Н. Алтанхуягийн ярьсан үлгэр дуусахад…
2014/01/06
Гэгээлэг бүхнийг харлуулж, эх орон, газар нутгаа хайрлан хамгаалах нандин үзлийг гутаан доромжилж, мөнгийг бурханчлан тахиж, ард түмнийг Орос Хятадын тагнуулаар айлгаж тархийг нь угаангаа өнгөтэй өөдтэй бүхнийг нь луйвардан завшдаг өнөөгийн гажигтай тогтолцоонд үнэ худал хоёрыг ялгарахад бэрх болжээ.
Түнэр харанхуй энэ нийгэмд зүг чигээ баримжаалахдаа та өөрийн оюун ухаан, зүрх сэтгэлдээ найдахаас аргагүй. Энэ нийтлэлийг уншиж суугаа Монгол хүн танаас сайтар эргэцүүлж бодохыг хичээнгүйлэн гуйя. Та зүрх сэтгэлээ дахиад нэг чагнаарай. Яаравчлаарай. Үлгэр дууссан шүү, биднийг булшлахаар тэд айсуй…
Жилийн өмнө
2012 оны 6 сарын 19-нд буюу УИХ-ын сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө АН-ын дарга Н. Алтанхуяг, Ч. Сайханбилэг, Д. Эрдэнэбат, Ж. Батболд нарын бараа бологсдоо дагуулан ирж Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл (МБОИЗ)-тэй санамж бичиг байгуулжээ. Уулзалтын үеэр Х. Алтанхуяг Санамж бичигт тусгасан хэд хэдэн асуудлыг чухалчлан ярьсаныг дор сийрүүлэв:
0:00 Ер нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр болвол цөмийн хог шаар булшлах асуудлыг бол хориглосон, хатуу хориглосон ийм одоо эрх зүйн орчныг бүрдүүлнээ, ийм зүйлийг болвол бид нар нэгдүгээр зүйл болгон тавьж байгаа.
0:14 Хоёрдугаарт нь болвол Атомын Цахилгаан Станцын тухай асуудал гарч байгаа, Японд болсон үйл явдлаас хойш дэлхий нийт энэ чиглэлээр нэлээн болгоомжлонгуй хандаж байгаа энэ нөхцөлд бид нар юуны өмнө шуураад АЦС барина гэж давхиад яахав. За АЦС байгуулахаас одоо Монгол улсын хэмжээнд бусад түлшний нөөцүүд байгаа нөхцөлд тэр чиглэл рүүгээ илүү ажиллая АЦС барихаас татгалзая, энэнтэй холбоотойгоор хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулъя гэсэн хоёрдугаар асуудлыг хөндөж байна.
0:45 Гуравдахь нь болвол xамтарсан засгийн газар байхад ярилцаад шийдсэн, манай Гансүхийг сайд байхад шийдсэн, “урт нэртэй хууль” буюу одоо голын нөгөө эх, ой сав газар одоо жижиг ордууд байгаа ш дээ. Тэрний чинь бараг 260 гаруй ордын асуудлыг яриад УИХ эрх зүйн хувьд шийдвэрээ гаргаад хаачихсан, Засгийн газар дээр очоод хэрэгжүүлэх болохоор бас нэг тийм дургуй, хүчгүй янз бүрийн юмнаас болоод саатаад байгаа юм билээ. Тэгэхээр тэрнийг бид нар бүрэн төгс хэрэгжүүлж дуусгая гэсэн ийм зүйлийг хэлж байгаа. Засаг дээр байхдаа бид нар энийг яагаад удаагаад байгаа юм, хурдхан хэрэгжүүлье гэсэн, дургуйд хүчгүй гэдэг юмнууд бас байдаг юм билээ.
1:28 Дөрөвдэх асуудал бол бас чухал асуудал байгаа. Байгаль орчны төрийн өмч, ер нь хяналтын байгууллагын функцийг болвол байгаль орчныхоо яам руу авья, дээр нь бас газрын чиглэлийнхээ бодлогыг бас авья гэсэн. Энэ чиглэлийн асуудлыг бид өөр зүйлтэй ийм санамж бичигт гарын үсэг зурья гэж ингэж ойлголцсон юмаа.
