyfpkhvjufbt[/link], http://nfjmyrawnuhb.com/
uqtlmmkehm · 2013/04/11
xH1jyw dytdyajcklwz
Rainny · 2013/04/10
Thanks f hpeling me to see things in a different light.