|
2020 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нэгж хувьцааг 90 төгрөгөөр тооцож, 1,072 ширхэг хувьцаатай иргэнд 96,480 төгрөг өгч байсан юм.
ТВ-9 телевизийн сэтгүүлч М.Батбилэгтэй ярилцлаа. Тэрбээр Зариг.мн мэдээллийн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэгт гэрчээр дуудагдсан сэтгүүлчдийн нэг болоод байгаа юм.
Нэр бүхий банкны иргэдийн дансыг хакдсан байж болзошгүй үйлдлийг илрүүлэн шалгаж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Монголчууд энэ өвөл гурван улсын далайн эргийг үнэхээр эзэгнэх шиг боллоо. Пукет, Хайнань бас Фукок арал. Саяхны нэгэн судалгаанд монголчууд 300 сая ам.доллароор гадагшаа аялсан гэжээ. Үүнийг төгрөгт шилжүүлбэл нэг их наяд болж байгаа юм.
“Ургацын баяр-2023”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааны үеэр зохисгүй үйлдэл гаргасан улсын заан Б.Серикийн барилдах эрхийг нэг жилээр хассан билээ.
“...Улсын эмнэлэг хувийн эмнэлгээр бизнес хийдэг үү”, эсвэл “...Хувийн эмнэлэг улсын эмнэлгийг ашиглаад байна уу” гэсэн хоёр асуултын хариуг хэн ч олж чадалгүй хэдэн жил болж байна.
Хэрэв ногдол ашиг их хэмжээгээр хуваарилах шийдвэр гаргавал "Эрдэнэс Тавантолгой" ХК дампуурна. Дээрх хуульд заасан заалт хангагдахгүй болж бүрэн дампуурах болсон.
аудитаар баталгаажуулаагүй байдлыг харгалзан татварын тогтворжуулалтын урамшууллыг тодорхой хугацаагаар хойшлуулах ба улирал, жилийн тайланг тогтоосон хугацаанд тогтмол гаргаж тайлагнасан тохиолдолд татварын хуульд заасан зохих урамшууллыг олгож байж болох юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэмээд газрын асуудал, нийтийн тээврийг бүхэлд нь “сонсох” саналыг гаргажээ. Хэрвээ энэ ажил хэрэг болох юм бол 2020 оны сонгуулиар байгуулагдсан энэ УИХ сүүлийн хаврын чуулганаараа нийслэлийн газар, нийтийн тээврийн сонсгол хийнэ гэсэн үг.
Тогтоолын төсөлд буй бүсчлэлийн схемийг харах боломжтой. Тус схем нь улс төрийн тойрогтой харьцуулбал 90 хувийн нийцтэй буюу эрдэмтдийн санал дээр суурилсан" хэмээн ярив.
Эн тэргүүнд иргэд цахим татварын систем буюу e-tax.mn хаягт нэр, нууц үгээр нэвтрэн орж, Тайлан хэсгийн "Тайлан тушаах" гэдгийг дарж, хадгалснаар бусад хавсралтыг бөглөх боломжтой болж, тайлангийн маягт идэвхэждэг.
Цагдаагийн байгууллагад 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 14 цаг 40 минутад Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас зүүн хойш 25 километр зайд “Таван хүн машиндаа осгосон шинжтэй байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс хөдөө гэр лүүгээ явахаар замд гараад автомашин нь цасанд суусаны улмаас дөрвөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Сүүлийн өдрүүдэд цана, чарганаас унаж гэмтэх тохиолдол нэмэгдэж байгаа талаар ГССҮТ-өөс сэрэмжлүүлж, холбогдох мэдээлэл зөвлөгөөг өгч байгаа.
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг нэгдүгээр сарын 15-ны 12:00 цагт Төрийн ордонд зохион байгуулахаар товложээ.