1:50 Манай намын зүгээс бол АН-ын бүлгийн дарга Сайханбилэг, ерөнхий нарийн бичгийн дарга Эрдэнэбат. Энэ хүн бол уг нь нөгөө талд сууж байсан чинь бас миний дээр гараад суучихсан, бас одоо байгаль орчны төлөө байгууллагыг толгойлж байсан, тэргүүлж байсан цогтой тэмцэгч хүн байна, манай ардчилсан намын 28-ын нэрсийн жагсаалтанд одоо бас нэр дэвшсэн байгаамаа [Ж. Батболдыг хэлэв]. За ийм зүйлийг хэлэх гэсэн юм.
2:13 Ер нь сая бид нар их олон аймгаар орж явлаа. Завханы Цагаанчулуутад жишээлэх юм бол иргэд бид нартай нэлээн орой 11-ийн үед уулзаад. За манайд нэг баахан хүрз зээтүү болсон нөхдүүд байна яахав гэсэн. Одоо тэгээд бид нар бол ийм л юм хэлээд байгаа ш дээ. Орон нутгийн иргэдийн оролцоогүйгээр, дэмжлэггүйгээр, сонирхолгүйгээр тэнд хайгуул хийх, олборлолт явуулах асуудал байxгүй, тийм учраас хурлынхаа хэмжээнд асуудлаа тавиад, ер нь болдог бол хөөгөөд явуулахад гэмгүй юмаа гэж ингэж нэг дүгнэж байгаам. Яахав манай одоогийн хууль тогтоомжийн бүрэн хэрэгжихгүй байгаа байдал ард иргэдийг иймэрхүү нэг тийм өөр арга руу түлхээд байна л даа. Үргэлж тэгэж явахгүй ээ. Бид нар болбол ардчилсан хуулийг хэрэгжүүлдэг, байгаль орчноо хамгаалах чиглэлээр бодитой юм хийх юмаа. Энэ рүүгээ орно.
2:59 Завхан аймгийнхан болвол Очирвaантай ийм сайхан газар бол бид нар ямар нэгэн тийм хайгуул майгуул ашигт малтмалын зүйл ашиглуулмааргүй байна, энэ дээр АН анхаарал тавьж өгөөч гэсэн. Ер нь олон газар, арав гаран аймгаар явлаа. Бүгд л энэ байгаль орчны чиглэлээр бүгд санаа зовсон.
Энэ мэтийн санаа зовоож байгаа асуудал бол лицензийнхээ ярьдаг юм. 40 гаруй хувь нь лицензлэгдсэн байсан одоо цэгцэлсээр байгаад бага болсон энэ тэр гэдэг боловчиг бид нарын санааг юу зовоож байгаа гэхээр лиценц харьцангүй замбараагүй байгаа учраас цөөн хүний гарт маш их олон тооны лиценз байгаа, тэр нь арилжаалан зарагдах хэлбэр лүүгээ орчихсон учраас бас ард түмний хэлээд байгаа газрын зураг байдаг, гадаадын хүний өмч болчоод байнаа гэдэг бол бас үнэн.
Ийм олон асуудлыг АН мөрийн хөтөлбөртөө тусгаж, энэ асуудлыг цэгцлэн эмхэлж, журманд оруулах, болохгүй байгаа асуудлыг таслан зогсоох, тэгээд бүгдээрээМонгол нутагтаа Монгол сайхан онгон байгалиа хамгаалж, хадгалж үлдээх бол АН манай мөрийн хөтөлбөрийн тэргүүн зорилго гэж үзэж байна. Тэгэд манай Монголын байгаль орчны иргэний зөвлөл санал тавиад бид нар хоёр талаасаа энэ асуудалд санаа сэтгэл нэгдэж хамтран ажиллах болсонд баяртай байнаа.
4:22 За тэгээд та бүхэндээ амжилт хүсье. Сонгууль болохоор л 2 талаасаа хоосон гарын үсэг зураад хаячихдаг цаас гэж би ерөөсөө ойлгохгүй байгаа шүү. Энийг цаашаагаа бол өшөө тодорхой болгох хэрэгтэй. Тэгээд энэ бол санамж бичгийн хэмжээнд байгаа юм чинь гэрээний хэлбэрт оруулж, гэрээ нь цаашаагаа ажил болох, хөтөлбөр болох хэмжээнд ажил явнаа гэдэгт би итгэж байгаа шүү.
