Ам.долларын ханш буурсанд баярлахгүй байх шалтгаан олж өгөөч!
2013/12/22
“Эдийн засаг муу байх тусмаа сайн” гэсэн өнгө аясыг өнөөгийн улс төрөөс мэдэрсээр байна. “Ам.долларын ханш хаданд гарлаа. Эдийн засаг сүйрлээ” гэсэн уур амьсгалыг бүрдүүлэх гэж ихэд хичээсэн ч Монголбанк олон тайлбар, гачигдал тоочилгүй ажлаа хийсээр өчигдрийн байдлаар “Найман шарга” зах дээр ам.долларын авах ханш 1665 төгрөг, зарах ханш 1669 төгрөг байлаа.
Монголбанкны ханшаар ам.доллар энэ сарын эхэнд 1741 төгрөг, одоогийн байдлаар 1629 төгрөгийн ханштай байна. Харин энэ амжилтад баярлах “дуу хоолой” таг чиг боллоо. Тэгэхээр “Эдийн засаг муу байх тусмаа сайн” гэсэн нэг аминчхан логик яваад байна аа даа.
Инфляци тогтвортой байна. Бас л хэн ч баярласангүй. Мэдээж иргэн Дорж Монголбанк руу утсаар ярьж баярласнаа илэрхийлэхгүй нь тодорхой. Гэтэл инфляцийн өсөх, төгрөгийн ханш буурах зэрэг нь иргэн Доржийн амьдралд хэрхэн ачаалал нэмдгийг, түүнийг хэн зохицуулах ёстой үүрэг хүлээдэг вэ гэдгийг бүгд мэднэ. Төгрөгийн ханшийн тухайд буурах үндсэн шалтгаан нь суурь шалтгаан гадаад валютын орох урсгалтай холбоотой. Гэтэл өмнөх Засгийн газрынхан буюу хатуухан хэлэхэд МАН-ынхны сонгуулийн кампанит ажилд “зузаатгал” хийх гэж гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн шийдвэрийг яаран гаргасан. Үүний үр дүнд гадаад худалдааны орлого, шууд хөрөнгө оруулалтын хэмжээ тасралтгүй буурсныг мэдэх хүн олон бий. Хамтарсан Засгийн газарт байснаа ч бодсон уу, “уйлаад” нэмэргүйг ч ойлгосон юм уу, шинэчлэлийн Засгийн газар үг дуугүй эдийн засгаа өөд татахыг л хичээв.
“Хараагаад” байгаа бондынх нь хөрөнгийг “мөнгө ургуулах” төсөлд зарцуулж чадвал эдийн засгаа хямрал амсуулалгүй босгоод ирэх боломж байгааг олж харлаа. Хийхийг хичээлээ. Үр дүнд ч хүрч эхэллээ. Шагналд нь Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд нарыг огцруулах асуудлыг тавьж байх шив. Энэ бол МАН-ынхны л арга барил. “Элсний 13”, “Бакугийн 26 комиссар” мэтийн Зөвлөлтийн киноноос сэдэвлэсэн бохир үйл ажиллагаагаар тэд Засгийн эрхийг авч харилцан өс зангидаж, хорслоо ч тайлж сурсан билээ. Зөв арга барил, ил тод амжилтыг алга ташин хүлээн авах сэтгэлийн тэнхээ, улстөрчийн хат МАН-ынханд дутагдаж байгааг нуух юун. Арга ч үгүй юм. Сөрөхгүйгээр 20 гаруй жил болсон улс төрийн хүчин шүү дээ. Тэдэнд тактик хэрэгтэй. Насаараа намд нь ажилласан “кадр”-уудын нэг Б.Энхмандахын хэлсэнчлэн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт, ажлын үүргийн хуваарилалт нь хүртэл өөр байх ёстой. Бөөнөөрөө сөрж, бүгдээрээ хашгирахаас гадна цөөнөөрөө баг болж судалгаа хийж, түүндээ түшиглэж ярих нь зүйтэй баймаар юм.