4:46 Ер нь АН нам бол энэ сонгуулийн өмнө танайхаас өөр байгууллагатай бол гарын үсэг зураагүй. Олон газар санал тавьсан. Яагаад гэхээр бид нар бол хоосон хэлбэр хөөцөлдмөөргүй байна. Сонгуулийн өмнө мундаг нөхдүүд гарын үсэг зурдаг, сонгуулийн дараа тэрнийгээ мартдаг, хийлгүй хаядаг тийм явдлыг дахин давтахгүйн тулд АН хэнтэй ч гарын үсэг зураагүй. Энэ болвол байгаль орчны асуудал, цөмийн хог хаягдлын асуудал, АЦС-ын асуудал, урт нэртэй хууль хэрэгжихгүй байгаа гээд энэ асуудлууд бол чухал гээд АН тэргүүн зорилго гэж үзсэн учраас та бүхэнтэй санал нэгдэж өнөөдөр гарын үсэг зурж байгаа юмаа. За баярлалаа та бүхэнд.
Үйл явдлын өрнөл
2012 оны 7 сард УИХ-ын сонгуулиар АН ялалт байгуулж, Н. Алтанхуяг засгийн газрын тэргүүн болов.
Баримт дугаар нэг. 2012 оны 9 сард Монгол улсын 2013 оны төсвийг хэлэлцэж батлав. Ерөнхий сайдын багц нэртэй 73 тэрбум төгрөг төсөвлөсөнд цөмийн эрчим хүч үйлдвэрлэх станцыг сонгох, цөмийн мэргэжилтэн сургах, цөмийн хаягдал булшлах байгууламж байгуулах, цөмийн хаягдал материал тээвэрлэх зэрэг багтсан байв. Тэр байтугай, цөмийн эрчим хүч сайн сайхан хэмээн шагшин магтагчдыг цалинжуулах төсөв хөтөлбөр ч Ерөнхий cайдын багцанд орсон байв.
Сануулахуй: “Хоёрдугаарт нь болвол Атомын Цахилгаан Станцын тухай асуудал гарч байгаа, Японд болсон үйл явдлаас хойш дэлхий нийт энэ чиглэлээр нэлээн болгоомжлонгуй хандаж байгаа энэ нөхцөлд бид нар юуны өмнө шуураад АЦС барина гэж давхиад яахав. За АЦС байгуулахаас одоо Монгол улсын хэмжээнд бусад түлшний нөөцүүд байгаа нөхцөлд тэр чиглэл рүүгээ илүү ажиллая, АЦС барихаас татгалзая, энэнтэй холбоотойгоор хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулъя гэсэн хоёрдугаар асуудлыг хөндөж байна.”
Баримт дугаар хоёр. 2013 оны 3-4 сар. Мал Эмнэлэг, Үржлийн Газрынхан Дорноговийн Улаанбадрахад төл мал зүй бусаар хорогдсон шалтгааныг наpийвчлан судлаад халдварт өвчнөөс болоогүй, харин цацраг болон хүнд металлын ужиг хордлогоос болжээ гэж дүгнэв. Гэвч удалгүй Ерөнхий cайдаас банга хүртэж, дүгнэлтээсээ буцав.
Ерөнхий сайдын учрыг нь тогтоож чадаагүй ч малын үхэл уранаас болоогүй гэж ярив. Улаанбадрахын малчид Дорноговьдоо ч, Улаанбаатарт ч Ерөнхий Сайдтай уулзаад, хүсэлт захидал бичээд ч ураны хайгуул, олборлолт хийлгэхийг эсэргүүцэж байгаагаа ойлгуулж эс чадав.
Сануулахуй: “Орон нутгийн иргэдийн оролцоогүйгээр, дэмжлэггүйгээр, сонирхолгүйгээр тэнд хайгуул хийх, олборлолт явуулах асуудал байxгүй, тийм учраас хурлынхаа хэмжээнд асуудлаа тавиад, ер нь болдог бол хөөгөөд явуулахад гэмгүй юмаа гэж ингэж нэг дүгнэж байгаам.”
Баримт дугаар гурав. 2013 оны 8 сар. “Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэхэд анхаарч үзээгүй атлаа гадны хөрөнгө оруулалт буурсанд буруутгаж, элдвээр зүхсэний эцэст хуулийг өөрчлөх, цуцлах асуудал яригдах болов.