Түүнээс биш одоогийн байд¬лаар УИХ-ын чуулган, байн¬гын хорооны хуралдаан дээр тавьж буй асуудлууд, зарим сайдыг огцруулахаар хөндөж буй өнцөг, өгөгдөл нь хүртэл нэг л болхи буйг олон нийт анзаарч байна. Ажил бүхэн рүү нулимаад байхдаа асуудлын гол нь байдаггүй. “Өчигдөр-өнөөдөр-маргааш”-ын талаар хүртэл бодож үзэх хэрэгтэй. Утаанд, түгжрэлд ямар хэмжээний мөнгө зарцуулж байсан билээ. Үр дүн нь юу болов. Шинэчлэлийн Засгийн газар, Монголбанк, Нийслэлийн шинэ удирдлагууд өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд юу хийчихэв. “Болохгүй байна” гэсэн тайлбар зүүгээд удаж буй хэчнээн зүйлийг өөрчилснийг тоолоод үзчих. Олон нийтийн бэлхнээ харж байгаа зүйл дээр худлаа хэлэх хэрэггүй.
МАН-ын Засгийн газрын үед, Л.Пүрэвдоржийг Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхад ам.долларын ханш, инфляци ямар байсныг санаж байгаа биз. УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнөхөн л гэхэд импортын үнэ экспортын үнээс арав гаруй дахин хурдаутай өссөнөөс болж гадаад худалдааны нөхцөл нь муудаад эхэлчихсэн л байсан шүү дээ. Харин энэ удаа сөрөг хүчнийхэн төгрөгийн ханшийн талаар тоглолт хийх гэж оролдоод ийнхүү бүтэлгүйтэв бололтой. Манай улсад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гадаад зах зээл дээр борлуулдаг үндэсний үйлдвэрлэгчид хуруу дарам цөөн байгаа нөхцөлд суларсан төгрөг үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжихэд одоохондоо далайцтай нөлөө үзүүлэхгүй гэдгийг эдийн засагчид хэлж байна. Үр ашиг муутай импортыг хязгаарлаж зардал хэмнэх, улсын валютын нөөцийг хамгаалахад төгрөгийн ханш сулрах нь хүчтэй нөлөөлнө.
Үнэхээр маргаашаа бодъё гэвэл үндэсний экспортлогчдоо дэмжих, гадаадын хөрөнгө оруулахын тулд алсын хараатай, “хар хайрцаг”-ны бодлого баримтлах л учиртай. Аливаа улсад ам.долларын буюу хатуу валютын нөөц их байх тусам төгрөгийн ханш тогтвортой байх нөхцөл бүрддэг. Энэ талаар бид тун сайн мэдээтэй байгаа. Тэгэхээр олдсон мэдээллээ сайн судлах, олсон амжилтаа үл үгүйсгэх чадвартай эсэхээр нь л улстөрчийг ч, улс төрийн хүчнийг ч “том, жижиг”, “эх оронч” мөн, бишийг нь тодорхойлох цаг ирсэн бололтой. Хэн юу хийж, тэр тухай хэн нь юу гэж ярихыг харцгааж л байя.
У.ОРГИЛМАА
Зочин · 2013/12/23
Altanhugagiin hiisen GAI iimerhuu l bna daa
Зочин · 2013/12/23
Баярлахгїй байх нь зєв марг****** буцаад нэмэгднэ.
Зочин · 2013/12/23
олон улсын ханшийн мэдээ үздэг бол еранхийдөө до******** суларч байгаа . харин өсөх нь манай эдийн засгаас болдог ингэхлээр яасан гэж баярладаг юм. энэ засгийн газар ямар ч арга хэмжээ авч чадаагүй шүү дээ. нөгөө сайхан шатаж байна аа гэдэг шиг харж байгаа
Зочин · 2013/12/23
Alban tasalgaa,amraltiin bolon VIP uruund bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh Office Golfiin ij burdeluud zarj bna.Uund:Modon suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,bombog butsaagchtai,tsohiuriin taviurtai,putter-n set)-350000tog,ABC suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,putter-n set)-260000tog,ABC suuritai(3m urt 1zamtai zulegtei,putter,2sh bombogtei)-180000tog,Dasgal surgaltiin tsohilt hiih tor(3m urt*2.20h*1.80orgon,10sh golf bombogtei)-290000tog,Golf surgaltiin zoolon bombog-2500tog.Tansag saihan beleg shuu.Tanhimiin Mini Golf club.Utas:95000020
Зочин · 2013/12/23
sorog huchin bolson MAN AN zasgiin gazriig demjdegguimaa gehed bitgii horlood bgaachee. Ene uildel chin eh ornoo.eh orniihoo hugjliig l ud****ruulj horloj bgaa yavdal shuu dee. Icheechee ulaan tugnuudaa.