Сануулахуй: “Гуравдахь нь болвол xамтарсан засгийн газар байхад ярилцаад шийдсэн, манай Гансүхийг сайд байхад шийдсэн, урт нэртэй хууль буюу одоо голын нөгөө эх, ой сав газар одоо жижиг ордууд байгаа ш дээ. Тэрний чинь бараг 260 гаруй ордын асуудлыг яриад УИХ эрх зүйн хувьд шийдвэрээ гаргаад хаачихсан, Засгийн газар дээр очоод хэрэгжүүлэх болохоор бас нэг тийм дургуй, хүчгүй янз бүрийн юмнаас болоод саатаад байгаа юм билээ. Тэгэхээр тэрнийг бид нар бүрэн төгс хэрэгжүүлж дуусгая гэсэн ийм зүйлийг хэлж байгаа. Засаг дээр байхдаа бид нар энийг яагаад удаагаад байгаа юм, хурдхан хэрэгжүүлье гэсэн, дургуйд хүчгүй гэдэг юмнууд бас байдаг юм билээ.”
Баримт дугаар дөрөв. 2013 оны 9 сарын 16. Гал Үндэстэн Холбооныхон 2012 оны 9 сараас хойш Eрөнхий сайд Н. Алтанхуягтай тус хуулийн асуудлаар уулзахаар дөрвөн удаагийн хүсэлт гаргасан ч хариу өгсөнгүй. Цөхөрсөн тэмцэгчдийг буутай цуглаан зохион байгуулсан гэдэг шалтгаанаар баривчилж, зандалчлах гэдэг зүйл ангиар яллахаар бэлтгэж эхлэв.
Сануулахуй: “Яахав манай одоогийн хууль тогтоомжийн бүрэн хэрэгжихгүй байгаа байдал ард иргэдийг иймэрхүү нэг тийм өөр арга руу түлхээд байна л даа. Үргэлж тэгэж явахгүй ээ. Бид нар болбол ардчилсан хуулийг хэрэгжүүлдэг, байгаль орчноо хамгаалах чиглэлээр бодитой юм хийх юмаа. Энэ рүүгээ орно.”
Баримт дугаар тав. 2013 оны 10 сарын 22-26-ны өдрүүдэд ерөнхий сайд Н. Алтанхуяг Хятад улсад айлчилж, аюултай бодисыг Хятадын нутгаар дамжуулан тээвэрлэх тал дээр хамтран ажиллахаар тохиролцов. Мэдээж хэрэг, энэ тухай бид дотоодын хэвлэлд бус Япон сонингуудад мэдээлэв.http://sankei.jp.msn.com/world/news/131025/chn13102523180012-n1.htm
Баримт дугаар зургаа. 2013 оны 10 сарын 26-нд Францын Гадаад Хэргийн сайд Монголд айлчилж, засгийн газрын түвшинд цөмийн салбарт хамтрах талаар хэлэлцэж, Монголын төрийн өмчит “Мон-Атом” компани Францын Арева, Японы Мицубиши нартай цөмийн гэрээ үзэглэв
Баримт дугаар долоо. 2013 оны 10 сарын 28-нд Ерөнхий сайдын мэдэлд байдаг “Мон-Атом” компанийн дэд захирал Л. Ганбаатар “Өдрийн сонинд” өгсөн ярилцлагандаа “Монгол улс уранаа боловсруулж гаргана, эргүүлж хаягдлыг нь авна, уран гаргасан улс орон тэгдэг журамтай” гэж ихэд мэдэмхийрэн ярьжээ.
Сануулахуй: “Ер нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр болвол цөмийн хог шаар булшлах асуудлыг бол хориглосон, хатуу хориглосон ийм одоо эрх зүйн орчныг бүрдүүлнээ, ийм зүйлийг болвол бид нар нэгдүгээр зүйл болгон тавьж байгаа.”
Дүгнэлт
Тэргүүн зорилго, бүрэн төгс хэрэгжүүлнэ хэмээн амлаж, намынхаа мөрийн хөтөлбөрт тусгасан гэх амлалтаасаа Н. Алтанхуяг тун ч хялбархан няцжээ. Ердөө ганцхан жилийн дотор Норовын хүү хуучин арьснаасаа могой мэтээр сугарч, цоо шинэ, огт таньж мэдэхгүй Алтанхуяг болтлоо төрөл арилжсан байх юм. Тухайлбал:
Цөмийн эрчим хүчний салбарыг дэмжиж, АЦС барих, цөмийн хаягдал булшлах байгууламжийн төсвийг батлав —амлалт өгснөөс хойш 3 сарын дараа
Орон нутгийн иргэдийн зөвшөөрөлгүй хайгуул, олбололт явуулах ёсгүй гэдэг үгнээсээ буцав—10 сарын дотор
Урт нэртэй хуулийг төгс хэрэгжүүлнэ гэсэн амлалтаасаа буцаж, улмаар санаачлагчдыг нь гянданд хорив—15 сарын дараа
Монголд уран олборлож, улмаар цөмийн хаягдал булшлах гэрээ байгуулав— 16 сарын дараа
“Ер нь АН нам бол энэ сонгуулийн өмнө танайхаас өөр байгууллагатай бол гарын үсэг зураагүй. Олон газар санал тавьсан. Яагаад гэхээр бид нар хоосон хэлбэр хөөцөлдмөөргүй байна. Сонгуулийн өмнө мундаг нөхдүүд гарын үсэг зурдаг, сонгуулийн дараа тэрнийгээ мартдаг, хийлгүй хаядаг тийм явдлыг дахин давтахгүйн тулд АН хэнтэй ч гарын үсэг зураагүй. Энэ болвол байгаль орчны асуудал, цөмийн хог хаягдлын асуудал, АЦС-ын асуудал, урт нэртэй хууль хэрэгжихгүй байгаа гээд энэ асуудлууд бол чухал гээд АН тэргүүн зорилго гэж үзсэн учраас та бүхэнтэй санал нэгдэж өнөөдөр гарын үсэг зурж байгаа юмаа.”
Биднийг “1001 шөнийн үлгэрт” бүүвэйлэгдэж байх зуур үр могойнууд цөмийн хаягдал булшлахаар шамдcaap…
Зочин · 2014/01/13
Ene 3 unen uruvdultei hudlaa yarisan daa noir hool ni ordog hurdeg yum bh daa
Зочин · 2014/01/11
Өр Монгол улсын гадаад өр 18,2 тэр бум ам.до********, үүнээс ЗГ-ын гадаад өр 2,2 тэр бум гэж ярьж байгаа боловч Монгол Банкны мэдээлэлээр 4,2 тэр бум даваад байгаа. Дээр нь бас дотоод өр гэж бий. ДНБ 10 тэр бум орчим. Дэлхийн банк, Харвардын ИС-ын эрдэмтэдийн судалгаагаар МУ-ын ЗГ-ын өр ДНБ-ний 40%-иас хэтэрвэл хямралд хүргэх аюултай гэж зөвлөсөн байна. Дээрхи гол хэдэн тооноос харвал ЗГ-ын өр одоо ДНБ-ний 40%-ийг давчхаад байна. ЗГ-ын баталгаа гаргасан өртэйгээ нийлээд 60% ч хүрч байж магадгүй. Үүнээс гадна жилд **********лэн төлөх өр, зээлийн хүүгийн хэмжээ тухайн жилийн Экспортын бүтээгдүүний 20%-иас давбал өрөө төлөх чадваргүй болдог байна гэтэл энэ үзүүлэлт нь бас давчхад байна. Монгол Банкинд дахь валютын нөөц 2,4 тэр бум до******** юм байна. Гэтэл жил бүр төлөх өр 750сая до********т хүрээд байна.Энэ нь ц******даа валютын хомсдолд хүргэж инфляц 2 оронтой болж 1ам.до********ын ханш 1900 давахад хүргэж болзошгүй юм байна.2018онд төлөх өрийн хэмжээ максимум хэмжээндээ хүрнэ, үүнээс өмнө найдвартай урьдчилсан арга хэмжээ авахгүй бол Монгол улс дампуурахад хүрнэ. Ийгл: Үг үйлдэл, тоон тойм нэвтрүүлгээс.2014.01.09.
Зочин · 2014/01/07
Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг дарга Ц.Хүрэлбаатар гэдэг ************ гар иргэнээ ална энэ тэр гэж дарамталдаг архи зооглохоос өөр юм хийхээ байсан гарыг Аймгийн засаг Дарга Одсэр гэдэг гар нь хамгаалаад сууж байх мөн таарч дээ эд нар мөнхийн сандал дээр суусан юм байх даа харж л байя. Баянтал сумыг ч балаг тойрох оо ч байлаа хөөрхий .
Зочин · 2014/01/07
ene altanhuyg gej yamarch medleg bolovsrolgui huduunii ** piz.dagaas bolj ene olon humuus hohirno gej bodohoos durgui hurch bn...
Зочин · 2014/01/07
Ogtsrood Belen HARAGDAJ bna huurhii gej .....
Зочин · 2014/01/07
Ogtsrood Belen HARAGDAJ bna huurhii gej .....
Зочин · 2014/01/07
altanhuyag ******g turuus ****uulaacheee ter ***** shouchin ohiniig ni dagaad salbagnadag heden sartuultai ni hamt alaacheee baruun aimgiin baraan dotortonguud heterhii dawarch baiga yum bishuu